Цогцоороо шинэчлэгдэх Процесс-Юнител 2.0 түрүүлж алхана

2013-11-18, 21:54
4,642
Мэдээлэл холбооны Юнител групп 2006 онд үүрэн холбооны зах зээлд гуравдагч оператор болж гарч ирснээсээ хойш хамгийн хямд, нэг үнийн тариф, сүлжээндээ үнэгүй ярих зэрэг хэрэглэгчдэд очих олон боломжийн анхдагч болж, маркетингийн бодлого, үйлчилгээний чанараар бусдаас тод ялгаран, харилцаа холбооны салбартаа шинэчлэл хийсээр ирсэн билээ.
Цогцоороо шинэчлэгдэх Процесс-Юнител 2.0 түрүүлж алхана

Цаг хугацааны эрхээр өнгөрсөн үеийн шилдэг зүйлс улиран одож цоо шинэ зүйлсд байраа тавьж өгдөг жишгийн дагуу дэлхий дахинд техник технологи тэр дундаа интернэтийн орчин, компьютер, телевизор, гар утасны үзүүлэлтүүд асар хурдтайгаар хувьсан өөрчлөгдсөөр байна. Үүнийг дагаад эдгээрт суурилсан хэрэглээнүүд ч мөн шинэчлэгдэн өөрчлөгдөх шаардлага урган гарсаар байна. Энэ үйл явцыг соргогоор мэдэрсэн Юнител групп бусдаас түрүүлж алхан, Монголд анх удаа ЮНИТЕЛ 2.0 буюу өөрийн үзүүлдэг үйлчилгээ бүрээ цоо шинэ түвшинд аваачих үйл явцаа эхлүүлж байгааг дуулгахад таатай байна. Энэ процесс нь тодорхой үе шаттайгаар хэрэгжих бөгөөд Үүрэн холбооны салбар тэр дундаа урьдчилсан төлбөрт үйлчилгээнээсээ эхлүүлж байна.
 
Саяхныг хүртэл та бид гар утсаа зөвхөн дуудлага хийж, мессеж бичихэд түлхүү хэрэглэдэг байсан бол одоо интернэтээр аялах, зураг авах, бичлэг хийх гээд олон янзын үйлдлийг хийхэд тогтмол ашигладаг болжээ. Иймээс үүрэн холбооны урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн хамгийн их ашигладаг яриа, мессеж, дата болон тэдэнд хэрэгтэй үйлчилгээний хугацааг багцлан 4 төрлийн үйлчилгээгээ энэ 12 сарын 1-ээс хүргэж эхлэх гэж байна.
 
Smart багцууд нь нэршил бүрийнхээ үйлчилгээг илүү хямдаар авах бөгөөд бусад үйлчилгээ нь энгийн тарифаар бодогдоно.
 
Хэрэглээг таньж, хүссэн төрлийнхөө багцад чөлөөтэй шилжих боломжийг олгож, түүгээр зогсохгүй аль ч багцын хэрэглэгч байлаа гэсэн нэг л картыг худалдан авах боломжтой болж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүй, хэрэглээг нь хялбарчилж байгаа хэрэг юм.
 
Цаашдаа Юнител групп үүрэн холбооны дараа төлбөрт хэрэглэгчид, IPTV, интернэт, суурин утасны үйлчилгээгээ ээлж дараалан Юнител 2.0 буюу дэвшилтэт түвшинрүүгээ шилжүүлэх юм.

ЮНИТЕЛ 2.0-Д ТАВТАЙ МОРИЛ



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.