Бидний үнэн гэж боддог худал зүйлс

Өдөр бүр шинжлэх ухааны хэдэн зуун шинэ нээлт гарч манай гариг дэлхий нүдэн дээр минь өөрчлөгдсөөр байна. Хэдэн арван жилийн өмнө та дунд сургуулиа онц төгсөж байсан бол өнөөдөр тэр мэдлэгээрээ онц авна гэдэг юу л бол. Хэдий ч сурлаа гэсэн бүхнийг мэдэх боломжгүй. Сургуульд заадгаас огт өөрөөр яригддаг 10 жишээг дэлгэж байна.

Бидний үнэн гэж боддог худал зүйлс

1 Бид бодохдоо: Гранд Каньон дэлхий дээр хамгийн том хавцал

Гэвч: Америкийн Аризона мужид байдаг Их каньон хавцал манай гариг дээр хамгийн том нь гэж саяхныг болтол ярьдаг байлаа. Урт нь 446 км, гүн нь 1800 метр энэ хавцал дэлхий дээр үлэг гүрвэл бий болохоос бүр өмнө тогтсон гэдэг.

Гэтэл саяхнаас Их хавцалтай өрсөлдөгч гарч ирлээ. Америкийн сансар судлалын НАСА  агентлагийн шинжилгээний баг Гренландын мөсөн дороос маш том хавцал илрүүлсэн байна. Хойд мөсөн далайн мөсөн дор 750 км үргэлжлэх энэ хавцал сая жилийн өмнө голын ёроолд оржээ. Өнөөдөр Колорадо гол Их хавцлаар урсаж байгаа шиг л. Энэ бол газарзүйн шинэ нээлт хийхийг хүсэгчдэд цоо шинэ мэдээлэл ч манай гариг дэлхий дээр судлагдаагүй өөр газар байдаг юм биш биз гэсэн таамаг төрүүлж байна.

Бид бодохдоо: Гранд Каньон дэлхий дээр хамгийн том хавцал

2 Бид бодохдоо: Аливаа биет шингэн, хатуу, хий гэсэн гурван хэлбэрт л байна

Гэвч: Дунд сургуульд байхад хими, физикийн хичээл дээр ингэж л үзэж байсан. Гэтэл сүүлийн 100 жилд олон чухал нээлтүүд гарч биет өөр хэлбэрт бас байж болно гэж үзэх боллоо. Энэ бол шингэн талст хэлбэр буюу Эйнштейний конденсат. Ийм конденсатыг гарган авахын тулд асар их хичээл зүтгэл орно. Астрофизикийн лабораторийн хүрээлэнгийн эрдэмтэд үүний тулд рубидийн атомыг бүр тэг болтол нь хөргөсөн байна. Харин энэ нээлтийнхээ төлөө тэд Нобелийн физикийн салбарын шагнал хүртсэн юм.

Бид бодохдоо: Аливаа биет шингэн, хатуу, хий гэсэн гурван хэлбэрт л байна

3 Бид бодохдоо: Бөмбөрцгийн хойд хагаст Алтан гадас хамгийн тод од

Гэвч: Бас л бидний мэдэхээр Алтан гадас бол хамгийн тод од байж олон мянганы туршид аялагчдын замыг чиглүүлж байсан гээд бүр нэгдүгээр ангийн хүүхэд ч мэднэ. Гэтэл одоо бөмбөрцгийн хойд хагаст тэнгэр дэх хамгийн тод од бол Сириус гэх болов. Энэ од нарнаас 25 дахин хурц гэрэлтэй байдаг юм. Энэ од дэлхийн хаанаас ч бараг харагддаг. Харин яагаад Алтан гадасыг хамгийн тод гэдэг байсан юм бол? Бусад однууд байраа өөрчилж байдаг бол Алтан гадас зөвхөн нэг байрандаа л байдаг.

Гэхдээ бас яг  тийм ч биш ээ. Алтан гадас 26 мянган жилд байрлалаа өөрчилдөг. Тэгэхээр 3200 онд хүн төрөлхтөнд зам зааж чиглүүлэх өөр од бий болно.

Бид бодохдоо: Бөмбөрцгийн хойд хагаст Алтан гадас хамгийн тод од

4 Бид бодохдоо: Борооны дусал яг л нулимс шиг

Гэвч: Борооны дусал яг ямар байдгийг ажиглах улирал бол намар. Эрдэмтэд борооны дуслыг ёстой шинжлэх ухааны биш аргаар дүрсэлж, ярьж ирсэн байдаг. Гэтэл борооны дусал ер нь “гамбургерийн талх”-ны хэлбэртэй байдаг юмсанж. Борооны дусал унахад хоёр хүчин зүйл үйлчилдэг. Энэ нь агаарын даралт, усны гадаргуу. Үүнээс л болж борооны дусал өөрийн хэлбэрээ олдог байна.

Бид бодохдоо: Борооны дусал яг л нулимс шиг

5 Бид бодохдоо: Зэвэрсэн хадаасан дээр гишгэвэл мэдрэлийн өвчин тусна

Гэвч: Зэвтэй хадаасан дээр гишгэхэд мэдрэлийн эсийг муутган булчин татуулдаг халдвар авна гэж хүүхэд байхаасаа сонсож байсан. Үнэн хэдий ч гэхдээ бас ташаа. Ганц хадаас ийм халдвар тархааж чадахгүй. Энэ өвчнийг үүсгэгч нь хөрс болон малын гэдсэнд үрждэг. Тэгэхээр зэрлэг амьтад илүү аюултай. Гэхдээ ширэнгэн ойд, хотын зах зусланд, цэцэрлэгт хүрээлэнд хөл нүцгэн явах нь нянд өртөн халдвар авах магадлалтай. Хамгийн их аюул хүчилтөрөгч дутмаг шарх байвал эрсдэл их. Ийм гэмтэл авбал эмчид яаралтай хандах хэрэгтэй. Энэ өвчний нян халуунд дуртай болохоор халуун орнуудад явж байх үед ийм халдвар авах магадлал өндөр.

Бид бодохдоо: Зэвэрсэн хадаасан дээр гишгэвэл мэдрэлийн өвчин тусна

6 Бид бодохдоо: 102 давхраас хаясан зоос хүн алж дөнгөнө

Гэвч: Асар өндрөөс доош хаясан зоос доогуур явж байгаа хүнийг алж гэмтээж чадна гэдэг байв. 381 метрийн өндрөөс шидсэн зоос асар хурдтай унаж байгаа болохоор үхлийн аюултай юу, үгүй юу.

Физикч, профессор Луи Блумфилд (Loue Bloomfield) “үгүй” гэж хариулж байна. Тэрээр хэд хэдэн туршилт хийснийхээ үр дүнд өндрөөс унаж байгаа өчүүхэн зүйл, ялангуяа төмөр мөнгө аюулгүй гэж хэлжээ. Хүнд аюул учруулахын тулд мөнгө хангалттай, бүр аюултай гэж болох 210 км цагийн хурд авах ёстой. Үүний тулд агааргүй орчин хэрэгтэй аж. Азаар ийм орчин бүрдүүлэх ямар ч боломжгүй учраас өндрөөс унаж байгаа мөнгө хүний амь насанд аюул учруулахгүй.

Бид бодохдоо: 102 давхраас хаясан зоос хүн алж дөнгөнө

7 Бид бодохдоо: Үлэг гүрвэлүүд бүгд сөнөсөн

Гэвч: Эрт цагт ойролцоогоор 66 сая жилийн өмнө дэлхий дээр асар том сүүлт од унаж ургамал амьтдын 75 хувь мөхсөний дотор үлэг гүрвэлүүд ч устаж үгүй болсон. Гэхдээ бас бүгд бишээ, зарим нь өөр хэлбэрээр, өөр нөхцөлд амьдрах болжээ. Үлэг гүрвэлийн удмыг та цонхоороо хар л даа, шувууд тэдний удам биш гэж үү.

Шувууны эртний өвөг нь аймшигт сүйрлээс үлдэж хувьсан өөрчлөгдсөөр дэлхийд өнөөдөр ч амьдарч байгаа нь энэ биш үү. Энэ хувьслын хамгийн гол нь турах явц. Жин нь нэг кг хүртэл багасахад манай гариг дээрх өөрчлөлт хувьслыг даан туулж чадсан хэрэг. Үлэг гүрвэлүүдийн бас нэг холын төрөл нь матар. Ганцхан матрын гадаад төрх нь шувууг бодвол үлэг гүрвэлтэй төстэй зүйл бага юм.

Бид бодохдоо: Үлэг гүрвэлүүд бүгд сөнөсөн

8 Бид бодохдоо: Заанууд нэгнээ оршуулах ёслол үйлддэг

Гэвч: Хуурай газрын энэ том амьтан-заан ер бусын ухаантай амьтан. Тэд хөдөлмөрийн багаж ашиглаж, өөрөө сэтгэж чадна. Үр удмаа бөөцийлөн, төрөл төрөгсдөдөө тусалж, бусдыг ойлгох чадвартай. Тэр бүү хэл үхсэнийхээ хойноос гашуудан уйлдаг. Үхсэн нэгийгээ оршуулах ёслол үйлдэж, оршуулгын газар ч бий болгодог байна. Зааны яс ихээр байдаг газар бол тэдний бий болгосон оршуулгын газар. Гэхдээ хуурайшил, гангийн улмаас бөөнөөрөө нэг газар үхсэн нь энэ гэсэн хувилбар бас байдаг. Удахгүй үхэхээ урьдчилан мэдсэн заан сүргээсээ хэзээ ч салж явдаггүй.

Бид бодохдоо: Заанууд нэгнээ оршуулах ёслол үйлддэг

9 Бид бодохдоо: Усны урсгал өөр өөрөөр эргэлддэг

Гэвч: Бөмбөрцгийн хойд, өмнөд туйлд ус тал тал тийшээ  сарнин урсдаг гэсэн домог бий. Хойд туйлд цагийн зүүний эсрэг, өмнөдөд бол цагийн зүүний дагуу гэсэн үг л дээ. Үүнийг Криолисын хүч, дэлхий эргэлддэгтэй холбон тайлбарладаг. Үнэхээр хоёр хүчний харилцан үйлчлэлийн хүчээр Хойд, Өмнөд туйлд хар салхи янз бүрээр эргэлддэг байна.

Харин угаагуурын тосгуур, шүршүүр, суултуурт энэ хүч бага болохоор нөлөөлдөггүй байна. Ус үнэхээр бөмбөрцгийн хоёр хагаст зүүн, баруун гэж эргэлдэж болно. Энэ нь ус дамжуулах хоолой, усны даралт гээд олон зүйлээс  хамааралтай.

Бид бодохдоо: Усны урсгал өөр өөрөөр эргэлддэг

Бонус: Математик амьдралд хэрэгтэй юм уу?

Ихэнх хүн алгебрыг ажил амьдралдаа хэрэглэдэггүй болохоор ер нь математик ашиггүй зүйл гэж боддог. Үнэхээр график зурдаггүй, томъёо бичээд байх шаардлага гардаггүй  болохоор математикийн талаар ингэж төсөөлсөөр ирсэн. Харин та аливаад системтэй хандаж, задаргаа шинжилгээ хийж чаддаг бол энэ шинжлэх ухаанд баярлалаа гэж хэлэх ёстой. Алгебр, геометрийн хичээлийг бүү ад үз, энэ шинжлэх ухаан хүн бүрт, хүмүүнлэг, энэрэнгүй сэтгэлгээ суулгах, амжилтаа ахиулж, зэрэг дэв ахихад гарцаагүй хэрэгтэй.

Бонус: Математик амьдралд хэрэгтэй юм уу?

ХЭРВЭЭ ТАНД ДЭЭРХ МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ БУСАД ЦУВРАЛ МЭДЭЭГ УНШИНА УУ:

~Бидний үнэн гэж боддог худал зүйлс (I)~

~Бидний үнэн гэж боддог худал зүйлс (II)~

~Бидний үнэн гэж боддог худал зүйлс (III)~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()