Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Одоо Жеки Бек (Jack Beck) нь 19 настай юм байна. Тэрээр умайгүй, умайн хоолой, үтрээгүй
бөгөөд үтрээний оронд зүгээр л нэг хонхорхой байдаг гэнэ. Жеки сарын
тэмдэг нь ирэхгүй байна гэсэн шалтгаанаар эмнэлэгт үзүүлсэн аж. Тиймээс
Жеки хүүхэд төрүүлэх боломжгүй болж байгаа юм. Мөн бэлгийн харилцаанд орох нь төвөгтэй болжээ.
Ийм өвчтэй хүмүүсийн хувьд гадаад байдалд нь ямар ч өөрчлөлт байдаггүй
бөгөөд бэлгийн харилцаанд орох үедээ л мэддэг гэнэ. Уайт арал дээр
амьдардаг тэрээр: “Би анх энэ мэдээг сонсоод маш ихээр гутарсан. Би
өөрийгөө бусдаас ялгаатай гэж огт бодож байгаагүй” -хэмээн Жеки ярьжээ.
Ингээд онош тодорхой болсны дараа охиныг Челси дахь эмнэлэг рүү эмчилгээнд явуулсан байна. Эмч нар түүнд маш олон тооны эмчилгээ хийж байгаа бөгөөд тун удахгүй тэрээр хагалгаанд орох ёстой аж. Хэдийгээр эмэгтэй хүний хувьд энэ таагүй мэдээ боловч Жеки сайн талыг нь олж харахыг хичээж байгаа гэнэ. Жишээлбэл: Үүний тусламжтайгаар тэрээр насан туршийн ханиа зөв сонгож чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Хэрвээ түүний найз залууд энэ байдал таалагдахгүй бол тэр түүний хань болж чадахгүй нь мэдээж юм. Тэгэхээр түүнийг ойлгож чадах залуу л хэрэгтэй.