1. Туна загастай паста
20 минут, 2 хүн
150 гр шпагетти чанах шаардлагатай. 200 гр туна загасыг сайн гэгч нь хутгаад, дээр нь улаан сонгино, бага зэрэг нимбэг, 2 халбага оливын тос нэмж хутгана. Ингээд бүгдийг нь хутгаж шпаггети бэлэн боллоо.
2. Гоймон болон туна загастай пицца
30 мин, 2 хүн
Шарах шүүгээгээ 220 градус хүртэл халаана. Пиццаны гурил зуурах, эсвэл бэлэн гурил ашиглаж болно. Ингээд пиццаны зуурмагаа тарааж түрхээд дээрээс нь 4 хоолны халбага кетчуп, 200 гр туна загас, болон бусад ногоог тавина. Шарах шүүгээндээ хийж шаргал өнгөтэй болтол нь байлгана.
3. Хялбар салат
20 мин, 2 хүн
15 минутын турш төмсөө чанаарай. Үүнээс гадна 2 өндөг (8 минут) чанаад дундуур нь хуваана. Ногоон шош, туна загас, өндөг, төмс бүгдийг нэг тавган дээр тавих шаардлагатай.
4. Туна загастай ороомог
10 мин, 2 хүн
200 гр туна загасыг майонез, 1 хоолны халбага халуун чинжүү болон ногоон сонгинотой холиорой. Ингээд бин мэт нимгэн хайрсан гурилан дээр тавьж ороогоод л ороомог бэлэн боллоо.
5. Туна загастай талх
20 мин, 2 хүн
8 зүсэм талх хэрэгтэй. Талхаа хоёр талаас нь шараад дээрээс нь сармис үрж цацна. 200 гр туна загасыг 2 ширхэг халуун чинжүү болон бусад ногоонуудтай хольж хутгах хэрэгтэй. Бэлэн болсон холимогийг талхан дээр түрхэнэ.
6. Туна загасны бөөрөнхий мах
30 минут, 2 хүн
400 гр туна загасыг жижиглэсэн сармис болон бага зэрэг талх, 25 гр сыр, нэг өндөгтэй холино. Энэ бүгдийг хутгаж, бөөрөнхий мах хийнэ. Ургамалын тосон дээр шаргал өнгөтэй болтол нь шараад дараа нь хэдэн минутын туршид сүмсэнд буцалгана.
7. Хурдан цагаан будаа
15 мин, 2 хүн
2 өндөг чанана. 250 гр цагаан будаа чанах шаардлагатай. Сонгино, халуун чинжүү, карриг хольж хуурна. Цагаан будаандаа 200 гр туна загасаа нэмж хийгээд хутгана. Ингээд өндөг, хуурсан сонгино нь хачир болох юм.
8. Мөөгтэй туна загас
10 мин, 1 хүн
Нэг лааз туна загасыг өөрийн хүссэнээр амтлана. Ингээд дээрээс нь ургамлын тос, улаан лооль болон мөөгөө хийж хутгаад зууш бэлэн боллоо.
9. Тахианы махтай туна загас
10 мин, 2 хүн
Шарсан тахианы махыг уртаар нь хэрчээд тавган дээр тавина. 85 гр туна загасыг сайн гэгч нь жижиглэж, 2 халбага майонез, нимбэгний шүүстэй хольж нухаш мэт болгоно. Ингээд бэлэн болсон нухашаа амталж, тахианы махан дээрээ тавина.
10. Туна загасаар хийсэн салат
5 мин, 2 хүн
200 гр улаан шош, улаан сонгино, нэг хумс сармис, черри улаан лооль, 100 гр мөөг зэргийг холино. 200гр туна загасыг нимбэгний шүүстэй хольж, бэлэн болсон холимогтойгоо холино.