Эргээд харахад Эрдэнэт

2013-10-02, 17:36
43,420
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 35 жилийн ойн “Эргээд харахад Эрдэнэт” сэдэвт онол практикийн бага хурал Эрдэнэт хотод 2013 оны 10-р сарын 25-ны өдөр явагдана. 
Эргээд харахад Эрдэнэт

Тус хуралд өмнө нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд ажиллаж байсан, одоо гадаад, дотоодын уул уурхайн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа мэргэжилтнүүд илтгэл тавих бөгөөд “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн ирээдүйн хөгжил ба өнгөрсөн үеийн ололт амжилтуудыг ижил төстэй уул уурхайн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай харьцуулан,  шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн мэдлэг мэдээллийг харилцан солилцох, зах зээлд өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал бодлоо хуваалцах юм.

“Эргээд харахад Эрдэнэт” онол практикийн бага хурал нь

1. Үйлдвэрлэлийн технологи, техникийн шинэчлэл ба үр өгөөж
2. Үйлдвэрийн ирээдүй ба тулгамдаж буй асуудал
3. Хөдөлмөрийн зохион байгуулалт ба хүний нөөцийн бодлого
4. Байгал орчин ба хаалтын менежмент гэсэн үндсэн 4 чиглэлээр явагдана.
 
Тус бага хуралд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д урьд, өмнө нь хөдөлмөр эрхэлж байсан, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, хөгжил дэвшилийн талаар хэлэх үг, дэвшүүлэх саналтай хүмүүс оролцож илтгэл тавих боломжтой бөгөөд илтгэлийг 2013 оны 10-р сарын 15-ны дотор зохион байгуулах ажлын хэсэг хүлээн авч хурлын эмхтгэлд оруулна.

Хурлын онцлог нь илтгэл тавих хүсэлтэй боловч гадаад оронд амьдардаг, ирэх боломжгүй хүмүүс компанийн онлайн хурлын системийг ашиглан илтгэлээ тавих боломжтой юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 99351809, 99351372, 99908169 дугаарын утсуудаар авч болно.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()