ЭЕШ-ын сургалт явагдаж байна!

2014-02-25, 17:31
5,901
2014.02.05 - 2014.04.21-ны хооронд Монгол орон даяар www.eec.mn сайтаар нийт ерөнхий боловсролын сургууль төгсөгч 10.000 гаруй залуус маань ирээдүйд сонгох мэргэжлийн дагуу хичээл сонгон бүртгүүлж элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх ёстой. Ийнхүү ажил амьдралын гараандаа хүрэхэд нэг томоохон алхамыг давж байгаа залуустаа нэгэн хэрэгтэй мэдээллийг бид хүргэхээр шийдлээ. Элсэлтийн шалгалтандаа англи хэлийг сонгохоор шийдсэн залуус анхаарлаа хандуулна уу!
ЭЕШ-ын сургалт явагдаж байна!

JET SCHOOL OF ENGLISH та бүхэнд зориулж ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-ын бэлтгэл ангиа нээж байна. Бид ЭЕШ шинэчлэгдсэн цагаас эхлэн энэхүү сургалтаа явуулж эхэлсэн туршлагатай юм.

Энэ анги нь зөвхөн ЭЕШ-нд зориулсан програм, тестийн дагуу нийт 90 цагийн хичээлийг 2014.03.14-2014.04.25 хүртэл буюу нийт 6 долоо хоног, 7 хоногт 4 өдөр мэргэжлийн өндөр ур чадвар, туршлагатай багш нар заах юм.

Энэхүү курс нь англи хэлний ЭЕШ-нд бэлтгэж байгаа төгсөх ангийн сурагчдын англи хэлний ерөнхий мэдлэгийг системтэйгээр дээшлүүлэх, шалгалтанд өндөр оноо авахуулах зорилготой. Сургалтыг 2013 оны англи хэлний ЭЕШ-ын загвар шалгалт болон 2006-2012 оны элсэлтийн шалгалтын материал дээр үндэслэн боловсруулагдсан хөтөлбөрөөр явуулах бөгөөд Jet School of English-ийн сургалтын технологи, арга барилын дагуу туршлагатай багш нар удирдан явуулна.

Англи хэлний ЭЕШ-нд бэлдэх анги нь дунд, ахисан дунд түвшинтэй. Түвшин тогтоох шалгалтын үнэлгээгээр дунд, ахисан дунд түвшинд хуваагдана.

Сургалт:
- Англи хэлний дүрэм
- Унших чадвар
- Үгсийн сан
- Шалгалт гэсэн нийт 4 хэсгээс бүрдэнэ.

Та элсэн суралцахыг хүсвэл 2014.03.14-өөс өмнө 327610, 337610, 99097610 утсуудаар бүртгүүлж болно.

Манай хаяг: МУБИС-ын хажууд Макс худалдааны төвийн 3 давхар, "Jet School of English"

Утас: 327610, 337610, 99097610
Факс: 331315
И-мэйл. marketing@jet-english.mn
Вэб сайт: www.jet-english.mn

Таныг хүссэн мэргэжил, зорьсон ирээдүйдээ хүрэхэд тань бид туслана!





























































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.