Хэлээрээ зурдаг зураач

2014-02-22, 23:59
8,255
Зураачид нэг нэгнээсээ ялгарахын тулд шилдэг санааг гаргасаар л байна. Тэдгээрийн нэг бол Энэтхэгийн зураач Ани К (Ani K) юм. Түүний зураг зурах чадвар гэхээсээ илүү зурж буй арга нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа гэнэ. Ани хэлээрээ маш чадварлаг зурдаг байна.
Хэлээрээ зурдаг зураач
 
Түрхэн зуур харах юм бол зураач өөрийн зургийг үнсэж байгаа мэт харагдах боловч үнэндээ тэрээр ийнхүү бүтээлээ бүтээж байгаа гэнэ. Ийм арга барилаар Ани 1000 орчим зургийг зуржээ.



35 настай зураач хэлэн дээрээ будаг түрхэж цаасаа долоож зургаа зурдаг гэнэ. Тэрээр ихэнхидээ будгаа аман дотроо хольж найруулдаг байна. Будагны амт, үнэр түүнд огтхон ч нөлөөлдөггүй бололтой.



“Би бусад зурагчдаас ялгарахыг хүсэж байна. Тиймдээ ч би өвөрмөц зүйлээр хичээллэхийг хүссэн бөгөөд энэ миний сонгосон арга барил юм” -гэжээ. Тэрээр өөрийн бүтээлийг зардаггүй бөгөөд зөвхөн үзэсгэлэн гаргадаг байна.



Мөн хөлөөрөө зурдаг зураач түүнд маш их таалагддаг учир Ани хөлөөрөө, хамраараа, эрүүгээрээ, тохойгоороо хүртэл зурж үзсэн аж. Үүнээс гадна, мотоцикл унаж байхдаа хоёр гараараа зурах гээд бүхий л боломжтой аргыг оролдож үздэг байна.



Тэрээр багшилдаг хэдий ч өөрийн энэ чадварыг залуу үед зааж өгөхгүй л болов уу. Учир нь энэ арга барил нь мэдээж өөрийн гэсэн сөрөг талуудтай. “Хэлээрээ зураг дарсны дараа миний толгой, шанаа өвдөж, хараа муудах, ой тогтоолт муудах зэрэг сөрөг үр дагаварууд илэрдэг” -гэжээ.  Энэ байдал нь хоёр долоо хоногийн турш үргэлжилдэг байна.



Гэхдээ л Анигийн хувьд зураг зурах нь түүний амьдралын нэгэн хэв маяг болсон гэжээ. Одоо би амьдралаа зураггүй төсөөлж ч чадахгүй. Тэрээр өөрийн энэ онцгой чадвараараа Гиннесийн номонд орох зорилготой байгаа бөгөөд хэл, хөл, хоёр гараа ашиглан нэгэн зэрэг 4 зураг зурах зорилготой байгаа аж.







Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()