1. Дэлхийн хамгийн баян эр болох Билл Гейтс нь "Porsche" машины шүтэн бишригч аж. Харин түүний хүлэглэдэг Porsche 911 нь 82,100$-ын үнэтэй юм байна.
2. Харин Napster-г үүсгэн байгуулагч, Facebook сайтын анхны ерөнхийлөгч Шон Паркер нь Сан-Францискогийн гудамжаар Audi S5 унадаг бөгөөд 50,900$-ын үнэтэй аж. Харин Лос-Анжелосоор аялахдаа тэрээр Tesla-г илүүд үздэг байна. 2012 оны 3 сард дэлхийн баячуудын 215-р байранд жагссан аж. Үүнээс гадна Шоныг “The Social Network” кинонд гардаг дүрээр нь олон хүмүүс мэддэг болсон.
3. Oracle корпорацийн ерөнхийлөгч, NetSuite Inc компанийн томоохон хувьцаа эзэмшигч, Salesforce.com-ын хөрөнгө оруулагч Ларри Эллисон нь 375,000$-ын үнэтэй Lexus LFA унадаг юм байна.
4. Google-ийн үүсгэн байгуулагч Сергей Брин нь Tesla-г илүүд үздэг бөгөөд 100,000$-ын үнэтэй гэнэ.
5. Google-ийг хамтран үүсгэн байгуулагч Ларри Пейж мөн л Tesla машиныг унадаг байна.
6. Facebook-ийн үндэслэгч Марк Цукерберг оффис хүртлээ Acura TSX унадаг байна. Үнэ нь 30,000$-с эхэлдэг гэнэ.
7. Dell-ийн ерөнхий захирал Майкл Деллийн гаражинд Hummer H2 байдаг гэнэ. Хаммерыг монголчууд ямар үнэтэйг сайн мэдэх биз ээ.
8. Microsoft-ын гүйцэтгэх захирал Стив Баллмер нь Fusion Hybrid унадаг байна. Ford Sync системийг Microsoft-ын технологийн тусламжтай хийсэн гэнэ.
9. Дастин Московиц нь Facebook-ийг үндэслэн байгуулахад хамтран ажилласан Оросын бизнесмэн юм. Тэрээр Volkswagen R32 хүлэглэдэг бөгөөд Facebook-ийн 6%-ийн хувьцааг эзэмшдэг юм байна.
10. Элон Маск нь PayPal системийг санаачлагч, үүсгэн байгуулагч бөгөөд Tesla хүлэглэдэг гэнэ. Мөн тэрээр Tesla-ийн ерөнхий захирал юм байна.