Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“Сенот” гэдэг нь индианчуудын “дзонот" болон "тс'онот" гэсэн үгнээс гаралтай бөгөөд “ариун” гэсэн утгатай аж. Сенот нь Майягийн индианчуудын хувьд чухал зүйлсийн нэг байсан байна. Юуны түрүүнд энэ нь усны гол эх үүсвэр болж байсан юм.
Усанд ойрхон байхын тулд Майячууд ихэнхидээ сенотын хажууд бууж амьдардаг байсан аж. Үүнээс гадна үүнийг газар доорхи амьдралын нэг хэсэг хэмээн үзэж байсан учир бурхантай холбогдох зорилгоор ашигладаг байжээ.
Археологийн судалгааны дүнгээр шашны үйл ажиллагааны ул мөр олдож байсан байна.
Ихэнхи сенотууд нь диаметр их буюу том нүхтэй бөгөөд маш их хэмжээний усны нөөц байдаг ажээ.
Сенотын ус нь цэнгэг бөгөөд шумбагчдын анхаарлыг ихээхэн татдаг.
Зарим сенотууд нь жуулчдын анхаарлыг ихээхэн татаж, байнгын хөл хөдөлгөөн ихтэй газар болсон байна. Эдгээр Сенотуудын нэг нь Вальядолид-д байрлах "Zaci" нэртэй газар юм. Үүнээс гадна Чичолод байх Сан Игнасио юм. Энэ сенот нь амрахад зориулагдсан учир тав тухын байдлыг хангах гэрэлтүүлэг, ресторан гэх мэт зүйлсийг хажууд нь барьж байгуулжээ.