Их сургуульд элсэгчдийн заавал мэдэх ёстой 15 зүйл

Таны цаашид хэрхэн амьдрах, амжилт гаргах уу? алдаандаа харамсаж явах уу? гэдгийг шийдэх чухал он жилүүд яалтчгүй их сургуульд өнгөрдөг юм. Хэрэв та бусдаас ямагт хоцорч, хойш суун залхуурах аваас ирээдүйгээ баллаж, сурсан мэдсэн зүйлгүй сургуулиа төгсөх болдог юм. Иймд өнөөдөр их сургуульд элсэн суралцаж байгаа дүү нартаа зориулан, харамсах зүйл гаргахгүйн тулд хэрэг болохуйц үнэтэй зөвлөгөөг дуулгахаар бэлтгэлээ. 

Их сургуульд элсэгчдийн заавал мэдэх ёстой 15 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хайхрамжгүй байдлаар суралцсан хүмүүс үргэлж л өнгөрсөнд харамсаж, дахин эхнээс нь зөв зүйтэй суралцах юмсан хэмээн битүүхэн шаналж явдаг билээ. Тиймээс та бүхэн бидний мэдээллээс илүү эргэцүүлэн тунгааж, өөртөө дүгнэлт хийгээрэй.

 

1 Сургууль бол таны гэр

Их сургуульд суралцах жил ердөө л дөрөв ба түүнээс дээш байдаг. Тиймээс та энэ хэдхэн жилд толгойгоо цэнэглэж, хичээл зүтгэлтэй байхгүй бол ирээдүйд махаа зулгааж, амьдралын хатуу хүтүүг туулах болно. Сургуулиа өөрийн гэр гэж бодон, хичээллэж, суралцахдаа хамгаас тухтай байх ёстой юм шүү. 

Сургууль бол таны гэр

2 Эрүүл мэнддээ анхаар

Би залуу хүн юм чинь зүгээр гэж хэрхэвч болохгүй. Суралцахдаа хамаг цаг заваа зарцуулж байсан ч чанартай хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн ч хийж байх хэрэгтэй юм. Эрүүл биед саруул ухаан оршино гэдгийн адилаар, өвчин зовлонгүй эрүүл чийрэг залуу хүнд  хийж чадахгүй зүйл гэж үгүй. 

Эрүүл мэнддээ анхаар

3 Оройн цагаар юмаа угааж, гэрээ цэвэрлэ

Ямар ч хүн орой суралцаад, сурч авах зүйлс нь харьцангуй бага байдаг юм. Тиймээс орой хичээллэхийн оронд бусад зүйлсээ амжуулж, гэрээ цэвэрлэж, юмаа угаагаад өглөө, өдөр нь хичээлээ хийж хэвшвэл зохилтой аж. 

Оройн цагаар юмаа угааж, гэрээ цэвэрлэ

4 Номын сантай нөхөрлө

Ном бол ертөнцийг харах цонх юм. Ялангуяа номын сан, чимээгүй орчинд суралцах нь таныг ухаантай, хичээнгүй нэгэн болгож өөрчилдөг юм. Хэрэв та их сургуульд суралцаад зарим зүйлсийг ойлгохгүй бол зүгээр хаях гэсний хэрэггүй бөгөөд  ангийн нөхдөөсөө тусламж хүсэн, номын санд сууж, аль болох ойлгож авах ёстой юм. Нэг л зүйлийг ойлголгүй үлдээх нь цаашид суралцахад төвөг учруулж, хөлийг тань гинжилж орхидог юм. Тиймээс бүхнийг шинээр эхэлж байгаа шинэхэн оюутнууд ганц ч зүйлийг орхигдуулалгүй тархиндаа шингээж, ойлгож авах хэрэгтэй бөгөөд энэ бүхнийг суралцахад хамгийн гайхалтай туслах зүйл бол номын сан юм.

Номын сантай нөхөрлө

5 Багш нараас эмээх хэрэггүй

Багш нараасаа эмээж, хөндий байх гэсний хэрэггүй. Харин үүний оронд мэдэхгүй зүйлсээ лавлаж, ойр дотно байхыг хичээх хэрэгтэй юм. Багш нар ч мөн сурах хүсэл эрмэлзлэл дүүрэн, зөвлөгөө авч явдаг оюутнуудад тун ч дуртай байдаг бөгөөд тэднийг улам бүр мандуулахын тулд өөрсдийн мэддэг чаддаг бүхнээ залгамжлуулж өгдөг билээ. 

Багш нараас эмээх хэрэггүй

6 Мөнгөө хэмнэ

Оюутан байхад мөнгө тэгтлээ хэрэг болоод байдаггүй. Найз нөхөдтэйгээ гадуур зугаалж, хоол унд, номны мөнгө зэрэгт л мөнгө үрэхээс, шаардлагатай биш хэрэггүй зүйлсд хамаг мөнгөө зарцуулж, хайхрамжгүй зан гаргах хэрэггүй юм. Та сургуулиа төгсөөд ажилд орон, амжилт дүүрэн байх аваас мөнгийг олох шиг болж, хүссэн зүйл бүрдээ зориулах боломжтой болох тул одоо зүгээр л хэмнэ. Ердөө дөрөвхөн жил гүрийж, орлогогүй атлаа эцэг эхээсээ мөнгө зулгаах гэсний хэрэггүй юм шүү. 

Мөнгөө хэмнэ

7 Цаг бол алт

Оюутан нас харвасан сум мэт л хурдан өнгөрдөг. Угтаа бол саяхан л шинэ оюутан болж их сургуульд элсэн орж байсан боловч юу ч сурч, бүтээж амжаагүй байтал төгсөх болчихсон байдаг юм. Тиймээс хором мөч бүрийг үр дүнтэй өнгөрүүлж, холдон цаг хугацаанд сайтар суралцаад аваарай. 

Цаг бол алт

8 Нийгмийн идэвхи сайтай байх

Их сургуульд суралцах гэдэг нь зөвхөн хичээл хийхийн нэр биш бөгөөд олон найз нөхөдтэй болон өөрийгөө нээхийг хэлдэг юм шүү. "Хичээл, хичээл" хэмээн хойш суухын оронд нийгмийн идэвхитэй байж, элдэв цуглаан, үйл ажиллагаанд оролцож, сургуульдаа нэртэй оюутан байх хэрэгтэй юм. Энэ нь таныг ажил дээр гарахад ч үр нөлөөгөө үзүүлж, амжилт гаргахад нэг шат ахиулж өгдөг билээ. 

Нийгмийн идэвхи сайтай байх

9 Зорилготой бай

Зорилго, мөрөөдөл, тэмүүлэлгүй хүн бол зүгээр л нэг хоосон, хөндий нэгэн гэсэн үг юм. Тиймээс яг одоо өөрийн зорилгоо тодорхойлж түүнийхээ төлөө алхам алхмаар тэмцэх хэрэгтэй аж. Та өөрийн мөрөөдлөө олоод авчихсан байхад л хэцүү зүйлс тохиолдсон ч түүнийг давах хүчтэй болж хувирдаг аж. 

Зорилготой бай

10 Төлөвлө

Хийх зүйлсээ ямагт төлөвлөж, түүнийхээ дагуу суралцах хэрэгтэй юм. Төлөвлөсөн зүйлээ хойш тавьж, "яг маргааш" хийнэ гэдэг нь таныг хэзээ ч боловсрол өндөртэй, мундаг нэгэн болгохгүй аж. Бид нэг л амьдарна шүү дээ. Тиймээс ганц олдсон амьдралдаа хэнээс дутахгүй сайхан амьдрахыг хүсвэл бага залуу насандаа толгойгоо ажилуулж, тэмцэх хэрэгтэй юм. Ингэснээр таны амжилтын зам зурайж, аз жаргал өөд алхуулах болно. 

Төлөвлө

11 Нэг зүйлээрээ дагна

Хүнд мэдлэг гэдэг хэзээ ч илүүдэггүй юм. Гэвч олон зүйл рүү самгардан зүтгэхийн оронд ганц, хоёр зүйлийг сэтгэлээсээ хийдэг, үүгээрээ хэнийг ч урдаа гишгүүлдэггүй байх хэрэгтэй байна. Өөрийн дуртай зүйлдээ төгс нэгэн болж, зөвхөн түүгээрээ дагнах ёстой бөгөөд амжилт гаргахын тулд хоногийн нойрыг хугаслаж, хичээх ёстой гэдгийг ойлгож аваарай. 

Нэг зүйлээрээ дагна

12 Боломжыг бүтээ

Урсгалаараа сурахыг хэн ч чадна. Харин та тэднээс илүү гарч, онцгойрмоор байвал өөртөө боломжыг бүтээгээрэй. Тэтгэлэг, сурагч солилцоо, ажлын байрны талаар судалж, тэднийг өөрийг тань сонгох шалтгааныг гаргаж өгөх хэрэгтэй юм. Ингэхдээ ухаантай байхаас илүүтэй сэргэлэн цовоо байхыг шаарддаг байна. Тиймээс ирээдүйд зүгээр нэг ажилтан болох уу? эсвэл мундаг боловсролтой амжилт дүүрэн нэгэн болох уу? гэдэг нь зөвхөн өөрөөс тань хамаарна. 

Боломжыг бүтээ

13 Сайн амарч бай

Хичнээн их хичээл хийх хэрэгтэй байсан ч сайтар амарч байх ёстой юм шүү. Ингэснээр та өөртөө эрч хүчийг хуримтлуулж, өглөөг гайхалтай угтах болно. Шөнө, оройноос илүүтэй өглөө эртлэн босч хичээллэх нь үр сайтай байдаг аж. Тиймээс шөнө нойроо хасч, өөрийгөө зовоохын оронд тайван амраад өглөө эртлэн босч хэвшээрэй. 

Сайн амарч бай

14 Идэвхитэй бай

Хичээл бүрт идэвхитэй байж, мэдэхгүй байсан ч бусадтай ярилцаж, ойлгож аваарай. Хэрэв би энийг мэдэхгүй юм чинь хэмээн доош харж суугаад байвал сургуульд суран олон жил, олон сая төгрөгийг үрсний хэрэг гарна гэж үү? Эцэг эхийнхээ хуруу мултлан байж олсон мөнгийг зүгээр нэг урсгахын оронд хичээл зүтгэл гарган суралцах нь зүйн хэрэг юм. 

Идэвхитэй бай

15 Хамгийн тухтай гэж боддог газраа хичээллэ

Та өөрт хамгийн тухтай байх газраа хичээллэж байгаарай. Гэхдээ зөвхөн багшийн өгсөн даалгаврыг гүйцэтгээд л дэвтэр ном, нөүтбүүкээ хаах гэсний хэрэггүй. Тухайн зүйлээ илүү дэлгэрэнгүй судалж, тархиа цэнэглэж байгаарай.

Хамгийн тухтай гэж боддог газраа хичээллэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()