Гэр бүлээ фэйсбүүкийн хэрүүлээс хэрхэн холдуулах вэ?

Өнөө цагт фэйсбүүкээр дамжуулан хосууд төрж, фэйсбүүкээс болж зарим хосууд салж байгаа нь нууц биш. Олон нийтийн сүлжээ бол хувийн нууц гэх үнэт зүйлийг тухайн хүнд үлдээдэггүй, нэг төрлийн хар тамхи юм. Энэ хар тамхинд нэг л донтсон хүн хайр дурлал, хувийн асуудал, өдөр тутмын амьдралын хэв маяг гээд л бүх зүйлээ олон нийтэд бүрмөсөн сэгсэрч орхидог. Хүн юм хойно хайртай хүнээ харамлалгүй яах вэ. Та ч бас найз залуу/бүсгүйтэйгээ фэйсбүүкээс болж муудалцмааргүй байгаа биз дээ? Дараах зөвлөгөө тус болно гэж найдаж байна.

Гэр бүлээ фэйсбүүкийн хэрүүлээс хэрхэн холдуулах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хуучин хайрттайгаа харилцах хэрэггүй

Хэрвээ та хуучин харилцаатай байсан хүнтэйгээ фэйсбүүкээр найз бол зургийг нь “Like” дарах, эсвэл гэмгүйхэн чатлах гээд байдаг уу? Эхэндээ бүх зүйл сайхан байна. Тэр таны бичсэн, нийтэлсэн бүх л зүйлийн доор сэтгэгдэл үлдээж, хуучин цагаа дурссан зүйлс бичиж... Таны сэтгэл бага зэрэг догдолж ч магадгүй. Гэхдээ энэ таны хайртад таалагдахгүй л болов уу. Ямар ч зүйлд хил хязгаар гэж бий. Тухайн хязгаарыг давбаас олон талд олон хүн шархалж байдаг юм шүү.

Хуучин хайрттайгаа харилцах хэрэггүй

2 Үйл хөдлөл бүрээ бичих хэрэггүй

Хайрттайгаа хамт хоол идсэн ч зургаа нийтлээд л, дөнгөж сая юу гэж ярилцсанаа, та хоёрын хооронд ямар хөгжилтэй зүйл тохиолдсон зэргээ олон нийтэд биш зөвхөн өөрсөддөө л үлдээ. Магадгүй ингэх бүрт чинь дэлгэцний цаанаас хэдэн мянган хүн таныг ямар нээлттэй, задгай гэдгийг гайхан сууж байх болно. Хайртдаа уурлаж бухимдсан уураа бол бүр битгий илэрхийл. Хэн нэгэн баярлаад сууж байгаа. Магадгүй энэ нь та хоёрын дунд маш том ангал үүсгэж мэднэ.

Үйл хөдлөл бүрээ бичих хэрэггүй

3 Жижиг зүйлээс болж бүү бухимд

Хайрт тань найз нөхөдтэйгээ уулзан, наргиж цэнгэсэн зургаа хийсэн, эсвэл хэн нэг найзынхаа зурган дээр дурьдагдсан (tag) бол хардаж зовоох хэрэггүй. Түүнийг өөрийнхөө оронд тавиад үз. Хоёр хүн хичнээн бие биенээсээ тодорхой хэмжээгээр хамааралтай байж хайр дурлалын харилцаа үүсдэг ч гэлээ, мөн л тодорхой хэмжээгээр хувийн орон зайг үлдээх зайлшгүй шаардлагатай байдаг. Эцсийн эцэст хосууд энэ асуудлаас л болж үл ойлголцон, муудалцдаг.

Жижиг зүйлээс болж бүү бухимд

4 Хэтэрхий тачаангуй зураг хийх хэрэггүй

Хэрвээ та (эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай) цээж нүцгэн, гуя, өгзөг хэтэрхий ил харагдсан зургаа хийж байгаа бол хүмүүс ойлгохоосоо илүүтэй таныг анхаарал татах гээд ядчихсан, хөнгөн явдалтай гэх мэт хэлэх хэлэхгүй үгээр доромжилж магад. Хэрвээ яг одоо ийм зураг хийх гэж байгаа бол түр азнаад нэг бодоод үз, таны хайрт ийм зураг хийвэл та үүнийг хэрхэн хүлээж авах байсан бэ?

Хэтэрхий тачаангуй зураг хийх хэрэггүй

5 Үнэхээр ингэх хэрэгтэй юу?

“Амралтаараа хаашаа явбал дээр вэ?”, “Үсээ яаж засуулах уу?”, “Гарлаа, уулзах хүн байна уу?” гэхчилэн далан булчирхайгаа тоочих нь танд зугаатай, хөгжилтэй санагдаж болох ч бусад хүмүүст яг үнэндээ тийм ч таатай санагддаггүй юм. Энэ нь мэдээж ахиад л та хоёрын дунд бөөн хэрүүл дэгдээхээс цаашгүй. Тиймээс “Post” гэсэн товч дарахаасаа өмнө ахиад нэг сайн бод!

Үнэхээр ингэх хэрэгтэй юу?

6 Хувийн орон зайгаа “хувийн” л байлга

Бат бэх, тогтвортой харилцааны үндэс нь мэдээж бие биедээ итгэх, үнэнч байхаас гадна хэний ч мэддэггүй, зөвхөн та хоёрын л гэх тэр нэг нандин зүйлд аргамжаатай байдаг юм. Түүнийгээ бүх хүнд илчилчихвэл хайрын гал аажим аажмаар бөхдөг.

Хувийн орон зайгаа “хувийн” л байлга

7 Нэр сэвтээх зүйл байвал хурдан устга

Найзууд хоорондоо хөгжилдөх гээд хэн нэгнийхээ эвгүй гарсан зургийг тухайн эзэнд нь мэдэгдэлгүйгээр хийчих тохиолдол цөөнгүй. Түүнийг нь хэрвээ найз охин/залуу нь харчихвал бас л маргаан дэгдэнэ. Хэрвээ таны тухай таагүй хов жив, буруу ойлголт төрүүлэхээр зураг сэлт байх юм бол өөрийгөө болон хайртыгаа эвгүй байдалд оруулж, бүр газар авахуулахгүйн тулд хурдхан гэгч нь устгаарай.

Нэр сэвтээх зүйл байвал хурдан устга

8 Хосууд дундаа нэг бүртгэлтэй болох

Хэрвээ та хоёр ажлын хамтрагчид болон ямар нэг бизнес эрхлэх гэж байгаа бол ажлын зорилгоор нэг бүртгэлтэй (account) байж болох юм. Мэдээж тэнд хувийн чат, зураг байх нь тохиромжгүй. Харин та хоёр энгийн л нэг хосууд бол дундаа нэг фэйсбүүк бүртгэлтэй байх нь мэдээж маш тохиромжгүй зүйлсийн нэг юм.

Хосууд дундаа нэг бүртгэлтэй болох

9 Анхаарлын төвд байхаас зайлсхийх

Төрөлхийн гадаад үзэмж сайтай, загварлаг хувцасладаг нэгэн бол ямар нэгэн чармайлтгүйгээр, нэг л мэдэхэд олны анхаарлын төвд орчихдог. Харин “од” болох гээд хэтэрхий их хичээх юм бол байдал буруугаар эргэнэ шүү. Фэйсбүүкийн найзуудаа залхтал пост бичих, зураг хийх нь бусдад болоод хайртад тань хэзээ ч таалагдахгүй. Таныг хараад зарим нэг хүмүүс янз бүрээр сээтэгнэж, өдөж ч болно шүү дээ. Иймэрхүү зүйлс хайрын нандин харилцаанд тань сэв суулгахгүй гэж үү?

Анхаарлын төвд байхаас зайлсхийх

10 Даруу бай

Орчин үеийн залуусыг ажаад байхад ерөнхийдөө сэхүүн, биеэ тоосон байдалтай, надаас бусдад хэнд хамаатай юм гэсэн хандлагатай болсон нь анзаарагдаж байна. Яг үнэндээ бидний амьдарч буй энэ нийгэм хэн нэгнээс л хамаардаг шүү дээ. “Таалагдах албагүй” гэсэн гарчигтай задгай зургаа нийтэлж байх хооронд хэн нэгэн таны зургийг чинь түргэн гэгч хуулж аваад интернэт даяар цацчихаж болно. Ер нь иймэрхүү эрсдлүүдийг тооцож байх нь зүйтэй. Хэдийгээр таны фэйсбүүк профайлд таниас өөр хүн нэвтэрч чадахгүй ч, энэ нь 100% найдвартай гэсэн үг биш шүү.

Даруу бай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()