Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Олон нийтийн газар хамараа битгий ухаарай.
2. Найз нөхөддөө гайхуулахын тулд онгоцны аврах хантаазыг битгий хулгайлаарай.
3. Бие засах газраар үйлчлүүлснийхээ дараа усаа татахаа мартав аа.
4. Жорлонгийн суултуур дээр хөлийн мөрөө үлдээхгүй байхыг анхаарна уу.
5. Мөн суултуур дээр гишгэлгүй бие засах
6. Бусдын нүүрлүү найтаахгүйг хичээхтун.
7. Испанийг зорих охид бүсгүйчүүд заавал ээмэг зүүхийг анхаарна уу. Учир нь тэндэхийн соёлд ээмэггүй эмэгтэй хүн нүцгэн байгаагаас ялгаагүй мэт тооцогддог байна.
8. Далайд сэлэх бол далайн загас, амьтдыг барьж авах болон авч явж болохгүй.
9. Нусны алчуур, дотуур хувцасаа гэрлийн бүрхүүл дээр хатааж болохгүй.
10. Тухайн газрын үндэсний дурсгалт хөшөө баримал нь графити зургийн талбар биш гэдгийг санаарай.
11. Талхыг бага багаар нь хазаж идээрэй. Нэг доор амруугаа чихэж болохгүй.
12. Усан санд бие засахыг ихэнхи оронд хориглохоос гадна маш бүдүүлэг явдалд тооцдог. Зарим газрын усан санд бие засмагц мэдэгддэг бодис ч хольсон байдаг.
13. Хэн нэгэн хүний талаар дэргэд нь хятадаар яривал, таныг ойлгох юмуу мэдрээд эвгүйцнэ шүү.
14. Германд очвол хуруугаа дугаргаж болдоггүй. Энэ улсад нохойг ингэж дууддаг.
15. Ямар нэгэн үзвэрийн дараа алгаа ташихаа мартав аа.
16. Гадаад хүн дээр очиж, хамт зурагаа авахуулахыг гуйх хэрэггүй. Учир нь тэр хүн их эвгүйцэж, дургүйцэх болно.