Хүүхдээ зарах гэж байсан эмэгтэйг барьжээ

2013-11-13, 00:48
26,290
Сүүлийн үед хаа сайгүй хүний наймааны хэрэг газар аваад байгаа билээ. Гэхдээ өөрийн тээж, төрүүлсэн үрийг үл таних нэгэнд өөрийн гараар зарна гэдэг үнэхээр аймшигтай бас эмзэглэмээр... Саяхан Туркт нэгэн эмэгтэй хүүхдээ зарах гэж байгаад баригдсан байна. Туркийн цагдаагийн газарт 22 настай Динара хэмээх бүсгүй Стамбулаас ирлээ гэх мэдээлэл иржээ. Тэр ээж болон нялх хүүхэдтэйгээ хамт ирсэн байв.
Хүүхдээ зарах гэж байсан эмэгтэйг барьжээ

Онгоцны буудал дээр буугаад удаагүй байтал бүсгүйн утас дуугарсан байна. Хүүхдийг Герман хосууд худалдаж авахаар зэхэж байжээ. Хүүхдээ зарах гэж байсан Динара гэгч бүсгүй болон хүүхдийг худалдаж авах гэсэн эмэгтэй нар бие засах өрөө рүү орсон байна. Ийнхүү бие засах газраас гарч ирэхэд хүүхдээ аль хэдийн өөр эмэгтэйд өгчихсөн гарч иржээ. Цагдаа нарын мэдээлж байгаагаар Динара энэ улсад төрсөн хүүхдээ Герман гэр бүлд 1000 турк лирээр зарахаар болсон байжээ.

Хүүхдийг авсан Герман бүсгүй хилээр нэвтэрч чадахгүй учир хүүхдийг буцаахаар эргэн явжээ. Турк эмэгтэй аль хэдийн бие засах газраас зугатсан байсан бөгөөд Герман эмэгтэй эвгүй байдалд орж, "хүүхэд оллоо" -гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн аж. Хуулийнхан хүүхдийг авч үлдэн, Динараг ээжийнх нь хамт Турк улсаас хөөсөн байна.

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()