Могойн энэрэнгүй тулаан

2013-11-01, 18:50
17,517
Могойны зан байдлыг сайн мэдэхгүй хүмүүс эр могой эм могойгоо эргүүлэх ёслолыг, хоёр могой тулалдаж байна хэмээн андуурдаг. Хэрвээ та хоёр могой бие биеэнтэйгээ орооцолдон, аль нэг нь толгойгоо илүү дээш өргөхийг хичээж байгаатай таарвал, энэ нь сайхан хатагтайн анхааарлыг өөртөө татах гэсэн хоёр эрэгчин могойны тулааны гэрч болж байна гэсэн үг.
Могойн энэрэнгүй тулаан

Эцсийн дүнд өрсөлдөгчөөсөө толгойгоо илүү өндөрт өргөсөн нь ялагч болдог байна. Иймэрхүү маягаар тэмцээнд голдуу нилээд том могой ялдаг ажээ. Гэвч заримдаа илүү шаламгай нь ялах нь ч бий.

www.caak.mn

Бие биенээ ороон, могойнууд өрсөлдөгчөө өөрийнхөө дээр гаргахгүйг хичээдэг байна. Энэ нь зурагчны авсан доорх зурган дээр хоёр эр могойны тулаанаас тод харагдаж байна. Нэг эр могой нь нөгөө өрсөлдөгчөө тас ороосон учир, өөрийнхөө толгойг сантиметр ч урагш гаргаж чадахгүй болжээ.

www.caak.mn

Ийм хэцүү бөгөөд сонирхолтой ёслол могойн хувьслын явцад бий болжээ. Яагаад гэвэл тэд үхлийн аюулд дагуулах зэвсэгтэй билээ. Зарим нь хортой, нөгөө нэг нь төмөр мэт чанга ороох булчинтай. Тиймээс эр могойнууд бие биеэнтэйгээ жинхэнээсээ тулалдвал ялагч, ялагдагч аль нь ч байхгүй болох байсан. Бие биеэнээ алах эрсдэл маш их юм. Үнэхээр тулвал эм нь ганцаараа юу хийх болж байна?

www.caak.mn

Сайхан хатагтайн анхаарлыг татхад, эр могой тайван аргаар асуудлыг шийдэх нь аюултай гэмтэл авах эрсдлийг багасгадаг байна. Ялагч бас өөрийн үр удмаа үлдээх боломжтой болдог. Хэрвээ нэг тэмцээнд аз таараагүй бол, ялагдагч өөр тэмцээнд ялж болно.

www.caak.mn

Заримдаа боломж ижил байвал тэмцэл нилээн удаан үргэлжилдэг ажээ. Хоёул хамаг хүчээ бараад аль аль нь эм могойныхоо анхаарлыг татсан ч, түүнийгээ мэдэлгүй хоёр тийш салан явах үе ч байдаг байна.

www.caak.mn

Монголын газар нутаг дээр ийм тэмцэл голдуу хаврын дунд эсвэл сүүл үеэр могойнууд ичээнээс гарсаны дараа болдог байна. Харин Кунашир арал дээр амьдардаг могойнуудын хувьд нилээд хожуу 6 сарын дундуур эхэлдэг ажээ.

www.caak.mn

Энд могойнууд олноор ичдэг учир, хавар ичсэн газраас нь холгүй хэдэн арван тулааныг ажиглаж болно. Тэмцээнд ялна гэдэг бас үржил амжилттай болно гэсэн үг биш юм. Ялсан ч өвөрмөц маягийн ёслол үйлдээд, эм могойг гүйцэн очиж, түүнийг “хосоо” болохыг “ятгах” хэрэгтэй. Үүний дараа л эрэгчин хүссэнээ биелүүлж болно.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()