2013 оны дэлхийн аварга Елена Исинбаева

2013-08-18, 19:10
16,955
Тулгууртай харайлтын алдарт тамирчин Елена Исинбаева 3 дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Энэ удаа тэрээр Москвад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж өөрийн ялалтыг нэгээр нэмэгдүүлсэн юм. Алдарт, хайртай, чадварлаг тамирчнаа харахын тулд Оросын булан бүрээс л Исинбаевагийн шүтэн бишригчид нь ирж түүнийг дэмжсэн байна.
2013 оны дэлхийн аварга Елена Исинбаева

Спортын гавъяат тамирчин Елена Исинбаева өдгөө 31 настай юм. Тэрээр 2004 оны Афин, 2008 оны Бээжингийн олимпт тус тус ялалтыг байгуулж, 2012 оны олимпоор хүрэл медалийн эзэн болжээ. Исинбаева зуны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь удаагийн аварга болсон бөгөөд өмнө нь 2005онд Хельсинки, 2007 онд Осакед болсон тэмцээнд тус тус ялж байжээ. Үүнээс гадна тэрээр өвлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний рекордыг эвдэж 5.1м харайж байсан байна.

www.caak.mn

www.caak.mn

“Россия-2” сувгийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагандаа тэрээр 2016 онд Рио-де-Жанейрод болох олимпт оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд мөн хүүхэдтэй болохыг хүсэж байгаагаа ч хэлжээ. Мөн 2016 оны Олимпт оролцсоныхоо дараа Исинбева их спортыг орхих бодолтой байгаа гэнэ. Гэхдээ түүний хувийн дасгалжуулагч Евгений Трофимов Исинбаеваг спортоос холдоход арай эрт байна гэж хэлжээ.

www.caak.mn

www.caak.mn

4.65м-ийн өндөрт харайлтыг 2 дахь оролдлогоороо, 4,75м-ийн өндөрт харайхдаа анхны оролдлогоороо харайсан бөгөөд 4.82 метрийн өндрийг 2 дахь оролдлогоороо харайж эцэст нь ялалтынхаа харайлтыг анхны оролдлогоороо харайж чадсан байна. Е.Исинбаева 28 дэлхийн амжилтуудыг эвдэж байсан бөгөөд тэдгээрийн нэг нь 2009 онд харайсан 5.06 м-ийн харайлт байжээ. Энэ амжилтыг одоогоор хэн ч эвдэж чадаагүй байгаа аж.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Ийнхүү дахин ялалт байгуулсандаа тэрээр маш их баярлаж, сэтгэл хөдлөлөө ард иргэдээсээ нуугагүй юм.

www.caak.mn



www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()