Хөх томруулах хагалгааны дараа комд оржээ

2014-02-11, 00:44
29,500
Линда Перест 2013 оны 8 сард хиймэл хөх суулгасаны дараа комын байдалд оржээ. Бүсгүй хоёр сарын турш өөрийгөө удирдаж чадахгүй байсан бөгөөд дөнгөж 10 сард сэргэх шинж илэрсэн байна. 11 сард Линдаг эмнэлэгээс гаргажээ.
Хөх томруулах хагалгааны дараа комд оржээ

Одоо тэрвээр арай чамай л хөдөлж, хэдхэн үг хэлдэг байна. Түүний жин туйлдаа хүртэл буурсан бөгөөд эмч нар одоо 19 настай Линда тэнхрэхгүй байх гэж болгоомжилж байгаа ажээ. Эцэг эх нь түүнийг асарч, түүний 15-тай байхдаа гаргасан 4 настай хүүгийн асран хамгаалагчид болжээ.
 
«Тэр явж чадахгүй байгаагаа харж, түүнд юу тохиолдсоныг ойлгодог учир их уйлдаг.»—гэж бүсгүйн ээж ярьжээ.

www.caak.mn

Одоо бүсгүй явж чадахгүй, арай хийж хэдэн үг хэлдэг бөгөөд маш их турсан байна. Түүнийг эцэг нь гар тэвэрч авч явдаг байна.

Эцэг эх нь тэдний охинд хагалгаа хийсэн эмчтэй шүүхийн зарга үүсгэхээр бэлтгэж байгаа ажээ. Мэс засал хийсэн эмч Якоб Фрейман бол нэр хүнд сайтай, гоо сайхны хагалгаа хийх эрхтэй эмч юм байна. Тэрээр, "бүсгүй хэдэн жилийн өмнө төрөхдөө мэдээ алдуулах үед хүндрэл гарсан гэдгээ надад хэлээгүй" -гэж эмч ярьсан байна. Тиймээс хагалгааны үед түүний зүрх зогсон, тархи гэмтэн комд орсон байна.

Эрүүл саруул байсан Линда.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()