“iPhone 5S” болон “iPhone 5C”

Өнгөрсөн мягмар гаригт буюу 9 сарын 12-ны өдөр "Apple" брэндийн шилдэг бүтээгдэхүүн болсон iPhone 5C болон iPhone 5S-ийн шинэхэн загварыг Фил Шиллер (Phil Schiller) танилцуулсан байна. iPhone 5S нь мөнгөлөг, саарал, алтлаг гэх 3 өнгөтэй байх бол iPhone 5C нь 5 тод өнгүүдтэй байх юм байна. Ийнхүү та өөрийн хүссэн өнгийг сонгох боломжтой болж байна.
“iPhone 5S” болон “iPhone 5C”

1. iPhone 5S
Хэмжээний хувьд хуучнаараа үлдсэн боловч дэлгэцэн дээр хурууны хээ таних төхөөрөмж суурьлуулагдсан байгаа аж. Үүнээс гадна 64гб-ийн чиптэй юм байна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Шинээр нэмсэн функцууд нь утсан дээрээ илүү олон үйлдэл хийх боломжийг олгож байгаа бөгөөд эдгээр функцуудын тусламжтайгаар тухайн хүнийг алхаж байна уу?, гүйж байна уу?, сууж байна уу? -гэдгийг тодорхойлох боломжтой болж байгаа гэнэ.

www.caak.mn

www.caak.mn

Шинэхэн төхөөрөмжийн камер нь 2.5 мега пиксэл хүртэл томруулах чадвартай бөгөөд iPhone 5S-ийн ялгарах онцлог нь 2 давхар LED-флаштайд оршино. Үүнээс гадна нэгэн зэрэг 10 зураг дарах боломжтой бөгөөд хамгийн гоё гарсан зургаа сонгох боломжтой болж байгаа юм.

www.caak.mn

www.caak.mn

iPhone 5S нь 3G болон LTE-аар автоматаар 10 цаг ажиллаж чадна. Тиймээс 10 цагийн турш кино үзэж, 40 цагийн турш дуу сонсож, 250 цагийн турш хүлээлтийн хэмнэл дээр ажиллах болно.

АНУ, Их Британи, Япон болон Германд 9 сарын 20-оос эхэлж худалдаалагдах бөгөөд дэлхийн 100 гаруй оронд худалдаалагдах аж. 16гб-ийн iPhone 5s нь 649$, 32гб 749$, хамгийн их багтаамжтай нь буюу 64 гб 849$-ын үнэтэй байх юм байна.

2. iPhone 5C
Үүнээс гадна нь хүмүүсийн хэрэгцээнд нийцүүлэн iPhone 5C ухалаг гар утсыг үйлдвэрлэн гаргаж байгаа гэнэ.

www.caak.mn

"С" гэдэг нь "Color" гэсэн санааг илэрхийлж байгаа аж. Түүний өнгүүд нь цэнхэр ногоон, ягаан болон шар өнгөтэй байгаа аж. Тиймээс утасны энэ онцлогийг харуулахын тулд Apple-хан зориулалтын торон мэт утасны гэрийг хийжээ. iPhone 5C-ын урьдчилсан захиалга 9 сарын 13-аас эхлэх юм байна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

АНУ, Их Британи, Япон болон Германд мөн л 9 сарын 20-оос эхэлж худалдаалагдах юм байна. Харин 12 сараас эхлэн дэлхийн 100 гаруй оронд худалдаалагдах аж. iPhone 5C-ийн 16гб багтаамжтай нь 549$, 32гб нь 649$-ын үнэтэй байх гэнэ.

www.caak.mn

Видео.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()