Берлины хана нурах үеийн ховор гэрэл зургууд

2013-08-14, 23:01
21,555
Одоогоос яг 52 жилийн өмнө буюу 1961 оны 8 сарын 13-нд хоёр Германыг заагалсан Берлины ханыг босгож эхэлсэн байна. Хананы гол зорилго нь Ардчилсан Герман улсаас Баруун Берлин руу зугатах дүрвэгчдийг зогсоох гол хаалт болох байсан юм. Берлины гүүрийг хэд хэдэн удаа шинэчлэн барьж байсан бөгөөд 1989 он гэхэд: 106 км урт, 3.6 метрийн өндөртэй, 66.5 км төмөр сараалж, 127.5 км-ийн цахилгаан гүйдэлтэй хашаа гэх мэт маш олон хамгаалалттай болсон байжээ.
Берлины хана нурах үеийн ховор гэрэл зургууд

1. 1981 он, Берлины ханыг дээрээс нь харсан байдал. (Keenpress, Getty Images)



2. 1961-1989 оны хооронд энэ хана нь бараг л бүх цагаачлагчдыг болон Зүүн Германаас Баруун руу шилжихийг хүсэгчдийн хүсэлтийг хааж байсан хамгийн том хана, хаалт байв. Зурган дээр коммунистууд хана босгож байгаа нь. (AP)



3. Ханыг барихаас өмнө 3.5 сая гаруй иргэд Зүүн Германаас Баруун Герман руу шилжин суурьшсан байна. Зүүн Германаас гарахыг хүсэж буй иргэд. (Keystone, Getty Images)



4. Ийнхүү баригдсан хананаас болж Зүүн Германы иргэд бусад орон руу аялах, цагаачлах боломжгүй болсон юм. Олон айл өрхүүд үр хүүхэд, ажил хөдөлмөрөөсөө тусгаарлагджээ. 1961 оны 8 сарын 14, төмөр хамгаалалттай хашааны наана зогсож буй бяцхан охид. (Keystone, Getty Images)



5. Ханыг барьсны дараа 5000 гаруй иргэд зугатахыг оролдож байжээ. Үүнээс болод 98-200 хүн амиа алдсан байна. Энэ гэрэл зурган дээр Питер Фехтерийг Зүүн германаас зугатах оролдлого хийж байх үед нь буудсан бөгөөд ийнхүү амиа алджээ. Уг хэрэгт хоёр цэргийг буруутгасан бөгөөд Фехтер 50 минутын турш тусгаарлагдсан орчинд амьд байсан бөгөөд тэндээсээ эмнэлэгт хүргэгдэн нас баржээ. (AP)



6. Берлины хананы ойролцоо харуул хийж буй Америкийн цэргийн сүүдэр, 1981 он. (Keenpress, Getty Images)



7. Берлины хананы аюулт хэсгүүд, 1981 он. (Keenpress, Getty Images)



8. 1989 оны 11 сарын 9. Баруун болон Зүүн Германаас чөлөөтэй шилжиж болохыг сонссон иргэдийн сэтгэл хөдлөл. (Tom Stoddart, Getty Images)



9. 1989 оны 11 сарын 9, Иргэд маш их баярлажээ. (Tom Stoddart, Getty Images)



10. 1989 оны 11 сарын 11, Иргэд Берлины ханыг буулгахыг оролдож байна. (Lionel Cironneau, AP)



11. Берлины ханыг хамгаалагч Зүүн Германы цэргүүд, Баруун Берлины иргэдийг хананаас холдуулахын тулд даралттай усаар шүршиж байна. (Lionel Cironneau, AP)



12. Баруун Германы иргэд Берлины хананыг нурааж байна. Цаана нь Зүүн Германы цэргүүд зогсож байгаа нь. (Lionel Cironneau, AP)



13. 1989 оны 11 сарын 14. Зүүн Германы цэргүүд “Ostpreussendamm” хилийг хамгаалж байгаа нь. Энд мянга мянган оршин суугчид, Баруун Герман руу гарахаар хүлээж байжээ. (Thomas Kienzle, AP)



14. Баруун Германы иргэд гарт таарсан зүйлээрээ Берлины ханыг нураахыг оролдож байв. Энэ хананы цаана тэдний эх орон нэгт ахан дүүс нь байгаа. (John Gaps III, AP)



15. Берлины хананы өмнө байрлах төмөр торыг салган авч байна. (John Gaps III, AP)



16. Баруун Берлины залуус хана буулгасанд хязгааргүй баярлаж, тусгаарлагдсан Зүүн Герман руу гүйн орлоо. (Hansjoerg Krauss, AP)



17. Баруун Германыг хамгаалж байсан АНУ-ын цэрэг Стив Рожерс, Зүүн Германы талд буй Майк Стаап нар одоо л чөлөөтэй байх боломжтой болжээ. 1990 оны 3 сарын 26.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()