1. 2003 оны 10 сарын 10-нд 9 настай хүү болох Салех Халаф хичээлээ тарж яваад бөмбөг мэт зүйлийг барьж авсан байна. Хэсэг хугацааны дараа энэ зүйл нь дэлбэрч ахынх нь амийг авч, харин Салех нэг гаргүй болж, нөгөө гарных нь хуруунууд нь үгүй болжээ. Мөн зүүн нүд нь гэмтэж, гэдсэндээ хүнд гэмтэл авсан байна. Хэдэн хоногийн дараа Салехын эцэг болох Рахим хүүгийнхээ амийг аврахын тулд ВВС-д хандсан бөгөөд хүүг аврах олон улсын үйл ажиллагаа эхэлсэн байна.
2. Салех үнэхээр азтай хүү байсан юм. Түүнийг аавынхан хамт Калифорниийн Окландын хүүхдийн эмнэлэгт хүргэсэн байна. Харин эмнэлэгийн удирдлагууд хүүг таниж байсан учир цаашдын эмчилгээг нь даахаар болжээ. Олон сарын турш эмнэлэгт хэвтэж, олон тооны хагалгаа хийсний дараа хүүгийн биеийн байдал сайжирч эхэлсэн байна.
3. Эмчилгээний үеэр Салех аавынхаа хамт эмнэлэгийн хажууд байрлах гэр бүлийн байранд амьдарч байсан юм. Рахим өдөр бүр хүүгийнхээ төлөө залбирч байсан бөгөөд хүүд сэтгэлийн дэм өгөх зорилгоор сайн санаатан хүмүүс янз бүрийн тоглоом өгч явуулж байжээ.
4. Рахим үргэлж хүүгийнхээ хажууд байж түүнийг дэмжиж байсан юм. Салех үнэхээр хүнд шалгуурыг давж туулсан.
5. Салех маш түргэн хугацаанд өдөр ирэх бүх эрүүлжиж байсан аж. Ажилчдын нэгтэй аль хэдийн хөл бөмбөг тоглон гүйж буй Салех хүү.
6. Хэдийгээр Салех эдгэрч байсан ч эргэн тойрных нь хүүхдүүд түүнээс айсан, гайхсан харцаар харж байсан нь хүүгийн сэтгэлийг гонсойлгож байсан юм. Ингээд хүүг тайвшруулах зорилгоор зураг зурах боломжийг эмч нар олгосон байна.
7. Хэсэг хугацааны дараа Салехын амьдарч байсан байрыг өөр өвчтөнд шилжүүлэх хэрэгтэй болсон юм. Энэ үед дахин нэгэн аз тохиож эмнэлгийн хажууд амьдарч байсан Лесли болон Даниэль Трутнер нар хүүд байр олж өгч Окландад амьдрах боломжийг олгож өгсөн байна. Шинэ ортой болсон хүү ихэд баяр баясгалантай байлаа.
8. Гол эмчилгээ дууссаны дараа хүү Окландад сургуульд сурч, маш олон найзтай болсон байна. Тэрээр хүүхдүүдэд өөрийн Иракт өнгөрүүлсэн амьдралын талаар ярьж өгсөн аж.
9. Салехт амьдралд нь тэсэхийн аргагүй хүнд хэцүү мөчүүд байсан бөгөөд энэ үед тэрээр уйлж өөрийгөө тайвшруулдаг байсан байна.
10. Ингээд жилийн дараа Рахимын гэр бүлийг Америкт шилжин суурьшихыг зөвшөөрсөн юм. 2004 оны 12 сард Иракт үлдсэн Рахимын гэр бүлийнхэн Америкийг зорьж, шинэ амьдралд хөл тавьсан аж.
11. Салех, Рахим нар гэр бүлийнхнийгээ онгоцны буудал дээр тосон авч байна. Салех ээжийгээ хараад ихээхэн баярласан бөгөөд ийнхүү ээж рүүгээ тэмүүлнэ.
12. Гэр бүлийн халуун уулзалт.
13. Салехын ээж болох Хадия хүүгийнхээ хамгийн дуртай хоолыг нь хийж өгсөн бөгөөд үнэхээр аз жаргалтай байлаа.
14. Салех тэсрэх бөмбөгний үлдэгдлийг авахуулахын тулд дахин хагалгаанд орох шаардлагатай болсон юм.
15. Хагалгаа амжилттай боллоо.
16. Ингээд хэсэг хугацааны дараа зурагчин Диан эргэн ирж эдгээр гэр бүлийн зургийг дахин дарсан юм. Скейтбордоор гулгаж сурч буй Салех.
17. Эгч дүүсийнхээ хамт тоглож буй хүү.
18. Арван таван настай Салех сагс тоглож байна.
19. Салех ааваасаа ч өндөр болсон бөгөөд түүнийг өргөж дийлэхээр болжээ.
20. Окландын ахлах сургуулийн сурагч Салех.