Улаанбаатар хотод баригдаж буй Шилдэг-8 бүтээн байгуулалт

2014-03-07, 23:05
50,352
Сүүлийн жилүүдэд их бүтээн байгуулалт үргэлжилж, нийслэл маань ч хаяагаа тэлэн өргөжсөөр байна. Мэдээжийн хэрэг их бүтээн байгуулалтын сайны хажуугаар саар зүйл ч бага сага үзэгдэх бөлгөө. Юутай ч их бүтээн байгуулалт өрнөж байгаа нь сайн хэрэг.
Улаанбаатар хотод баригдаж буй Шилдэг-8 бүтээн байгуулалт

Харин олон жилийн турш үргэлжилсэн их бүтээн байгуулалтын эзэд чанараа таниулж, цагийн аясаар үндэсний шилдэг бүтээн байгуулалтын хэдэн үйлдвэрлэгчид үлджээ гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Тэр тусмаа барилгын салбарт шинэчлэл хийж байгаа үндэсний хэдэн компаниуд толгой цохиж байгааг дурдах нь зүйн хэрэг байх. Тиймээс 2014 онд тодорч буй шилдэг найман бүтээн байгуулалтыг уншигч хэрэглэгчдийн саналын дагуу нэрлэж байна.

1. "Хүннү-2222” хороолол
Үндэсний томоохон бүтээн байгуулагч “Хурд” группийн барьж буй "Хүннү-2222” хороолол нь яах аргагүй 2014 онд босох манай улсын шилдэг бүтээн байгуулалтуудын нэг мөн билээ. Нийслэлийн өнгө төрхийг чимэн босч буй тус хороолол нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн элит бүсэд цэвэр агаартай, хөрсний бохирдолгүй, дуу чимээгүй, эрүүл орчинд байрлалтай гээд олон давуу талуудыг нэрлэж болно.  Байршлыг тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Богд Хан уулын ар бэлд байх агаад Хатан Туул хүрээлэн урсч буй үзэсгэлэнт төгөлдөр газар юм. Мэдээжийн хэрэг орчин үеийн шилдэг технологийг цогцлоосон бөгөөд  хороолол дотор авто машиныг хөдөлгөөнгүй байхаар төлөвлөж эко, аюулгүй орчинг бүрдүүлсэн. Мөн аль ч байранд нарны тусгал өдөрт гурван цагаас доошгүй тусч байхаар төлөвлөсөн. Дашрамд дурдахад 30-40-30 хувь гэсэн графикийн дагуу төлөх бөгөөд Худалдаа хөгжлийн банкны зээлд хамрагдах боломжтой. Метр квадратын үнэ 3.2 сая төгрөг. Дашрамд дурдахад тус групп нь олны сайн мэдэх “Рапид харш”, “Апартмент” хэмээх тансаг зэрэглэлийн хорооллыг босгосон билээ.



2. “Эрин” хотхон
Манай шилдэг бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд сүндэрлэж буй дараагийн хороолол бол “Эрин Интернэшнл” ХХК-ийн босгож буй “Эрин” орон сууцны хороолол, үйлчилгээний цогцолбор яах аргагүй мөн юм. Орчин үеийн шилдэг технологиор баригдаж буй тус хорооллын байршлыг тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хархорин захаас зүүн тийш “Эрин Интернэшнл” ХХК-ийн хашаанд баригдаж байгаа юм. Тус хороолол нь нийтдээ дундаж болон түүнээс доош орлоготой иргэдэд зориулсан 1-3 өрөөтэй 2000 гаруй айлын орон сууц, худалдаа, үйлчилгээний талбай, 530-аад автомашины дулаан гарааш бүхий 12 давхар төмөр бетон карказан барилгуудаас бүрдэнэ. Энэ цогцолборын хүрээнд 1100 хүүхдийн сургууль, тус бүр нь 80 хүүхдийн гурван цэцэрлэгтэй байхаар төлөвлөгдсөн юм. “Эрин интернэшнл” компани  нь энэ 12 давхар, 2-3 орцтой 2000 айлын орон сууцыг эхний удаад ашиглалтад өгөхөөр болжээ. Тус хотхон нь нийтдээ 8000 айлын багтаамжтайгаар төлөвлөгдсөнийг дурдахад таатай байна.



3. “Гэгээнтэн” цогцолбор
“Жигүүр гранд” группийн сүндэрлүүлсэн “Гэгээнтэн” цогцолборыг өдгөө нийслэлчүүд андахгүй сайн мэдэх билээ.  Нийслэлийн өнгө төрхийг нэмж байгаа “Гэгээнтэн” хотхоныг 120 мянгатын уулзварын урд, гадаад, дотоодын зочдын ирж буй замыг тосч байрласан нь нийслэл хотод өнгө үзэмж нэмэх, орчин үеийн өнгө төрх бүхий цогцолбор хотхон болжээ хэмээн хаа хаанаа үнэлж буй. Тус хотхон нь 180 айлын орон сууц, 11.800 м/кв-т оффисийн талбайтай, энтертайментийн төв бүхий энэхүү цогцолбор хотхон нь 16 давхар оффисийн хоёр, орон сууцны дөрвөн барилгатай, таван давхар энтертайнмент төвтэй, банк санхүүгийн байгууллага, дэлхийн нэртэй брэндүүдийн дэлгүүртэй гээд дурдаад байвал олон зүйл бий. Түүнчлэн энтертайнмент төв нь 75, 150 хүний суудалтай дөрвөн кинотеатртай байхаар төлөвлөгдсөн нь Хан-Уул дүүрэгт төдийгүй нийслэлийн хамгийн том кинотеатр бүхий цогцолбор болж байгаа юм. Энэхүү цогцолбор хотхоныг олон улсын стандартын дагуу чанарын өндөр төвшинд барьж байгуулсан хэмээн мэргэжилтнүүд үздэг юм билээ.





4. “Шинэ Налайх” хороолол
Нийслэлээс зүүн тийш 45 километрт орших “Тэлмэн” компанийн “Шинэ Налайх” хороолол нь юуны өмнө агаар цэлмэг, хотын хэт төвлөрөл, дуу чимээнээс ангид байдгаараа туйлын онцлогтой. Тиймээс тус хотхоныг танилцуулбал, нийтдээ 6000 айлын багтаамжтайгаас гадна магистраль болон туслах замуудыг стандартын дагуу төлөвлөсөн нь хотхоныг бүр чимэж өгчээ. Зөвхөн 2014 он ч биш, сүүлийн үед баригдаж буй томоохон хотхон нь сургууль цэцэрлэгээс эхлээд гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэргийг цогцоор нь шийдэж өгсөн нь нийслэлд баригдаж буй орон сууцны хорооллуудаас давуу талтай. Учир нь тэнд зай талбайд хавчигдахгүй, цэнгэг агаарт, эрүүл орчинд баригдаж байгаа нь олны ам сайтай байхад хүргэсэн биз ээ.



5. ”Буянт-Ухаа” хороолол
Монгол Улсын Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд босч буй “Буянт-Ухаа-1” хорооллыг 2014 оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгаруулахаас өөр аргагүй. Яагаад гэхээр энэ хороололд олон онцлог талууд байгаа юм. Тус хороолол нь 6000 айлын багтаамж бүхий хотын хэт их төвлөрөл, дуу чимээнээс ангид байгаагаараа туйлын онцлогтой.  Мөн нэг онцлог гэвэл ахмад настан гэж 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон төрийн алба хаагч залуу гэр бүлүүдэд зориулагдаснаараа туйлын онцлогтой. “Буянт-Ухаа” хороолол нь 9200 айлын багтаамжтайгаас энэ онд эхний ээлжийн 1764 айлын 28 байр ашиглалтад оруулаад байгаа юм. Нөгөө талаар хамгийн том онцлог гэвэл тус хорооллын орон сууцны өртөг, метр квадрат нь 1.280000 төгрөгийн үнэтэй юм. Өнөөдрийн зах зээлийн өртгөөс хамгийн хямд өртгөөр босч, бас иргэдэд очиж буй “Буянт-Ухаа” хороолол нь бүрэн ашиглалтад ороход жижигхэн хотын хэмжээнд сүндэрлэж болохыг ч үгүйсгэхгүй.



6. ”Саруул” хотхон
“Алтай” констракшны барьсан, одоо барьж буй “Саруул” хотхон яах аргагүй 2014 оны шилдэг бүтээн байгуулалтын нэг болж байна. Тус хотхон нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянмонгол Дүнжингарав хорооллын хооронд нийт 40000 метр квадрат талбайд 1238 айлын багтааж зурагтайгаар эхэлсэн билээ. Тус хороолол нь нийт 13 блок барилгаас бүрдэх бөгөөд эхний хоёр блок энэ улиралд ашиглалтад орох 214 айлын орон сууц байх юм. “Саруул хотхоны давуу тал гэвэл урьдчилгаа төлбөрөөс нь хамаараад 1.650.000-1.850.000 төгрөгөөр захиалгаа авч байгаа нь өнөөдрийн зах зээлийн өртгөөс хямдад орох юм. Мэдээжийн хэрэг орчин үеийн дизайн шийдэлтэй дунд нь эрүүл агаарт тухтай орчныг бүрдүүлсэн. Улаанбаатар хотын өнгө төрхөнд шинэ үзэмжийг нэмсэн ногоон байгууламж, орчны тохижилт, төвлөрсөн худалдаа үйлчилгээ, авто машины дулаан зогсоол зэргийг цогцоор шийдснээрээ туйлын онцлогтой. Дашрамд сонирхуулахад тус хорооллын метр квадрат нь 1.650.000-1.850.000 төгрөгийн үнэтэй бөгөөд харьцангуй хямд аж.



7. ”ХМК” хороолол
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр буюу Ханын материалд баригдаж буй “ХМК” хороолол нь олон давуу талаараа 2014 оны шилдэг бүтээн байгуулалтаар тодорч байгаа юм. Хамгийн том онцлог бол мэдээжийн хэрэг хямд үнэ, өндөр чанар шүү дээ. Тиймдээ ч тус хороолол нь төмөр бетонон карказ цутгасан төдийгүй, метр квадрат нь 1.470.000₮-1.500.000 төгрөгийн үнэтэй бөгөөд энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад бүрэн орох аж.



8. ”КТМС-ИЗИС” хороолол
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Их засаг Их сургуулийн баруун талд, төв замаасаа 300 мертын зайд баригдаж буй “КТМС-ИЗИС” хорооллыг яах аргагүй 2014 оны шилдэг бүтээн байгуулалтаар нэрлэхээс өөр аргагүй юм. Тус хорооллын барилгын ажил нь өдгөө 80 хувьтай явж байгаа бөгөөд орчин үеийн дэвшилтэт технологиор босч буйгаараа онцлогтой юм. Барилгын хийц нь сүүлийн үед  ховордоод буй угсармал хийцээр баригдаж байгаа аж. 


Эх сурвалж. Unen.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()