Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Рэйчел Фредриксон "The Biggest Loser Ranch" шоуг 3 сарын өмнө орхин явахдаа, тэрвээр бусад оролцогчдын адил аль болохоор их турах зорилготой үлдсэн байна.
Төгсгөлийн шатанд өөрийн өмнөх зурагаа хараад Рейчел шооконд орсон байна.
Бүсгүй эргэн ирэхдээ явсан үеэ бодвол 20 кг-аар хөнгөн болсон байв. Ийм маягаар түүний хаясан нийт жин 71 кг болжээ. Анх 118 кг жинтэй шоунд оролцохоор ирсэн Рейчел одоо 47 кг жинтэй болсон бөгөөд шоуны төгсгөлийн өмнө нэмэлт жингээ хасахын тулд туйлын чанга арга хэмжээг авсан хэмээн түүнийг буруутгаж байгаа ажээ.
«Эхний ээлжинд, эрүүл хүчтэй байх нь миний зорилго байсан. Би тамирчин хүн. Жижигхэн охин байхаасаа л тамирчин байсан. Алдсан өөртөө итгэх итгэлээ дахин олж авахын тулд "The Biggest Loser" шоунд ирсэн» -гэж хувийн амьдралдаа азгүйтсэний дараа жин нэмж эхэлсэн усанд сэлэгч байсан бүсгүй хариулсан байна.
Хоолны болон биеийн хүчний дасгалын дэглэмийн тухай асуухад, Рейчел диетолог эмчийн зөвөлсний дагуу өдөрт 5 удаа бага хэмжээгээр 1600 хүртэл калори бүхий хүнсний зүйлийг хэрэглэж байсан гэж хэлсэн байна. Үүний сацуу түүний идэвхтэй байдал нь хүмүүсийг гайхшруулж байв. Тэрвээр өдөрт кардио дасгал, Zumba-фитнесс зэрэг 3-4 хичээлд очдог байжээ.
"250,000 долларын шагналтай шоунд ялсаны дараа амьдралын хэв маягаа өөрчлөх эсэхээ шийдээгүй байна" –гэж Рэйчел Фредриксон ярьж байна. Тэрвээр "The Biggest Loser" шоуны түүхэнд хамгийн их жин хаясан эмэгтэй болжээ.