Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Дон Педро чулууг 1980 онд Бразилаас олсон байна. Чулууг ийнхүү нэрлэх болсон шалтгаан нь 19-р зууны үеийн удирдагчид болох нэгдүгээр Дон Педр болон түүний хүү Дон Педро II-ийн нэрээр нэрлэсэн аж. Энэ чулууны эх нь 45кг байсан гэх баримт бий. Ингээд 2011 онд Дон Педро чулууг Жефри Бланд болон Жейн Митчелл нар Смитсоновскийн Их Сургуульд өгсөн байна.
Уг чулууны өнгөлгөө болон хэлбэрт Бернд Мунштайнер анхаарал хандуулсан бөгөөд 4 сарын турш чулууг судалж, 6 сарын турш өнгөлсөн байна.
Үүний ачаар 35,6 см-ийн өндөр 10 см-ийн өргөнтэй үзэсгэлэнт бүтээл болон хувирчээ.
Үнэт чулуу цуглуулагч Жеффри Пост хэлэхдээ: “Энэ чулууг дэлхий дээр цорын ганц гэхэд болно. Учир нь та хаанаас ч ийм өвөрмөц чулууг олж харахгүй” -гэсэн байна.
Хэрвээ зөв талаас нь гэрэлтүүлбэл энэ чулуу дотроосоо гэрэлтэж байгаа мэт харагддаг аж. Энэ чулуу нь Смитсоновскийн Их Сургуульд байх хамгийн нандин чулуулгуудын нэг байсан байна.