Лондонгийн ирээдүйн метро

Хөгшин Европ-т хүнээр дүүрсэн хуучны загвартай метро түүхийн хуудсанд л үлдэх нь. Саяхан Германы үйлдвэрлэгчид Лондонд шинэ үеийн метроны загварыг танилцуулжээ. Энэ загвар нь урьдныхаас гурав дахин их хүн орох багтаамжтай бөгөөд 20%-иар хөнгөн юм. Түүнчлэн орчин үеийн агааржуулалтын иж бүрэн тоноглол, электрон төхөөрөмжийн хангамжтай ажээ.
Лондонгийн ирээдүйн метро

«Siemens» концерний бүтээсэн «Inspiro» галт тэрэг нь машинист буюу жолоочийн шаардлагагүй, автомат жолоодлогоор явдаг юм байна. Орох хаалганууд нь илүү өргөн болж, харин вагон хооронд огт хаалгагүй болжээ.

www.caak.mn

Хэдийгээр илүү олон хүний багтаамжтай ч гэсэн эрчим хүчний зарцуулалт нь хамаагүй бага ажээ.

www.caak.mn

Нэг галт тэргэний өртөг нь 1 сая фунтээр төлөвлөгдсөн байна.

Энэ “ирээдүйн галт тэрэгнүүд” хэдхэн жилийн дотор Английн нийслэлд биелэлээ олох юм байна.

www.caak.mn

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()