Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Дафна шар айрагны үйлдвэрийн эзний гэр бүлд, өв залгамжлагч нь болж төрсөн юм. Зуны амралтаа Испанид өнгөрүүлэх дуртай байсан бөгөөд өсвөр нас нь Нью-Йоркт өнгөрсөн байна. Харин 1987 онд Грекийн завьны үйлдвэрийн эзэн Спирхос Ниархостай гэрлэсэн бөгөөд 12 жилийн турш хамт амьдарч, 3 хүүхдийн эх болжээ. 1999 онд тэд гэрлэлтээ цуцлуулж, Дафна 20 сая фунт стерлингийн нөхөн төлбөр авсан аж.
Тэрээр одоо 46 настай.
2008 онд Дафна дуудлага худалдаагаар өөрийн хувцасны цуглуулгаас зарсан бөгөөд дуудлага худалдаанаас олосон орлогоо хүүхдийн сайн дурын үйл ажиллагааны сан болох Womankind-д хандивласан байна. “Би үргэлж олон нийтийн сайн дурын үйл ажиллагаанд оролцохыг хүсдэг байсан. Ер нь бүхий л зүйлд хүчээ сорьж үзэхийг хүсдэг байсан юм” -хэмээн нэгэн ярилцлаганы үеэр хэлж байжээ.
“Авангард” загвар гэвэл илүү таатай сонсогдож байна. Яагаад ч юм намайг дандаа өөртөө тохироогүй хувцасласан гэх шүүмжлэлийг хэлдэг ч энэ надад төдийлөн хамаатай зүйл биш” -хэмээн ярьжээ.
Дафна Гиннесийн өөр бусад хувцаслалтууд.