Хүний мэдэрч болох хамгийн аймшигтай 15 өвдөлт

2019-05-13, 16:40
41,323

Өвдөлт гэдэг хичнээн аймшигтай зүйл хэдий ч бие организмд ямар нэгэн зүйл хэвийн бус байгааг илтгэж, аливаа болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй байдаг. Гэхдээ зарим эмчлэгдэх боломжгүй тэсэхийн аргагүй өвдөлтүүд байдаг гэдгийг онцлох нь зүйтэй. Ингээд танд хүний биеийг маш ихээр тарчлаадаг өвдөлтүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Хүний мэдэрч болох хамгийн аймшигтай 15 өвдөлт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Суман шоргоолжинд хатгуулах

Бичлэг дээрх залууг Хамиш Блэйк гэдэг бөгөөд тэрбээр сайн дураараа суман шоргоолж буюу "Paraponera clavataca" гэх шоргоолжоор дүүргэсэн бээлийнд гараа хийжээ. Эдгээр шоргоолж секундэд 100 удаа хатгах чадвартай юм.

Доктор Жастин Шмидтийн зохиосон өвдөлтийн шатлалаар хэмжиж үзэхэд суман шоргоолжны хатгалт нь 4.0+ нэгж буюу хамгийн их өвдөлтийг мэдрүүлдэг аж. Тэрбээр “Тэдний хатгалт яг л шатаж буй нүүрсэн дээр, хөл рүүгээ хадаас зоолгочихсон алхаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг” гэж хэлсэн байдаг.

14 Шилбэний шөрмөс тасрах

Хүний биеийн хамгийн том шөрмөс болох Ахиллисын буюу шилбэний шөрмөс тасрахад маш их өвдөлт мэдэрдэг. Ахиллис нь хөлийн булчингаас өсгий хүртэл байрладаг 16 см урт шөрмөс юм. Бид түүний тусламжтайгаар үсэрч, гүйх гэх мэт хөдөлгөөнүүдийг хийж чаддаг.

Ихэнхдээ спортоор хичээллэдэг хүмүүс болон тамирчид энэхүү бэртлийг авдаг бөгөөд тэдний хэлж байгаагаар ахиллис тасрахад яг л хөл рүүгээ буудуулж байгаа мэт өвддөг гэжээ.

Шилбэний шөрмөс тасрах

13 Зэрлэг амьтны дайралт

Арслан, бар, баавгайд дайралтаас амь гарсан хүмүүс л тэр үед авсан шарх ямар аймшигтай өвддөгийг мэдэх байх. Эдгээр араатнууд хүнийг үхэлд хүргэх шархыг үүсгэдэг билээ. Мөн ихэнх тохиолдолд араатны дайралтад өртөж амьд үлдсэн хүмүүс эд эрхтэн, арьсгүй болж улмаар тахир дутуу болдог нь харамсалтай.

Баавгайн дайралтад өртсөн нэгэн хүн тус явдлынхаа талаар “Баавгайд дайруулсны дараа нийт 28 гэмтэл авч, нүдэндээ оёо тавиулсан. Сээр нуруу маань 5 хугаралтай байсан тул маш олон удаа хагалгаанд орсон” хэмээн хэлж байжээ.

Зэрлэг амьтны дайралт

12 Хүүхэд төрүүлэх

Сүүлийн үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар эрчүүд төрөхийн үеийн өвдөлтийг мэдэрч чаддаг болсон билээ. Хэдийгээр тэд яг байгаагаар нь мэдэрсэн эсэхийг хэлж чадахгүй ч нулимсаа гартал шаналж байсан гэдэг.

Орчлон хорвоод шинэ хүн мэндлэх гайхалтай хэдий ч эмэгтэйчүүд тэсвэрлэшгүй өвдөлтийг мэдэрдэг гэдгийг санаж тэднийг хайрлах хэрэгтэй шүү. 

Хүүхэд төрүүлэх

11 Бөөрний чулуу

Бөөрний чулуу гэдэг нь жижиг талстуудаас үүссэн хатуу бөөгнөрөл юм. Анагаах ухаанд бөөрөнд чулуу үүсэхийг "Nephrolithiasis" гэдэг бөгөөд чулуунууд нь кальци, струвит, шээсний хүчил, цистейнээс бүтдэг. Бөөрний чулуутай хүмүүс хавирган доогуураа хүчтэй өвдөлт мэдэрч баруун мөрөө даахаа больдог. Мөн аймшигтай өвдөлтийн хажуугаар халуурч, цусаар шээж, бөөлжих аюултай. Цөсний чулуу 3мм хүртэл томроход л шээсний замыг бөглөж улмаар мэс засалд ороход хүрдэг байна. Дашрамд дуулгахад, хүнээс гаргаж авсан хамгийн том бөөрний чулуу 16см өргөн байсан гэдэг.

Бөөрний чулуу

10 Толгойн мөчлөгт өвдөлт

Хүн бүрийн л толгой өвддөг. Гэхдээ олон хоногийн турш нүд, дух орчмоор дүйрч өвдөх нь энгийн толгой өвчнөөс огт өөр бөгөөд хүмүүс үүнийг яг л нүд рүүгээ биллиардын бөмбөгөөр цохиулж байгаа мэт гэж тайлбарладаг. Уг төрлийн өвдөлт нь мэдрэлийн ховор өвчнөөс үүдэлтэй бөгөөд 6-12 долоо хоногийн мөчлөгтэйгээр ихэвчлэн нүдний эргэн тойронд, чамархай орчимд өвддөг байна. 

Зарим хүмүүс ингэж өвдөх нь маш аймшигтай байдаг тул амиа хорломоор санагддаг гэж ч хэлж байжээ. Харамсалтай нь, энэ шалтгааны улмаас амиа хорлосон хүмүүс нэг биш байдаг юм шүү.

Толгойн мөчлөгт өвдөлт

9 Хоёрдугаар зэргийн түлэгдэлт

Гуравдугаар зэргийн түлэгдэлт хоёроосоо илүү их хохирол дагуулдаг боловч, зарим тохиолдолд мэдээ алдтал түлэгдсэн байдаг аж. Харин хоёрдугаар зэргийн түлэгдэлт нь арьсны бүх давхаргад нөлөөлдөг тул маш ихээр өвтгөдөг.

Хоёрдугаар зэргийн түлэгдлийн үед арьс нялхарч, усжиж, цэврүү үүсэж, хүнийг тэсвэрлэхийн аргагүйгээр тарчлаадаг. Хэт их өвдөлтөөс болоод өвчтөнүүд тэр дороо ухаан алдаж, шоконд орох нь ч бий.

Хоёрдугаар зэргийн түлэгдэлт

8 Тетанус

Тетанус нь “Clostridium tetani” бактерийн халдвар юм. Энэ бактери хүний биед орох үед булчинд хор шингэдэг учир нүүр, эрүүний булчин татаж, аймшигтай өвдөж, улмаар гацдаг ба чөлөөтэй эрүү, амаа хөдөлгөж чаддаггүй.

Хэрвээ үүгээр өвчилсөн бол маш хурдан эмчилгээ хийлгэх ёстой. Эс тэгвээс булчин шөрмөсний аюултай хууч өвчтэй болж, амьсгалж ч чадахаа больдог.

Тетанус

7 Чулуун загасанд хатгуулах

Чулуун загас нь Энэтхэг-Номхон далайн орчмын эргээр амьдардаг хурц, шовх хуягтай далайн амьтан юм. Түүний үзүүртэй хуяг дээр нь үхэлд хүргэх аюултай хор байдаг бөгөөд хатгуулсан тохиолдолд хор нь шууд мэдрэлд нөлөөлдөг байна.Энэ загас нь яг л чулуу шиг харагддаг учир хүмүүс далайн хад, хясаа дундаас ялгаж чадалгүй хатгуулах нь бий.Мөн түүн дээр хэр их хүчтэй гишгэнэ тэр чинээгээрээ их хор ялгаруулдаг. Хэрвээ их хэмжээний хоронд хатгуулсан бол ердөө 2 цагийн дотор үхэх аюултай байдаг. Чулуун загасанд хатгуулсны дараагаар хүн тэр дороо тэвчихийн аргагүй өвдөлт мэдэрч, хатгуулсан хэсэг нь хавдаж, ухаан алдаж, бөөлжиж, таталт өгч эхэлдэг. Гэхдээ эмнэлгийн яаралтай тусламж авч, хорыг биеэс 48 цагийн дотор гаргаж чадвал амь насанд аюул учирдаггүй гэнэ. Харин цээжин тус хэсэг, гэдэс, хэвлийдээ хатгуулбал шууд үхэлд хүргэх болно. 

Чулуун загасанд хатгуулах

6 Шүдний идээт үрэвсэл

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг үг ямар үнэн гэж санана. Хэрвээ шүд идээт үрэвсэлтэй болбол хүний бие тэр чигтээ идээших аюултай байдаг. Учир нь шүдний мэдрэлийн судас бүх биетэй нягт холбоотой байдаг юм. Хэрвээ идээт үрэвсэл ясандаа орвол бүх зүйл улам дордож, маш хүчтэй өвдөхөөс гадна толгой эргэх, халуурах, нүүр, ам хавдах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Гэхдээ антибиотик ууж, шүдний эмчид цаг алдалгүй хандвал дээрх бүх эрсдлээс сэргийлж чадна шүү.

Шүдний идээт үрэвсэл

5 Гэдэс түгжрэх

Ямар нэг шалтгааны улмаас гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сулрах, ихсэх, саатах зэргээс үүдэн тухайн хэсгийн зам бөглөрч, мушгирч орооцолдсоноос болж гэдэс доторх шингэн, ялгадас гадагшлахгүй байхыг гэдэсний түгжрэл гэж нэрлэдэг. Гэхдээ бас нэг шалтгаан нь гэдэсний наалданги байдаг. Ийнхүү түгжрэл үүсэхэд гэдэс маш хүчтэй өвдөж, халуурч, бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд илэрч маш ихээр тарчилдаг. Хэрвээ түгжрээг арилгахгүй бол үхэх аюултай байдаг.

Гэдэс түгжрэх

4 Бэлэг эрхтэн зангирах

Эрчүүдийн бэлэг эрхтэн зангирах, эмэгтэйчүүдийн өндгөвч хатгаж өвдөх шиг зовлон хаа ч үгүй билээ. Эрэгтэй хүний төмсөгний холбоос зангирах үед төмсөгний цусан хангамж боогдож улмаар маш их өвдөлт мэдрэгддэг. Цаг алдалгүй арга хэмжээ авч чадвал бэлэг эрхтнийг аварч чадна. Харин 30 хүртэлх насны эмэгтэйчүүд дунд түгээмэл тулгардаг нэгэн асуудал бол өндгөвчийн үрэвсэл байдаг билээ. Өндгөвч зангирахад артер эсвэл венийн судсыг тасалж эсвэл багасгадаг бөгөөд улмаар хэвлийн хөндийд маш хүчтэй өвдөлт мэдрэгддэг аж.

Бэлэг эрхтэн зангирах

3 Эр бэлэг эрхтний гэмтэл

Эр хүн бүрийн хамгийн аймшигтай хар дарсан зүүдний нэгд яах аргагүй бэлэг эрхтний бэртэл ордог. Эр бэлэг эрхтэн ясгүй хэдий ч гэмтсэн үедээ яг л яс шиг янгинаж өвддөг ба хөдөлж ч чадахаа больдог. Тиймээс ч бэлэг эрхтнээ гэмтээсэн залуус тэсвэрлэхийн аргагүй өвчин мэдэрдэг байна.

Эр бэлэг эрхтний гэмтэл

2 "Деркум"-ын өвчин

Хэт таргалалттай хүний өөхөнд хорт хавдар үүсэхийг Деркумын өвчин гэдэг. Нийт өвчлөгсдийн 85 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Өөхөнд хуримтлагдах энэ хавдар яг л шатаж байгаа мэт өвтгөдөг бөгөөд шүршүүрт орох, хувцсаа өмсөх гэх мэт энгийн үйлдлүүдийг хийхэд хамгийн ихээр мэдрэгддэг гэнэ. Харамсалтай нь, ямар шалтгааны улмаас тус өвчин үүсдэг болохыг одоо хэр нь олж тогтоогоогүй л байна.

"Деркум"-ын өвчин

1 Нүүр амны мэдрэлийн судас үрэвсэх

Нүүр амны тригеминал-мэдрэлийн судас өвдөх үед яг л нүүрээрээ аянгад цохиулсан мэт аймшигтай мэдрэмж төрдөг аж. Мөн 20 мянган хүн тутмын нэг нь ийм өвчинтэй байдгийг судалгаагаар тогтоосон ба эрчүүдээс илүү эмэгтэйчүүд үүнийг илүү ихээр мэдэрдэг байна. Одоогийн байдлаар уг өвчнийг эмчлэх аргыг олоогүй байгаа бөгөөд энэ өвдөлт нь нэг секундээс хэдэн цаг хүртэл үргэлжлэх магадлалтай байдаг гэнэ.

Нүүр амны мэдрэлийн судас үрэвсэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()