Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Төөрөгдөл 1: Ногоон гэрэл аюулгүй.
Үнэн хэрэгтээ ногоон өнгө нь машин байгаа эсэхийг сайн гэгч нь ажиглаж байгаад зам хөндлөн гарч болно гэсэн санааг илэрхийлдэг байна. Тиймээс ямар ч тохиолдолд замаа сайн харж гарах нь чухал.
Төөрөгдөл 2: Цагаан шугам аюулгүйн баталгаа.
Хэдийгээр цагаан шугамаар гарах нь аюулгүй хэмээн яригддаг ч мөн л сайн харах хэрэгтэй. Замын голд ямар нэгэн зүйлд сатаарах нь хориотой.
Төөрөгдөл 3: Хэрвээ та жолоочийг харж байвал жолооч гэсэн таныг харж байгаа.
Үнэн хэрэгтээ жолооч таныг хараагүй байж болох юм. Тиймээс жолооч таныг харж байгаа гэдэгт 100 хувь итгэлтэй болсныхоо дараа л гараарай.
Төөрөгдөл 4: Ногоон гэрэл болон цагаан шугамаар гарч байх үед машин зогсох ёстой.
Мөн л өмнөх тохиолдлуудтай адил жолооч таныг анзаараагүй байж болно. Эсвэл тэрээр хууль зөрчиж, хориотой гэрлээр гарах оролдлогыг хийж байх магадалалтай тул үргэлж анхааралтай байх нь чухал шүү.
Төөрөгдөл 5: Харанхуй үед цайвар өнгийн хувцас өмсөх нь таныг тодотгож өгнө.
Үнэн хэрэгтээ энэ тийм биш бөгөөд орой үдшийн цагаар аль болох гэрэл цацарсан зүйл биедээ авч явах хэрэгтэй. Үүнээс гадна хөдөлгөөнийг чиглэж явах нь илүү зохимжтой.