Оюун ухаанаа саруул байлгах 10 алхам

2013-11-08, 23:08
25,405
Жил бүрийн 10-р сарын 10-ны өдөр Дэлхийн сэтгэлзүйн эрүүл мэндийн өдөр болдог. Энэ үйл ажиллагааны зорилго нь сэтгэлзүйн дарамт, шизофрен, Альцгейемрийн өвчин, хар тамхинаас хамааралтай байдал, татаж унадаг өвчин, оюун ухааны хоцрогдол зэрэг эмгэгүүдийн тархалтыг багасгахад оршино. Сэтгэл зүйн өвчлөлийн тоо хэмжээ орчин үед улам өсч байгаагийн шалтгаан нь хэт их мэдээлэл, улс төр болон эдийн засгийн хямралууд, мэдээж орчим үеийн амьдралын хэв маяг болон хэмнэлтэй холбоотойгоор гардаг эцэс төгсгөлгүй стресс орно.
Оюун ухаанаа саруул байлгах 10 алхам
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ингээд бидний зүгээс та бүхэнд хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс үл хамааран, сэтгэлзүйн эрүүл мэндээ хадгалж, урт удаан хугацааны турш саруул цэлмэг ухаантай, ой тогтоолт сайтай байх зөвлөмжүүдийг хүргэж байна.

1. Биеийн хөдөлгөөн, дасгал.
Булчингаа хөгжүүлж, биеэ сайхан галбиртай байлгахад дасгал хөдөлгөөн зайлшгүй шаардлагатай гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ дасгал хөдөлгөөний цорын ганц ашиг тус нь энэ биш ажээ. Эрчимтэй хөдөлгөөний үед булчингуудын цусан хангамж сайжраад зогсохгүй тархины цусан хангамж сайжирснаар бүх биеийн хөдөлмөр бүтээмж дээрддэг байна. Тэр тусмаа толгой зүрхний доор байрладаг йогийн поз-ууд тархины цусан хамгамжийг сайжруулахад их үр дүнтэй.



2. Аль болох их ус уух
Ихэнхи хүмүүс өглөөг халуун кофегүй төсөөлж чадахаа байжээ. Гэвч кофе ч гэсэн бусад сэргээгчдийн адилаар хурдан үйлчлээд больдог. Тиймээс үйлчилгээ нь дуусмагц хүн ахиад л шалтгаангүй ядарч, сульдаж эхэлдэг байна. Тиймээс өглөө сэрмэгцээ кофены оронд аяга ус уухыг зөвлөдөг болжээ. Өлөн элгэн дээр уусан ус хоол боловсруулах замын бүх эрхтнүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлдэг байна. Гэхдээ өтгөн халуун кофе шиг ходоодны салслаг бүрхэвчийг цочроодоггүй ажээ. Ингээд кофе шиг огцом биш ч гэсэн эрүүл мэндэд харин ч эерэг байдлаар арай удаанаар нөлөөлж, удаан үргэлжлэх цоглог байдлыг танд бэлэглэх болно.



3. Бүх мэдрэхүйгээ сэргээ
Хүн өнгийг маш сайн ялгадаг боловч үнэрний тал дээр тийм ч сайн биш байдаг. Тэр тусмаа зарим үнэр анхаарлыг төвлөрүүлж, сэргэлэн цовоо байдлыг бэлэглэх чадвартай байдаг билээ. Үнэрээр анагаах ухааны мэргэжилтнүүд зөвлөхдөө анхаарал дээд зэргээр төвлөрөх нэн шаардлагатай үед базилик, розмарин, нимбэг, ганга, сарнай болон лавандагийн үнэр их хэрэгтэй байдаг гэдэг. Мөн өглөө болгон халуун, хүйтэн ээлжилсэн шүршүүрт орвол арьсны мэдрэмж сэргэж, залуужин чангардаг ажээ.



4. Бүх зүйлээс сайн талыг нь эрж хайх дадлыг хэвшүүл
Хаашаа ч яараагүй, юунаас ч айгаагүй маш тайван үед ямар ч ажлыг, тэр тусмаа оюуны ажлыг хийхэд хавьгүй амар байдгийг бид мэднэ. Харамсалтай нь бодит амьдрал дээр яг тийм нөхцөл байдал бүрэлдэнэ гэдэг бараг боломжгүй. Гэхдээ юм бүрийн гэрэл гэгээтэй тал дээр төвлөрч чадвал сэтгэл тайвширч, ямар ч ажлын бүтээмж дээшлэх болно.



5. Толгой гашилгасан тоглоомуудыг оролд
Үгийн сүлжээ, судоку, шатар зэрэг толгой гашилгаж, бодоход хүргэдэг бүх төрлийн тоглоомууд “цаг нөхцөөхөөс” гадна тархины дасгал болж өгдөгөөрөө давуу талтай. Өвчин туссан хүнд ийм төрлийн тоглоомоор тоглох нь сэтгэн бодох чадварыг сэргээж, өвчнийг амархан ялахад тусалдаг ажээ. Тиймээс, та толгой ажиллуулах шаардлагатай тоглоомонд дуртай нэгэн бол санаа зовох зүйлгүй үргэлжлүүлэн тоглосоор л байгаарай. Таны тархийг байнга ажиллуулж, ямагт эрүүл саруул сэтгэхэд тань тусалж байдаг юм.



6. Зурагтаар чанартай хөтөлбөрүүдийг л үз
Зурагт их үзвэл маанаг болдог гэсэн эрдэмтдийн дүгнэлт байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ зурагтыг хэт удаан үзэх, ямар ч ашиггүй зүйл үзсэн тохиолдолд л үнэхээр хүн маанаг болдог. Харин танин мэдэхүйн, сэтгэлгээ шаардсан соён гэгээрүүлэх нэвтрүүлгүүдийг сонгож үзэж байвал их тустай.



7. Интрернетийн их далайгаас зөвхөн сувдыг нь олж түү
Интернетийн ертөнцөд хүний мэдэхийг хүссэн бүх зүйлсийн талаар мэдээлэл байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тиймээс энэ гайхалтай их мэдэгчээс зөв асуултаа асуух л хэрэгтэй. Тиймээс зөв л зүйлээ хайж, зөв л зүйлээ унш. Нэгэн сонирхолтой баримтыг хүргэхэд, сүүлийн үеийн судалгаагаар хүн интернетээр хэрэгтэй зүйлээ хайх явцад тархи нь ном уншихаас илүү ачааллаж, ажилладаг нь тогтоогджээ.



8. Зөв хооллолт
Хүний тархины гол “түлш” бол глюкоз юм. Гэхдээ ухаантай болохыг хүсвэл амттан ид гэсэн үг биш ээ. Харин ч эсрэгээрээ Саруул ухаан, компютер шиг ой тогтоолттой болох хамгийн дөт зам бол зүгээр л зөв хооллолт юм. Зөв хооллолт гэдгийг жимс, ногоо гээд ойлгочиход бараг болно. Харин амттангууд болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд бол зүгээр л “туслах дүр”-үүд гэдгийг санаж явах хэрэгтэй.



9. Өвсний тусламжийг ав
Өнөөдөр уламжлалт болон орчин үеийн анагаах ухаанд хүний бие организмд сайнаар нөлөөлж, стрессийг даах чадварыг нь сайжруулахад маш энгийн ургамалуудыг ашигладаг болсон. Ийм төрлийн шидэт өвснүүдийн нэг бол хүн орхоодой юм.



10. Шинэ зүйлийг сурж мэдэхээ хэзээ ч битгий зогсоо
Хамгийн хатуу булчин ч гэсэн өөрт тохирох ачааллыг авахаа болихоороо маш хурдан хугацаанд сул мах болж хувирдаг гэдгийг бид мэднэ. Тархи ч гэсэн үүнтэй адилхан. Хамгийн авъяаслаг, сэргэлэн толгой ч гэсэн шинэ зүйлийг сурж, дасгалжуулахгүй бол дороо “усжиж”, “маанаг” болдог. Тиймээс өөрийнхөө тархийг байнга дасгалжуулж байх хэрэгтэй. Жишээлбэл гадаад хэл, хоолны жор, уран зураг, загварын мэдрэмж гээд байж болох үй түмэн зүйлсийг сурж, сайжруулахыг хичээгээрэй. Өдөрт 15-хан минутыг сурж мэдэх үйл ажиллагаанд зарцуулахад л, Дэлхий дээрхи ямар ч эм тарианаас хүчтэй анагаагч болдог.


Танд таалагдсан бол Мэдээний төрлийн "Зөвлөгөө" буланд зочилоорой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()