Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Амттанг бүлээн усанд хийтэл, хайлсан шоколадны түрхэцийн дороос 583 хэсэглэн хөрөөдсөн зааны соёонууд гарч иржээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн албан ёсны сайтын мэдээлж байгаагаар бол хулгайн анчдын үнэтэй нууц ачааг шоколад хэлбэрээр авч гарахыг завдаж байгаа нь анхны тохиолдол биш ажээ.
2012 оны 9-р сараас 12-р сарыг дуустал Өмнөд Африкаас Тайвань руу бараг зуун далайн нохойн ясыг ийм аргаар гаргахаар оролдсоныг илрүүлж хураан авсан байна. Саяхан Хонконгт гаалийн албаны ажилтнууд Того улсаас банз мод хэлбэрээр усан онгоцоор тээвэрлэж явсан 1148 зааны соёог олсон байна.
«Зэрлэг амьтдын хууль бус наймаа хийдэг хүмүүсийн үйлдэл шиг намайг ингэж ихэд зовоож буй зүйл алга. Тэднийг хүн гэж нэрлэхэд ч хэцүү, яагаад гэвэл хялбар олз олох хүслээ хангахын төлөө юу ч хийхээс буцахгүй улс.» хэмээн «ТРАФФИК» олон улсын байгууллагын хойд америкийн салбарын удирдагч Аллан Кроуфорд хэлжээ. «Аз болоход засгийн газар зааны соёон “шоколаднуудыг” хууль бус наймаачдад ашиг авчирч өгөхөөс нь өмнө олж амжлаа. Харамсалтай нь энэ тохиолдол нэгээр дуусахгүй, зэрлэг амьтдыг хууль бусаар наймаалах асуудал манай гаригын гол асуудлуудын нэг байсаар л байх болно.» - хэмээн мэргэжилтэн нэмж хэлсэн юм.
Жил бүр соёоноосоо болж 30,000 гаруй заан анчдын гараар орж үхэж байна. Шинжээчдын бодлоор хямрал эрүүгийн эрэлтийг бий болгож өгч байна. Зэрлэг байгалийн эсрэг гэмт хэрэг жилд мөнгөөр тооцвол 7,8 тэр бумаас 10 тэр бум долларын хохирол учруулж байна. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) нь байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага бөгөөд зэрлэг амьтдыг хамгаалах, хулгайн ангуучлалыг зогсоохын тулд дэлхийн улс орнуудын засгийн газруудтай хамтран ажилладаг ажээ. Энэ сан нь зуу гаруй оронд салбараа байрлуулж, байгалийн тэнцвэрийг хадгалахад чиглэгдсэн 1300 орчим төслийг дэмжин ажиллаж байна.