Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Өөхтэй загас
Омега-3 бол таны үсний хамгийн дотны ханаагүй тос бөгөөд үсийг гялгар, бат бөх болоход тусалдаг. Тиймээс загас нь Омега-3-ын эх үүсвэр юм. Долоо хоногт тодорхой хэмжээний загас хэрэглэвэл таны үс үргэлж гялалзах болно.
2. Өндөг
Өндөг бидний бие махбодийг уургаар тэтгэхээс гадна Витамин А-аар хангадаг. Витамин А нь үсийг бэхжүүлж, уналтаас хамгаалдаг. Тиймээс өглөөний хоолондоо өндөг хэрэглэх нь зүйтэй.
3. Хушга болон миндаль
Эрүүл хооллолтыг дэмжигч хүн бүр самрыг хэрэглэдэг бөгөөд самранд агуулагдах төмөр нь үсний эсийн найрлаганд нөлөөлж үсний тал дээр санаа зовох хэрэггүй.
4. Үр
Энэхүү будаа мэт үрийг бид өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэдэггүй ч өдөр тутмынхаа хоолны цэсэнд оруулчихад илүүдэхгүй. Учир нь витамин А-г биенд шингээхэд тустай.
5. Авокадо
Боломжтой бол авокадог өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх нь чухал. Магадгүй анхандаа зөвийг нь сонгож авч чадахгүй байх магадлалтай ч хэсэг хугацаа өнгөрсний дараа энэ бүх асуудал шийдэгдэнэ. Авокадо нь биотон болон витамин А-ийн эх үүсвэр бөгөөд энэ нь үсний хугаралтыг зогсоож, гялалзсан өнгөтэй болгодог.
6. Элэг
Витамин А болон төмөрний ачаар элэг нь үс болон арьсанд их тустай. Үүнээс гадна витамин В9-ийг агуулсан байдаг учир хумсны ургалтанд сайнаар нөлөөлнө.
7. Мах
Орчин үед ихэнхи хүмүүс махнаас татгалзах болсон ч маханд уураг, цайр, төмөр, витамин В агуулагдсан байдаг. Тиймээс энэ нь үсний ургалтанд гайхалтай нөлөөлнө.
8. Лууван
Лууван нь витамин А-аар баялаг бөгөөд энэ нь ширүүн, нарийн ширхэгтэй үсэнд маш сайн. Үүнээс гадна лууван нь нарнаас хамгаалах үйлчилгээтэй байдаг байна.
9. Амин дэм
Амин дэм хэдийгээр таны үсэнд сайнаар нөлөөлөх ч их хэрэглэх нь төдийлөн сайн биш болов уу.
10. Өргөст ногоо
Өргөст ногооны бүхий л тэжээллэг чанарыг авахын тулд түүнийг түүхийгээр нь идэх хэрэгтэй.
Үнэтэй, салоны эмчилгээ хайж эхлэхийнхээ өмнө юуны түрүүнд хоолны дэглэмээ өөрчилж нэг үзээрэй. Магадгүй энэ өөрчлөлт нь таны үсэнд эерэгээр нөлөөлөх ч юм билүү.