Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
2013 оны 9-р сарын 24-ний өдөр Виржиния мужийн Квантико далайн боомт дахь цэргийн баазад хийх туршилтад зориулж, марафоны удирдлагууд роботжуулсан хөдөлгөөнт объектуудыг байрлуулжээ. Австралийн Marathon компанийхны боловсруулсан эдгээр роботууд нь хүн шиг хэмжээтэй байсан бөгөөд буудуулсан даруйдаа унахаас гадна алхалт, гүйлтийн хурдаар буюу 6-12 км/цагийн хурдтайгаар хөдөлж чаддаг байна. Энэ туршилтаар карабин M-4 болон усан онгоцны автомат винтов М-27 зэрэг зэвсгүүдийн хөдөлгөөнт объектийг устгах чадварыг шалгажээ.
2013 оны 1-р сарын 12-ны өдөр. Хятадын Хэйлунцян мужын Харбин дахь ресторанд хоол зөөж байгаа роботууд. Энэ ресторан нь 2012 оны 6-р сард нээгджээ. Энэ зоогийн газар нь хоол бэлтгэж, зөөдөг 20 роботоор ажиллах хүчээ бүрдүүлснээрээ алдартай. Роботуудын өндөр нь 1,3-1,6 метр бөгөөд хоёр цаг цэнэглэгдсэнийхээ дараа таван цаг тасралтгүй ажиллах хүчин чадалтай юм байна. Мөн тэд нүүрэндээ 10 төрлийн хувирал гаргахаас гадна зочдыг угтан мэндчилдэг ажээ.
Lockheed Martin-ы боловсруулсан загас барих хөдөлгөөнт систем. Энэ нь 3-5 км-ийн гүнтэй далайн усны хөвөө хавьд үргэлж хөдөлж оршдог. Энэ систем нь далайн усны чанар алдагдах, далайн ёроолын хөрсний бохирдол зэрэг асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор давхар ашиглагддаг байна.
Toshiba фирмийн бүтээсэн атомын цахилгаан станцуудад ажиллах зориулалттай ариутган халдваргүйжүүлэгч робот. Энэ зургийг 2013 оны 2-р сарын 15-ны өдөр Токио орчмын Йокогама дахь Toshiba компаний техникийн төвийн танилцуулгын үеэр авчээ. Эн дун хэлбэрийн робот нь явуут дундаа бохирдсон хана болон шалнаас мөсний хатуурсан хэсгүүдийг татан авдаг байна. Уг роботыг Фукушима дахь Токиогийн эрчим хүчний ТЕРСО компаний атомын цахилгаан станцын сүйрлийн дараах халдваргүйжүүлэх ажилд ашигласан юм.
Данийн эрдэмтэн Хенрик Шарве (баруун гар талынх) Geminoid–DK нэртэй өөрийн хуулбар роботын дэргэд зурагаа даруулж байна. Энэ зургийг 2013 оны 8-р сарын 16-ны өдөр Сан-Хосе дахь Роботын технологийн Олимпын үеэр даржээ. Geminoid–DK робот нь Android системээр ажилладаг бөгөөд теле-удирдлагатай юм байна. Geminoid цувралын нэг бөгөөд профессор Хенрик Шарвын яг хуулбар хэлбэрээр бүтээгджээ.
Энэ зургийг NASA-гаас гаргажээ. Уг зураг нь олон Улсын Сансрын Станцаас SpaceX Dragon–2 сансрын хөлгийг салгах үйл явцыг баримтжуулсан цуврал зургуудын нэг юм. Уг баримт нь хүмүүс бидний бүтээсэн алсын зайн удирдлагатай робот хаа байсан сансар огторгуйн мандалд ч ажиллаж байгаагын тод жишээ билээ. Зургийн төвд Сар харагдаж байна.
Вашингтон мужийн Сиэтлийн 31 настай програмист инженер Зак Вавтер нь Чикаго дахь Уиллис Тауэр хэмээх тэнгэр баганатсан барилгын 103 давхарт гарахаар зэхэж байгаа байдал. Түүнд Дэлхийн хамгийн анхны нейроноор удирддаг "Bionic" хөл нь тус болох юм. Уг зургийг 2012 оны 11-р сарын 4-нд даржээ. Чикагогийн нөхөн сэргээх институтын дэргэдэх анагаахын Bionic төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст өөрийн тархи, бодлоороо хиймэл гар хөлөө удирдах боломжтой технологийг бүтээсэн тухайгаа дэлхий дахинд мэдэгдсан байна.
Жокей роботуудаар удирдуулдаг тэмээнүүд, 2013 оны 1-р сарын 26-ны өдрийн долоо хоног бүрийн тэмээний уралдаанд оролцож байна. Тэмээний дээр суулгасан жокейнуудыг замаас зайдуухан, машин дотроо суух дасгалжуулагчид удирддаг.
2013 оны 5-р сарын 10-ны өдөр, Гренландын хамгийн өндөр цэг дээрхи хахир хүйтэн бүс дэхь NASA-ийн GROVER хэмээх газрын сөнөөгч. GROVER хэмээх нэр нь хоёр агуулгатай. Гренландын Робер болон Годдардын судалгаанд зориулагдсан алсын удирдлагат аппарат (Goddard Remotely Operated Vehicle for Exploration and Research).
GROVER нь нарны зай хураагуураар ажилладаг автомат робот юм. Тэрээр Гренландийн мөсөн хучлагын давхаргуудыг судлах зориулалттай георадарыг авч явдаг. Үүнийг ашигласны үр дүнд эрдэмтэд их хэмжээний мөсөн давхарга хэрхэн өсч, мөн хайлж буйг судлах боломжтой болж байгаа юм. Радарын үйл ажиллагааг туршиж, холбооны зарим алдаануудыг зассаны дараа эрдэмтдийн баг өнгөрсөн 5-р сарын 8-ны өдөр ажлаа эхлүүлж чаджээ. Тэр үед 37 км/цагийн хурдтай салхитай, хасах 30 градусын хүйтэн байв.
GROVER нь нарны зай хураагуураар ажилладаг автомат робот юм. Тэрээр Гренландийн мөсөн хучлагын давхаргуудыг судлах зориулалттай георадарыг авч явдаг. Үүнийг ашигласны үр дүнд эрдэмтэд их хэмжээний мөсөн давхарга хэрхэн өсч, мөн хайлж буйг судлах боломжтой болж байгаа юм. Радарын үйл ажиллагааг туршиж, холбооны зарим алдаануудыг зассаны дараа эрдэмтдийн баг өнгөрсөн 5-р сарын 8-ны өдөр ажлаа эхлүүлж чаджээ. Тэр үед 37 км/цагийн хурдтай салхитай, хасах 30 градусын хүйтэн байв.
Гуманоид робот Карл нь зочдыг дайлж байна. Энэ зургийг 2013 оны 6-р сарын 26-ны өдөр, Германы Ильменау хот дахь роботуудын лаунж кафе-д даржээ. Карл нь хатуу ундаа бэлтгэж, коктейль найруулахаас гадна үйлчлүүлэгчтэй багахан хэмжээний яриа өрнүүлэх чадвартай юм байна. Түүнийг хүнтэй төстэй роботуудыг бүтээгдэг инженер Бен Шаефер хийжээ.
USS Жорж Буш (CVN 77) агаарын хөлөг онгоцны тавцан дээрээс анх удаа хөөрч буй X-47B байлдааны нисэх онгоц. Энэ туршилт нь нисгэгчгүй онгоц далай дээр буулт хийж, хөөрч чадна гэдгийг харуулсан явдал байв.
Хоёр хөлтэй хүн төст “Атлас” робот тай-чи-гаар “хичээллэж” байна. Түүнийг анх америкийн роботын технологийн "Boston Dynamics" компани бүтээж байжээ. Энэ зургийг 2013 оны 10-р сарын 17-ны өдрийн Хонконгийн Их Сургуулийн хэвлэлийн бага хурлын үеэр даржээ.