“СКАЙ РЕЗОРТ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН” 3 дахь жилдээ зохиогдлоо

2014-03-04, 17:55
5,529
Дэлхийн улс гүрний эв санааны илэрхийлэл болсон “Сочи 2014” өвлийн XXII олимп зохиогдож манай улсаас ОУХМ Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг нар оролцож 1986 оноос хойших улсынхаа олимпийн амжилтыг ахиулан ирээд удаагүй байна.
“СКАЙ РЕЗОРТ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН” 3 дахь жилдээ зохиогдлоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


2011 онд МҮОХороо, БТСГазар /хуучнаар/, Монголын Цанын Холбоо, Скай Резорт компани хамтран Сочи-2014 өвлийн олимпийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 4-н талт гэрээ байгуулан Скай Резорт компани Гүйлтийн цана, Уулын цана, Паралимпийн улсын шигшээ баг тамирчдаа үнэ төлбөргүйгээр бэлтгэл сургуулилтаа хийх мэргэжлийн бааз сууриар хангаж ирснийг дурьдах нь зүйтэй болов уу.

Скай Резорт компани өвлийн спортыг хөгжүүлэх, цанын спортыг олон нийтэд сурталчилан таниулах, хүүхэд залуусыг өвлийн спортод татан оруулж ирээдүйн олимпийн тамирчдаа бэлтгэх зорилгоор “SKYRESORT OPEN” нээлттэй тэмцээнийг 2012 оноос хойш 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. 

Энэ удаагийн тэмцээнд Уулын цана, Гүйлтийн цана, Биатлон, Сноубоардын төрлөөр явагдаж улс, аймаг, хот, дүүрэг, БТСХороодоос Шигшээ багийн тамирчид, ОУ-н Хэмжээний Мастер, Спортын Мастерууд болон сонирхогчид нийтдээ 90 гаруй тамирчид оролцлоо.

Тэмцээн Хүрхрээгийн зам болон Гүйлтийн цанын зам дээр зохиогдож Цагаан олимпд оролцсон  ОУХМ Б. Бямбадорж,  Ч. Отгонцэцэг нар 3 жил дараалан  тус тэмцээнд оролцож байгаа бөгөөд амжилтаа дахин бататгалаа. Уулын цанын төрөл мэргэжлийн болон сонирхогчдын дунд өргөн хүрээнд зохиогдож их өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө.

Өвлийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан СКАЙ РЕЗОРТ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН–ий Ерөнхий Ивээн тэтгэгчээр ажилласан ССАЖЯам, Ивээн тэтгэгчээр CANON брэнд IT Zone ХХК, хамтран зохион байгуулсан Монголын Цанын Холбоо, Монголын Биатлоны Холбоо, Паралимпийн Холбоо, МУ-н Шигшээ баг тэдгээрийн мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүндээ талархал илэрхийлье.



Ерөнхий зохион байгуулагч: Скай Резорт ХХК
Ерөнхий ивээн тэтгэгч: ССАЖЯам  
Ивээн тэтгэгч:  “CANON” брэнд IT Zone ХХК

Хамтран зохион байгуулагч:
•    Монголын Цанын Холбоо
•    Монголын Биатлоны Холбоо
•    Паралимпийн Холбоо

Мэдээллийн түнш ОНРТВ орон даяар шууд дамжуулан үзүүллээ.
СКАЙ РЕЗОРТ ХХК.











































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.