Киев дэхь жагсаал мөргөлдөөн болов

2013-11-26, 20:32
9,234
Вильнюст болох Европын Холбооны засгийн газрын тэргүүнүүдийн уулзалт эхлэхээс хэд хоногийн өмнө Киев хотноо баримт бичигт гарын үсэг зурахад бэлтгэх ажлыг гэнэт зогсоолоо. Уг уулзалт дээр Украйн Европын холбооны хооронд эвлэлдэн нэгдэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурах байжээ. Одоогийн ерөнхийлөгч Януковичийн эсрэг талынхан үүнийг ерөнхийлөгч болон түүнийг хүрээлэгчдийн зүгээс хийж буй төрийн урвалт гэж үзэж байна.
Киев дэхь жагсаал мөргөлдөөн болов

Энэ бүгд дээр нэмээд Европын Холбоотой нэгдэх тухай хэлэлцээрээс татгалзвал Оросын засгийн газрынхан Украйны ерөнхийлөгч Виктор Януковичид 20 тэрбум доллар амалсан тухай мэдээлэл гарч иржээ. Иймээс өнөөдөр Украйны нийслэл Киев хотын төвд хэдэн мянган Украйнчууд цугларан ерөнхийлөгч болон засгийн газрынхаа шийдэмгий биш бодлоготой санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэн жагсаж байна. Киев хотын талбай дээр цугларсан хүмүүс Европын холбоонд орох хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.





Цуглаан дээр тус улсын ерөнхий сайд асан Евгения Тимошенкогийн охин үг хэлсэн байна.



Киевт болсон цуглаан дээр ирсэн хүмүүс Оростой хамтрахыг хүсэхгүй, харин Европын холбоонд орохыг хүсч байна.







Цуглааны үеэр жагсаалд оролцогчид засгийн газрын байр луу нэвтрэн орохыг оролдсон ч цагдаагийнхан зогсоосон байна. Тал бүрээс нь нулимс асгаруулагч хий хэрэглэжээ.













Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()