Зигмунд Фрейдийн тухай сонирхолтой баримт

2013-09-01, 05:27
24,913
Зигмунд Фрейд (Sigmund Freud) /1856-1939/ нь сэтгэл судлалыг үндэслэгч, анагаах ухаан, уран зохиол, урлагийн хөгжилд нэлээд хувь нэмэр оруулсан эрдэмтдийн нэг билээ. Гэхдээ энэ бүхнээс гадна хүн бүрт л өөрийн гэсэн нууц олон нийтэд зарлахыг хүсээгүй баримт гэж бий. Тэгвэл 20-р зууны үед Фрейдийн талаар нэлээд хэд хэдэн баримтуудыг нууцалж байсан байна. Ингээд нууцлал бүхий баримтуудаас хүлээн авцгаая.
Зигмунд Фрейдийн тухай сонирхолтой баримт

1. Хар тамхи
Зигмунд Фрейд хар тамхинд донтож байсан учир энэ талаар сүйт бүсгүйтэйгээ илэн далангуй ярьж байжээ. Ийнхүү тэрээр энэ бүхний талаар өгүүлэл бичиж, хар тамхи хүний оюун ухаан, сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлдөг тухай дурдаж байсан байна.

www.caak.mn

2. Эхнэр хүнийг үзэн ядах
Фрейдийн үзэж байгаагаар эмэгтэйчүүдийн сэтгэл санааны тогтворгүй байдал нь тэдэнд шодой байхгүйд оршдог хэмээн үзэж байжээ. Үүнээс гадна агуу сэтгэл судлаачийн үзэж байгаагаар эмэгтэй хүмүүс ямар нэгэн асуудалд бодитоор хандаж чаддаггүй бөгөөд гэр бүлд тохиолдож буй асуудлын бүх бурууг эмэгтэй хүнээс хайх ёстой гэж үздэг байжээ.

www.caak.mn

3. Сексийн сэтгэл судлал
Фрейд маш олон онол баталж байсан ч он цагийн эрхээр зарим нэгийг нь үгүйсгэж байжээ. Түүний үзэж байгаагаар хүүхэд төрөхдөө л үл мэдэгдэх сексийн хүсэлтэй төрдөг гэнэ. Фрейд хэлэхдээ гурван төрлийн бэлгийн хөгжил байдаг бөгөөд үүнд аман, хошногоны болон шодойн гэх төрлүүд багтдаг гэнэ. Хүүхдийн хуруугаа хөхдөг явдал болон байнга амандаа ямар нэг зүйл хийдэг нь аман бэлгийн хөгжилтэй холбоотой бөгөөд нойл хэрэглэж сургах нь тэдний ирээдүйд ихээхэн нөлөөлнө хэмээн үзэж байсан байна.

www.caak.mn

4. Хавдар
Фрейд урт хугацааны туршид амны хавдартай тэмцэж байсан бөгөөд 34 хагалгаа хийлгэж байсан байна. Тэрээр өдөрт 20 ширхэг тамхи өлхөн татдаг байжээ.

www.caak.mn

5. Сэтгэл судлалын үндэслэгч
Фрейд сэтгэл судлалыг үндэслэгч бус харин сэтгэл судлалд нөлөөлж болохуйц эмчилгээ, арга барилыг гаргаж ирснээр сэтгэл судлалын салбарт хүчтэй нөлөөлсөн болов уу.

www.caak.mn

6. Жирэмсэн хүмүүст атаархах
Хэрвээ эмэгтэйчүүд эрчүүдийн бэлэг эрхтэнд атаархдаг бол үүний хариу болгож бурхан бүсгүйчүүдэд жирэмслэх боломжийг олгосон гэнэ. Ийнхүү эрчүүд өөрийн биенд дахин нэг ертөнц бүтээж, амь бүрэлдүүлж чадахгүй байгаадаа ихээхэн атаархаж, гутарч байдаг учир ажилдаа анхаарал хандуулж өөрийгөө тайвшруулж, ямар нэг зүйл бүтээх чадвартайгаа харуулдаг байна.

www.caak.mn

7. Зүүдний тайлал
“Зүүдний тайлал” номондоо тэрээр ил, далд гэсэн зүүдний төрөл байдаг хэмээн бичжээ. Ил зүүдэлж буй зүүдээ та санадаг бол далд ухамсарт болж өрнөсөн зүүдийг та хэзээ ч санахгүй юм байна.

www.caak.mn

8. Далд ухамсар
Бидний ухаан бодол, үйлдлээс үл хамааран үүсэх үйл ажиллагаа нь далд ухамсарт явагддаг байна. Ялангуяа бага залуу насандаа үйлдэж буй гэнэн, томоогүй үйлдлүүд далд ухамсраас болж үүссэн хэмээн Фрейд үздэг байжээ.

www.caak.mn

9. Бэлгийн аман хөгжил
Нэгэн өдөр Фрейд оюутнуудынхаа урд тамхи татах үед оюутнуудын нэг түүнд хандаж “Та амаа байнга завгүй байлгахыг хүсэх юм. Энэ нь таны аман бэлгийн хөгжил явагдаж буй хэрэг” -хэмээн хэлж байсан байна. Гэхдээ хожим нь энэ цуу яриа болж таарсан ч хэрвээ үнэхээр аман бэлгийн хөгжил гэж явагддаг бол энэ асуудал Фрейдтэй шууд холбоотой бололтой.

www.caak.mn

10. Ухаантан
Фрейд герман, итали, грек, англи, латин гээд хэд хэдэн гадаад хэл мэддэг байсан учир хүмүүс түүний мэдлэгийг шүтэн биширдэг байжээ. Үүнээс гадна тэрээр 8 настайгаасаа эхлэн Шекспир уншиж байсан бөгөөд томоохон сургуульд шууд элсэн орж амжилттай сурч байсан байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()