64 настай эмэгтэй Кубаас Флорида хүртэл 166 км сэлж рекорд тогтоолоо

2013-09-10, 21:50
10,994
Америкийн сэлэгч, дэлхийн олон удаагийн рекорд тогтоогч, 64 настай Диана Ниад (Diana Nyad) нь Кубаас АНУ хүртэл 166 км зайг аварга загасны ямар ч хамгаалах торгүй сэлэн туулсан анхны хүн болжээ.
64 настай эмэгтэй Кубаас Флорида хүртэл 166 км сэлж рекорд тогтоолоо

“Би 3 зүйлийн мэдэгдэл хиймээр байна.
1-рт, Бид хэзээ ч бууж өгөх ёсгүй.
2-рт, Та бүхэн мөрөөдлөө биелүүлэхэд хэзээ ч хөгшдөхгүй.
3-рт, Усан сэлэлт бол спортын ганцаарчилсан төрөл, гэлээ ч танд баг хэрэгтэй.”- гэж Диана хэлсэн байна.

Энэ нь тамирчин эмэгтэйн 5 дахь оролдлого байсан юм. Тэрээр анх удаа 35 жилийн өмнө ойролцоогоор 110 миль (177км) зайг туулахыг оролдсон байна. 1997 онд Флоридын хоолойг хөндлөн аварга загаснаас хамгаалсан тортой сэлсэн австралийн эмэгтэй Сьюзи Мэрониос ялгаатай нь Диана задгай усанд ямар нэгэн техник хэрэгслэл, сэлүүргүй сэлжээ.

Диана Ниад усанд сэлэхийн өмнө цугларсан хүмүүстэй мэндчилж байна. Туршлагатай сэлэгч эмэгтэй 5 дахь удаагаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд далайг гатлахаар зэхэж байна.

www.caak.mn

Диана сэлэх гэж байгаа зүг рүүгээ зааж байгаа нь.

www.caak.mn

«Хэрвээ эрэг харалгүй 3 эсвэл 4 хоног өнгөрсөн ч бай, энэ дэлхий дээр хэн ч мэдрээгүй тийм мэдрэмжийг би амсах болно.»

www.caak.mn

Диана алс холын зайн сэлэлтээ эхлэхээр ус руу үсэрч байгаа нь. “Энэ оролдлого сүүлийнх нь болно”-гэж тэрээр хэлжээ.

www.caak.mn

www.caak.mn

35 хүний бүрэлдэхүүнтэй баг далайг хөндлөн сэлэх үеэр Дианаг дагалдаж байлаа.

www.caak.mn

Ки-Уэст хотын эрэг хавийн газраас 2 милийн зайд Диана өөрийн багийн гишүүдтэй ярьж байгаа нь.

www.caak.mn

Ки-Уэстийн эрэг хавийн газрын ойролцоо Дианаг хөнгөн завьтай хүмүүс дагалдаж явжээ.

www.caak.mn

Дэмжигчид нь Дианаг Ки-Уэстэд хүлээж байгаа нь.

www.caak.mn

Диана эрэг рүү ойртон сэлж байгаа нь.

www.caak.mn

Сэлэлт эхэлсэнээс хойш 53 цаг (2 өдөр, 5 цаг)-ийн дараа тэрээр Ки-Уэстийн элсэн эрэг дээр гишгэлээ.

www.caak.mn

Бахархсан сэтгэл нь хөдөлсөн дэмжигчид тамирчин эмэгтэйд баяр хүргэж байгаа нь.

www.caak.mn

Дина түүний дасгалжуулагч Бонни Стол нар тэврэлдэн уулзаж байгаа нь. Ки-Уэст.

www.caak.mn

Далайн залхагнаас хамгаалах зорилготой өмссөн силиконон маск нь Дианагийн амны хөндийг гэмтээсэн учир түүнд одоо дэмжигч нартайгаа ярихад хүнд байна.

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()