“Бразилийн өргөн чөлөө” киноны дуунуудыг хүргэж байна

2014-01-03, 18:22
20,104
Үдэш бүр “Бразилийн өргөн чөлөөгөөр”-гөөр алхахаар тэсэн ядан хүлээж байна уу? Латин Америкийн төдийгүй дэлхийн олон орны үзэгчдийн дунд дуулиан тарьсан “Бразилийн өргөн чөлөө” кино манай үзэгчдийн орой бүр шимтэн үздэг олон ангит кино болоод байгаа. Нэг анги нь олон адал явдлаар дүүрэн, хайр дурлалын хувьд илүү нээлттэй гээд энэ кинонд олон давуу талууд байгаа нь үзэгчдийг татахад нь чухал нөлөө үзүүлж байгаа болов уу. Ингээд “Боловсрол суваг” телевизээр гарч буй “Бразилийн өргөн чөлөө” киноны дуунуудыг хүргэе.
“Бразилийн өргөн чөлөө” киноны дуунуудыг хүргэж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Энэ бол Нина, Жоржиньо хоёрын хайр дурлалыг өгүүлсэн дуу. Бие биендээ тэмүүлсэн тэдний хайр дурлал үнэхээр хүчтэй санагддаг биз дээ. Хэзээ ч Азийн олон ангит киноноос тэднийх шиг гал авалцсан дурлалыг харахгүй гэдэгт итгэлтэй байна.




Харин энэ бол хоёр ч эхнэртэй атлаа бас нууц амрагтай Кадиньогийн дуу. Яаж тэр олон эхнэрийг зохицуулдагийг харуулж байгаа хүн дээ. Ингэхэд нөгөө хоёр эхнэр нь бие биенээ мэдвэл юу болох  бол? Сонирхол татаж байна шүү. Энэ дууг сонсохоор шууд л “Аврагч Христийн хөшөө” гээд л Риогийн зураглал бууж байгаа биз. Сэтгэл хөдлөөд эхний бадгийг нь орчуулчихлаа.

Бурхан намайг чиний хардалтаас хамгаалдаг
Бурхан намайг чиний ид шидээс хамгаалдаг
Бурхан намайг гай гамшгаас хамгаалдаг
Бурхан надад чамайг ууртай байх үед тусалдаг
Бурхан намайг чиний хорноос дархлаажуулдаг
Бурхан чи бидний хайрыг дуусгахгүй байхад тусалдаг
Аргагүй л хоёр эхнэрээсээ хэнээс нь ч салахыг хүсдэггүй хүний дуу байгаа биз.




Эхлэл, төгсгөлийнх нь энэ дуу бараг өдөр бүр аманд аялагдаж байгаа биз дээ. Манай үзэгчдэд бол киноноосоо өмнө танигдсан дуу даа. Аргагүй л латино өнгө аястай дуу шүү. Дашрамд дуулгахад, энэ дуунд гарч байгаа OiOiOi гэдэг үг нь англиар HiHiHi гэсэн утгатай юм байна. Энэ үг “Бразилийн өргөн чөлөө” гарснаас хойш Бразилийн жиргээчдийн дунд нэлээд моодонд орсон гэнэ лээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()