Халуун ундаа бэлтгэх арга

2013-10-06, 22:32
15,848
Намрын сэрүүн улиралд гэртээ амраад, халуун цай ууж гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх хичнээн сайхан билээ. Эдгээр өдрүүдэд та өөрийн гараар амтат "халуун ундаа"-г хийж гэр бүлийнхнийгээ дайлаарай хэмээн эдгээр аргуудыг танилцуулж байна. Халуун чанарын зүйл учир найрлаганд бага хэмжээний согтууруулах ундаа орж байгаа бөгөөд тохируулан хэрэглэх хэрэгтэй гэдгийг анхаараарай. Ингээд зарим нэг алдарт халуун ундааг хийх аргуудаас хүргэе.
Халуун ундаа бэлтгэх арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Сбитень
Эртний Оросын халуун ундаа. Дээр үед самоварыг энэ ундааг чанахад ашигладаг байжээ. Энэ цайг чанахад ургамал, ус болон зөгийн балыг ашигладаг. Халуун буцалсан усанд зөгийн бал болон ургамалаа хийх бөгөөд 10-15 минут буцалгаж, 30 минут орчим аагшуулна. Нэг литр усанд 50 гр зөгийн бал, тал нимбэг, гаа, шанцай, башир цэцэг ордог байна.

www.caak.mn

2. Глинтвейн.
Энэ уух зүйлийн гол найрлага нь улаан болон цагаан дарс бөгөөд жимсний хамтаар хийнэ. Хамгийн гол нь дарсаа буцалгахгүй бөгөөд бусадыг нь зөөлөн гал дээр буцалгана. Ойролцоогоор 80 градусын гал дээр буцалгах бөгөөд жимс, гаа, шанцай гэх мэт зүйлсийг нэмж хийнэ.

www.caak.mn

3. Грог.
Грогыг хийхийн тулд 50гр цай, 0.75-1 литр архи, 0.75-1 литр ус, 200-250 гр элсэн чихэр шаардлагатай. 1-2 аяга усыг буцалгаж дээрээс нь төчнөөн тооны архи, элсэн чихрээ хийж буцалгана. Ингээд үлдсэн архин дээрээ цайгаа хийж буцалгасан холимог дээрээ нэмж сайтар хутгана.

www.caak.mn

4. Пунш.
70 градуст дарсыг халааж, амтлагч нэмж хийнэ. Нимбэгийг жижиглэн хэрчиж, бага зэрэг шүүсийг нь шахдаг. Нимбэг, жүржтэй пунш хийхэд 0.5л ром, 1 л архи, 250 гр элсэн чихэр, 0.75 л цагаан хуурай дарс, 2 жүрж, 2 нимбэг хэрэгтэй. Ингээд халаасан дарсандаа шүүс, жимс зэргээ нэмж халуунаар нь өгнө.

www.caak.mn

5. Тодди.
Стакан халааж, 1 хоолны халбага элсэн чихэр, 100 мл халуун буцалсан ус, 60 мл коньяк, ром, виски, нимбэгний шүүс болон бусад амтлагчуудыг хийж, нэг халбага зөгийн бал хийнэ. Харин согтууруулах ундааг ашиглахгүйгээр хийвэл дархлааг сэргээх аж.

www.caak.mn

6. Цай
Хамгийн хялбар хэрнээ хамгийн сайн чанарын халуун зүйл билээ. 0,5 литр усанд нэг халбага хар цай, хоёр халбага ногоон цай, 10 ширхэг башир цэцэг, 1 цайны халбага цагаан гаа, хагас цайны халбага самар хийж уувал энгийн цайнаас илүү өвөрмөц амттай болох гэнэ.

www.caak.mn

7. Ромтой шоколад.
Хэрвээ цай чанах завүгүй бол даарсан найз нөхдөө шоколадтай ромоор дайлж болох юм. Халуун какаонд 1/4 хэмжээтэй ром хийж, үрсэн шоколад хийж хутгана. Ингээд л бэлэн.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()