Биеэ үнэлэгчийн амьдрал

2013-12-25, 22:35
42,722
Данийн гэрэл зурагчин Мари Халд (Marie Hald) нь Бонни хэмээх биеэ үнэлэгчийн нэг өдрийн амьдралыг сонирхжээ. Бонни 18 наснаасаа эхлэн биеэ үнэлэж байгаа бөгөөд 20 жилийн турш биеэ үнэлсээр л байгаа гэнэ. Хамгийн анх тэрээр эмсийн хүрээлэнд ажиллаж эхэлсэн байна. Хэдийгээр түүнд энэ төрлийн ажил хийх таалагдахгүй байсан ч мөнгөний хэрэгцээ их байсан тул ийнхүү үргэлжлүүлэн ажиллах болжээ.
Биеэ үнэлэгчийн амьдрал


Бонни “Патриция” хэмээх нууц нэрийн дор ажилладаг байна. Энэ нь түүнд ажил, амьдралаа ялгаж, салгах боломжийг олгодог.

www.caak.mn

Боннигийн 14-н настай хүү Оливер муу нөхдүүдтэй нөхөрлөж, хэрэгт холбогдох болсон учир тэрээр хүүгээ Карибын арал дээр байрлах хаалттай сургууль руу явуулжээ.

www.caak.mn

Харин 6-н настай хүү болох Ноа нь ээжийгээ гэрийн үйлчлэгч хийдэг хэмээн боддог ч том хүүхдүүд нь бүгдийг мэддэг байна. Хүүхдүүдийнх нь ангийнхан нь хүртэл мэддэг учир байнга л тэднийг шоглож “ээжтэй чинь нэг шөнийг өнгөрүүлэхэд ямар үнэтэй вэ?” хэмээн асуудаг гэнэ.

www.caak.mn

Хүүхдүүдээ унтуулсныхаа дараа Бонни маргаашийнхаа ажлыг төлөвлөнө.

www.caak.mn

Бонни хажуугийнхаа тосгонд нэгэн жижигхэн байр хөлсөлдөг бөгөөд 9:00-16:00 цагийн хооронд ажилладаг байна. Харин ажлынхаа дараа хүүхдүүдээ сургуулиас нь тосож авдаг.

www.caak.mn

Дани биеэ үнэлэлтийг албан ёсоор зөвшөөрсний дараа тэрээр бүртгүүлж, татвар төлөгч болжээ.

www.caak.mn

Тосгоныхоо сүмд том хүүгийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалуулж даатгуулахаар иржээ. Боннигийн хүүхэд насны дурсамж тийм ч таатай биш гэнэ. Эцэг эх нь түүнийг цэнгээний газраар дагуулан явж байсан бөгөөд Бонниг жаахан байхад эцэг нь хүн амины хэргээр шоронд хоригдсон байна.

www.caak.mn

Бонни болон түүний дотны найз

www.caak.mn

Нэг удаа тэрээр луйврын хэргээр хоригдож байсан.

www.caak.mn

Бонни зурагт үзэж, харин бага хүү нь даалгавараа хийж байна.

www.caak.mn

Бонни шивээсэнд дуртай бөгөөд саяхан доорх шивээсийг хийлгэжээ.

www.caak.mn

Мишель нь Боннигийн охин бөгөөд тэрээр мөн шивээс хийж сурч байгаа аж. Тэрээр баасан гаригт ээжийнхээ гаран дээр шивээс хийж өгсөн байна.

www.caak.mn

Хэдийгээр Бонни өөр арга замаар мөнгө олохыг хүсэж байгаа ч, энэ ажил нь Боннигийн хамгийн сайн хийж чаддаг зүйл гэнэ. Үйлчлүүлэгчиддээ сэтгэл ханамжийг өгдөгтөө тэрээр баяртай байдаг байна.

www.caak.mn

Том хүү Оливероо хаалттай сургууль руу үдэж байгаа нь.

www.caak.mn

Бонни хүүхдүүдээ өөрийн замаар оруулахгүй гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()