Илүү хэмнэлт, тав тухыг бэлэглэх ГЭР БҮЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

2013-10-09, 17:45
4,123
Юнител групп нь Юнивишн,Орбитнет, Монсат, Ю-Планет зэрэг олон компаниудыг нэгтгэсэн, мэдээлэл технологийн салбартаа тэргүүлэгч нэгэн “гэр бүл”. Группын гэр бүл өсөн томорч, технологи шинэчлэгдэн сайжрахын хэрээр эргээд хэрэглэгчдэдээ очих сэтгэл ханамж, ашиг тус, үр өгөөж нь их байдаг. Тиймээс хэрэв та “ногоон гэр бүл”-ийн хэрэглэгч бол яг одооноос эхлэн бусдаас илүү тав тух, хэмнэлт, давуу талыг мэдэрнэ гэсэн үг. Учир нь Юнител группынхэн цоо шинэ ГЭР БҮЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-г нэвтрүүллээ.
Илүү хэмнэлт, тав тухыг бэлэглэх ГЭР БҮЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Танай гэр бүл яагаад Юнителийн ГЭР БҮЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-нд нэгдэх ёстой вэ?

Илүү хэмнэлттэй

Гэр бүлийн гишүүд хоорондоо
-    Яриа
-    Мессэж
-    Групп мессэж болон
-    Юнивишнийн суурин утаснаас гэр бүлийн гишүүдийн Юнителийн гар утас руу, мөн гар утаснаасаа суурин утасруугаа үнэгүй дуудлага хийнэ.

Илүү үр өгөөжтэй
Хэрэв танайх гэртээ Юнивишнийн үйлчилгээг ашигладаг бол Юнителийн дугаартай гэр бүлийн гишүүдийн тооноос хамаарчГурвалсан үйлчилгээнийхээ сарын суурь хураамжнаас 50% хүртэлх хөнгөлөлт эдэлнэ.\ Бүртгүүлсэнээс хойш 6 сарын хугацаанд\
-    1-2Юнителийн дугаартай хэрэглэгч байвал 10-20%
-    3-4 хэрэглэгч байвал 30-40%
-    5 ба түүнээс дээш байвал 50%

ГЭР БҮЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-ний хэрэглэгч болохын тулд
1.    Гэр бүлийн гишүүдийн дунд нэг админ байх бөгөөд тухайн админ нь Юнителийн дараа төлбөрт дугаарын хэрэглэгч байна.
2.    Админ хэрэглэгч ON мессэжийг 1448 тусгай дугаарт илгээн гэр бүлийнхээ группыг үүсгэнэ.
3.    Үүсгэсэн групптээ гэр бүлийнхээ гишүүдийг нэмж эхлэх ба 1 гишүүний сарын суурь хураамж 1000₮ байна.
4.    Танай гэр бүл Юнивишнийн Гурвалсан үйлчилгээнийхээ сарын суурь хураамжаа хөнгөлүүлэх бол өөрийн бичиг баримтыг Юнителийн үйлчилгээний салбарт 12-р сарын 31-нээс өмнө авч ирэхийг хүсье.

Дэлгэрэнгүй мэдээллийг 1414 утаснаас лавлана уу!

Таны гэр бүл Юнителийн ГЭР БҮЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-ний хэрэглэгч болсноор цаашид урт хугацааны туршид илүү олон давуу тал, цоо шинэ боломжуудыг эдлэх болно.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.