Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Даниэль Кимминс төрсөн өдрийнхөө хэд хоногийн өмнө маш хүнд, яаралтай хагалгаанд орсон байна. Ийнхүү хагалгааны дараа хүүгийн зүүн тал мэдээгүй болсон бөгөөд эмч нар түүнийг насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй үлдэх магадлалтай хэмээн тодорхойлсон аж.
Болсон явдлаас дурдвал:
Даниэль байнга толгой өвдөж байна хэмээн ээждээ хэлж байсан учир тэрээр хүүгээ гэмтлийн эмнэлэгт аваачсан байна. Харин гэмтлийн эмч түүнийг Бата дахь эмнэлэгт хандахыг зөвлөсөн аж. Ээж хүү хоёрын оношилгоо дуусаагүй байхад хүүгийн бие огцом муудаж тэрээр эмнэлэгт хэвтсэн байна. Сувилагчид үүнийг ердөө л ямар нэгэн нян хэмээн дүгнэж байсан ч Хайди мэргэжлийн эмчтэй уулзуулахыг шаардсан юм.

Ингээд хоёр хоногийн
дараа хүүд хагалгаа хийж тархин дахь хавдрыг авсан байна. Хагалгааны
дараа Даниэль 13 сарын турш хими эмчилгээ хийлгэсэн бөгөөд жин нь хэт их
буурсан аж. Үүний дараа тэрээр 2 жилийн турш тэргэнцэртэй амьдарсан
байна.
Даниэлийн ээж 47 настай Хайди хэлэхдээ: "Хагалгааны дараа хүүгийн маань зүүн тал мэдээгүй болсон бөгөөд ярьж ч чадахгүй байсан юм. Эмч нар ийм зүйл тохиолдох магадлалтай гэдгийг бидэнд сануулж байсан. Бид хүүгээ эрүүл болно гэдэгт итгэлгүй байсан учир түүнийг ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй үлдэнэ гэж бодож байлаа. Эмч нар ч түүнийг эдгэх найдвар муу гэж байсан."-
хэмээн ярьжээ.
Одоо Даниэль өөрийн дуртай зүйлийг дахин хийж байгаа бөгөөд өөрт тависан зорилгынхоо ачаар олныг гайхшруулж байна. Хүү эхлээд алхаж, ярьж сураад дараа нь Таеквондагаар хичээллэж эхэлсэн аж.
Бүрэн эдгэсэн хүү өөрийн дуртай зүйлээр дахин хичээллэж эхэлсэн бөгөөд ногоон, цэнхэр, улаан бүсийн эзэн болж эцэст нь хар бүсийг авч чадсан бахархалтай хүү юм байна.