Жүжигчин Алек Болдуин папараццитай тулалдав

"Алтан бөмбөрцөг", "Эмми" шагналын эзэн, холливудийн алдартай жүжигчин Алек Болдуин (Alec Baldwin) саяхан папараццитай зодолдсон байна. Хоёр дахь охиноо төрүүлээд удаагүй байгаа эхнэрээс нь салж өгөхгүй дагаад байсан зурагчинаас хамгаалахыг оролдсон нь энэ ажээ.
Жүжигчин Алек Болдуин папараццитай тулалдав

Алек Болдуин Нью-Йоркийн гудамжаар зугаалж явсан түүний залуу эхнэр тэр хоёрыг ээрээд байсан папараццтай маргаан үүсгэжээ. Тэдний хажууд гэнэт гэрэл зурагчин гарч ирэхэд 55 настай жүжигчин түүний эхнэр Хилария нар явган хүний замаар явж байжээ. Бүсгүй дэлгүүрт орж түүнээс нуугдахыг оролдсон ч папарацци түүний араас ухасхийн хөөсөн байна. Үүнийг Алек Болдуин тэвчиж чадсангүй.



Тэр зурагчинг түлхжээ.



Зурагчин ч сандралгүй, жүжигчинд хариуг нь өгчээ.



Алек Бодуин бүр түүнийг цагаа шиг гарыг нь ард нь барин машин дээр дарж авсан байна.













Маргааныг нүдээрээ харсан хүмүүс цагдаа дуудсан байна. Хэсэг хугацааны дараа тэд бие биеэндээ ямар ч гомдолгүй гэдгээ хэв журам сахиулагч цагдаад мэдэгдсэн байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()