Гэхдээ 10 гаруй жилийн өмнө явган аялал хийхэд нэлээд тохиромжтой байсан
боловч сүүлийн үед зам ихээр тавигдах болсноор алхахад бага зэрэг
бэрхшээлтэй болжээ. Магадгүй тун удахгүй аялалын маршрутыг зөвхөн
машинаар явах хэлбэрээр зохиох болов уу. Харамсалтай нь Torung La 5430
гэх ганцxан зам байдаг бөгөөд ачаалал нэлээд их болох нь мэдээж юм.
5-р сард зугаалганы улирал дуусдаг хэдий ч жуулчидтай таарч болно. Бид Анапурнаас Мустанг хүртэл явах байсан бөгөөд Мустанг руу дөхөх тусам зам нь нарийсч хүн нь цөөрч байсан юм. Ийнхүү явах зуур тосгoн таарч байсан ч дэн буудал бараг л байгаагүй бөгөөд бүтэн өдөр явсны эцэст жуулчдын хоноглодог нэгэн газар очсон юм. Анхандаа биднийг майханд оруулах гэсэн боловч бид майханд багтахгүй байсан учир биднийг нэгэн дутуу баригдсан байшинд оруулсан юм. Хоёр хоног гэрэл зураг даруулахад зориулах төлөвлөгөөтэй байсан ч, Балбад эсэргүүцлийн жагсаал эхлэсэн учир нэг хоногтоо бүгдийг багтааж хийсэн юм.
Гималайн уулыг нарийн замгүй төсөөлөхийн аргагүй. Анхандаа энэ бүхэн хүнд хэцүү мэт санагдаж байсан ч дасаад ирвэл хорвоог өөр нүдээр харах болно. Бидний аялалын хамгийн эцсийн цэг нь 200-250 кв.метр талбайтай бяцxан тосгонд очсон юм.
Лааны гэрэлд бидэнд зориулан оройн хоол бэлдлээ.
Өглөө үүрээр тосгоныхон бүгд цуглаж, ууланд гарахдаа бэлдлээ.
Ихэнхдээ эрчүүд нь явдаг бөгөөд зарим тохиолдолд цэргүүд явах нь ч бий. Гэхдээ энэ ажлыг гол төлөв настай хүмүүс хийдэг.
Бид эхний багийн гишүүдтэй хамт хөдөлсөн бөгөөд тэрээр хадаар буухын тулд олс ашигладаг байна. Бусад гишүүдээ хүлээж байх зуур олсыг дэвтээж шат болгон хувиргав.
Үнэндээ энэ бүхнийг харах үнэхээр аймар байсан. Орчин үед ууланд авирахад зориулагдсан тоног төхөөрөмж хангалттай байгаа шүү дээ.
Бид ч гэсэн цагийг дэмий өнгөрүүлээгүй юм. Бидэнд зөгийний хамгааллалттай малгай болон цагаан хувцас өгсөн. Анхандаа бид үүнийг төдийлөн тоогоогүй боловч хөтөч маань зөгийнд хатгуулсны дараа бүгд малгайгаа өмсөцгөөж зураг даруулж эхэллээ.
Зөгийнүүд хар зүйл ихээхэн анхаарал хандуулдаг юм билээ. Би хар хүрэмтэй байсан учир хуруун дээрээ нэг хатгуулаад амжчихсан шүү.
Ингээд нойтон олсонд шатны тулгуур болох модыг суулгаж байсан юм. Дараа нь тэднийг холбон уясан юм.
Холболтонд зориулсан уяа бэлдэх явц.
Бэлэн болсон шатаа зүүж зөгийн бал түүх газар руу аваачна.
15 минут орчим зөгийнүүдийг үргээхийн тулд утаа тавьдаг бөгөөд ийнхүү хүч нь суларсны дараа зөгийн бал цуглуулах ажиллагаандаа орно. Балбачуудын хувьд ганц хоёр удаа зөгийнд хазуулах нь юу ч биш.
Зөгийний үүр байгаа газар нь уяа уяж доош шиднэ. Энэ аргаар уяандаа шатаа бэхэлж тогтооно.
Бид холоос ажиллаж эхэлсэн юм. Би аль хэдийн зөгийнд хатгуулаад амжчихсан учир бүр илүү болгоомжтой ажилласан юм.
Дараа нь уяаны тусламжтайгаар зөгийн бал цуглуулах багаж болох саваа модыг дээш өргөдөг бөгөөд багийн хоёр гишүүн балаа цуглуулна.
Залуус хоёр хоёроороо ажиллаж байсан бөгөөд эхлээд хатсан балыг түүж дараа нь модныхоо тусламжтайгаар дотор нь буй шинэхэн балыг түүдэг байна.
Зөгийн балгүй болсон үүрийг тэд хаядаггүй.
Ийнхүү бал түүх ажиллагаа үнэхээр аюултай байгаа биз?...
Хамтрагч нь явсан үед ганцаараа ажиллах шаардлагатaй болно. Тэд шатанд биеэ олсоор уядаг байна. Нутгийн иргэд ч үүнийг сонирхохоор цугладаг аж.
Зөгийн балаар дүүрсэн хувин.
Харин бяцxан хүүхдүүд хоосон үүрийг авч явж байсан юм. Хоосон гэхэд хэцүү. Зарим дээр нь аль хэдийн өндөгнүүд нь гарчихсан байдаг байна.