Нүүр шилжүүлэн суулгах хагалгааны дараа

2013-08-09, 18:15
19,758
Польшийн анхны нүүр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн Гжегож хэмээх энэ залуу 2013 оны 6 сарын 30–нд Польшийн Гливице хотын эмнэлэгээс гарсаны дараа хэвлэлийн бага хурал дээр үг хэлсэн байна. 33 настай залуу эмч нарт маш их талархаж байгаа бөгөөд тэдэнд “өртэй” боллоо хэмээн хэлсэн байна. Өөрийн ажилладаг тоосгоны үйлдвэрт гарсан азгүй тохиолдолоос болж, хамар, эрүүний дээд хэсэг, хацаргүй болсоноос хойш 3 долоо хоногийн дараа 5 сарын 15-нд арьс, яс шилжүүлэн суулгах 27 цаг үргэлжилсэн хагалгааг хийлгэжээ.
Нүүр шилжүүлэн суулгах хагалгааны дараа

1. Польш, Гливице, 2013 оны 6 сарын 30. Гжегож бол нүүр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн польшийн анхны өвчтөн. Тэрээр эмнэлэгээс гарсаны дараа хэвлэлийн бага хуралд оролцон үг хэлж байгаа нь.



2. Чулуу зүсэгч машинд нүүрээ хуу татуулсан Гжегож нүүр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэний дараа. Эмч нар 27 цаг хагалгаа хийжээ. 2013 оны 5 сарын 15.

“Энэ бол өвчтөн гэмтэл авсаны дараа их удалгүй нүүр шилжүүлэн суулгасан анхны тохиолдол байсан юм. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн нүүр шилжүүлэх хагалгаа хийгдсэн билээ. Тэр үед эмч нарт бэлтгэхийн тулд хэдэн сар эсвэл жил шаардагдаж байсан. Харин энэ тохиолдол бол өөрийн нүүрний хэлбэрээ алдмагц тэдэнд өөр ямар ч хувилбар, бэлтгэл байхгүй үед хийгдсэн" -гэж эмч нар ярьж байна. Польшийн өвчтөн 2013 оны 4 сарын 23 –нд осолд өртсөн билээ.



3. 33 настай польш залуугийн гэмтэл авсаны дараа Польшийн Гливице хотын хавдар судлалын хүрээлэн, Хавдар судлалын төвд авсан гавлын ясны компьютер томографийн зураг. Баруун талд байгаа нь гэмтсэн нь, зүүн гар талд байгаа нь эрүүл хүнийх.



4. Гжегож нүүр шилжүүлэн суулгах хагалгааны дараа.
Хагалгаа хийж түүний нүд, хамар, эрүү, тагнай болон бусад нүүрний хэсэг, баруун нүдний дээд, зүүн нүдний дор, хүзүүний хэсгийг хийжээ.



5. Гжегож дохиогоор бүх юм сайн гэдгийг харуулж байна. Хагалгаа хийснээс хойш 6 өдрийн дараа. 2013.5.21. Гливице, Польш.

34 настай залууг түүний нас, хүйс, цусны бүлэг бас бус зүйлийг шинжэлсэний дараа түүнд тохирох донор хэмээн сонгосон байна.



6. Гжегож эгчийн хамт хэвлэлийн бага хурлын дараа гарч яваа нь. Гливице. Польш. 2013 оны 6 сарын 30.

Тэр амьсгалж, харж, идэж, юмны амтыг мэдэрч, ярьж болно. Түүний үг яриа одоохондоо ойлгоход  хэцүү байгаа, учир нь нүүрний булчингуудын ажиллагаа эргээд хараахан хэвэндээ ороогүй байгаа билээ.



7. Гжегож хэвлэлийн бага хурал дээр.
Тэрээр одоо ажлаа дахин хийж болно. Харин хөдөө аж ахуйн талын ажлаас зайлсхийх хэрэгтэй, учир нь хөрсний мөөгөнцөр халдварлах магадлалтай. Түүнийг гэртээ ирэхээс нь өмнө гэрийнх нь цэцгүүд, хивснүүд, түүний нохойг халдвар авахаас сэргийлж холдуулах ёстой ажээ.



8. Хагалгааны багын ахлагч Профессор Адам Мациевский хэвлэлийн бага хурал дээр.



9. Гжегож хэвлэлийн бага хурлын үеэр. Гливице, Польш.
«Миний үг ойлгомжгүй байгаа байх, гэвч ярьж байна гэдэг нь чухал. Дахин нилээд урт замыг туулах хэрэгтэй гэдгийг би мэдэж байна.» – гэж тэр хэлсэн байна. Түүний үгийг хэвлэлийн бага хурлын дараа TVN24 сувгаар тайлбарлан гаргажээ.

Дэлхийд одоо 20 гаруй нүүр болон нүүрний хэсгийг шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн байна. Анхных нь 2005 онд Франц улсад нохойндоо зэрэмдэглүүлсэн эмэгтэйн нүүрэнд хэсэгчилэн шилжүүлэх хагалгаа хийжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()