Хэзээ ч мартагдашгүй 12-р сар

2013-11-20, 17:56
6,435
Өнгөрсөн оны 12-р сар, миний амьдралын хамгийн жаргалтай үе байсан юм. Үгүй ээ зөвхөн минийх биш манай гэр бүлийн хувьд хэзээ ч мартагдашгүй сайхан мөч байсан юм л даа. Биднийг өглөө бүр шинэ адал явдал угтдаг байлаа. Тийм ч учраас манай гэр бүлийнхэн орой унтахдаа л өглөө хурдан болоосой гэцгээдэг байсан юм.
Хэзээ ч мартагдашгүй 12-р сар


Энэхүү адал явдал миний оюутан дүү томоос том гацуурны зурагтай карт авчирснаар эхлэсэн юм. Бид эхэндээ гоёмсог плакат байна гэж бодоцгоогоод төдийлөн тоохгүй байлаа. Дүү маань ч юу гэдгийг нь хэлэхгүй хусаад л утсандаа ямар нэгэн код хийгээд л  төд удалгүй ганцаараа чанга чанга инээгээд нэг л жаргалтай хүн болон хувирсан юм. Гэтэл нэг өдөр ааваа, ээжээ, эгчээ би Samsung galaxy S3 гар утастай болчихлоо ш дээ гээд л дүү маань гэрээр нэг орилж, нөгөө картаа тэврээд л үнсээд л байх юм. Учрыг лавшруулан асуухад манай дүү Юнителээс гаргасан “31 өдөр 31 бэлэг” шинэ жилийн бэлгийн картыг худалдан авч, 31 өдрийн турш 31 бэлэг авч байсан нь тэр юм билээ.

Маргааш нь дүү маань цоо шинэ цагаан өнгөтэй “Samsung galaxy S3” гар утсаа авчирч, бидэнд үзүүлэхэд сая л нэг итгэж, гэр бүлээрээ бөөн баяр болж билээ. Яг энэ мөчөөс эхлэн аав, ээж бид гурав ч юугаараа дутах вэ 10,000 төгрөгийн бэлгийн картыг худалдан авч, өдөр бүр бэлгээ хүлээдэг болсон доо. Ямартаа ч 31 өдрийн турш Юнителийн нэгж, хоног, дата болон нэмэлт үйлчилгээнүүдээр тасраагүйгээс гадна ээж маань бас дахин гар утасны эзэн болсон юм.

Өнөөдрөөс эхлэн Юнителийн бүх салбаруудаар “31 өдөр 31 бэлэг” шинэ жилийн бэлгийн карт дахин худалдаалагдаад эхэлсэн байна лээ. Миний бас манай гэр бүлийн шинэ жилийн хамгийн гайхалтай бэлэг бол энэхүү карт юм. Та ч бас туршаад үзүүрэй. iPhone5s,  iPhone5c, “Samsung galaxy note 3”, “Samsung galaxy note2”, “Samsung galaxy S4” зэрэг сүүлийн үеийн ухаалаг гар утаснууд, Юнител, Юнивишн компанийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд болон биет бүтээгдэхүүнүүд гээд бэлгийн сонголт нь илүү том, илүү гоё болсон байна лээ. 31 өдрийн турш 31 гайхалтай бэлгээ аваарай.  



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.