Сайхан Монгол орноороо...

2013-08-05, 20:24
23,973
Сайхан Монгол орноороо хамтдаа аялж, эх түүхээ танин мэдэцгээе!
Сайхан Монгол орноороо...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

ДОРНОД АЙМАГ
ХЭРЛЭН БАРС ХОТЫН ТУУРЬ

Төв Азийн бүс нутагт цор ганц үлдсэн Киданы үеийн дурсгал юм. Тэр үед Киданчууд нийслэл хотоо энд байгуулахаар шаваа тавьсан ч нутгийн хүмүүс айлгаж буцааснаар ийн нэрийдсэн домогтой.



БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ
АЛТАЙ ТАВАН БОГД

Монгол улсын хамгийн өндөр цэг болох Хүйтэн оргил энэ ууланд оршдог бөгөөд  далайн түвшнээс дээш  4374 метр өндөр юм. Хамгийн нам цэг нь Хурган нуур бөгөөд 1800 метр болно.



ДОРНОГОВЬ АЙМАГ
ХАМАРЫН ХИЙД

Говийн догшин хутагт Данзанравжаагийн зүүдэнд ийм газар Монголд байна гэж багш нь айлдсан учир энэ үгийг санан явсаар 1821 онд Хамарын хийдийг байгуулж байжээ.



АРХАНГАЙ АЙМАГ
ХОРГЫН ТОГОО

Хүрмэн хадан хонгил, агуй, нүх, хонхор энхэл, тунхал зэрэг хоргодох  газар үлэмжхэн учраас Хоргын тогоо хэмээн алдаршжээ. Энд Их-анга,  Бага-анга гэх мэт хожуу унтарсан залуу галт уулс бий.



БУЛГАН АЙМАГ
ЦОГТЫН ЦАГААН БАЛГАС, ГЭРЭЛТ ХӨШӨӨ

Цогтын гэрэлт хөшөөнд "Туул мөрний тансаг талын өрнө зүгт, Халдудын зүрхэн нэрт уулын өмнөд эгшнөрчүүд төмөр үхэр /1601/ жилийн хөхөө сарын 15-наас үүсч, сэтгэшгүй чандмань сүмээс эхлэн зургаан сүмийг арван долоон жил болоод гал могой /1617/ жилийн зуны эхэн хөхөө сараа дуусав" гэсэн бичээс бий.



ДУНДГОВЬ АЙМАГ
ӨӨШ МАНХАН

Өөш манханы элс нь нарны энергийг өөртөө шингээдэг, маш нарийн ширхэгтэй, баялаг эрдэс бодистой ажээ. Элсийг хэлнийхээ хонхорт тавьбал хайлна.



БАЯНХОНГОР АЙМАГ
ЦАГААН АГУЙ

 Баянхонгор аймаг нь хүн үүссэн өлгий нутаг гэгддэг бөгөөд цагаан агуйд эртний хүн амьдарч байсан ул мөр бий.



ДАРХАН УУЛ АЙМАГ
ДУРЛАЛЫН МОД

Дурлалын модны эр мод нь өргөн хүрэн, харин эм мод нь нарийхан гоолиг цайвар шаргал өнгөтэй. Хос модны дэргэд  жижиг овоо байх бөгөөд түүнд залуучууд “Сайн хань заяаж хайрла” хэмээн мөргөн гуйдаг уламжлалтай.



ХЭНТИЙ АЙМАГ
ДЭЛҮҮН БОЛДОГ

Дэлүүн болдогийн гурван нуурын дундахь нь Есүхэй баатрын гэрийн буурь байсан бөгөөд  Өүлэн хатан ууган хүү Тэмүүжинийг  энд төрүүлсэн ажээ.



ХӨВСГӨЛ АЙМАГ
ДАРХАДЫН ХОТГОР

Дархадын хотгорт Хорьдол Сарьдагийн нуруу, Улаан тайгын  уулсын хооронд орших  Шишгэд  голын сав газар, түүнд цутгасан олон жижиг гол горхи, эргэн тойрон өндөр уулсаар  хүрээлэгдсэн үзэсгэлэнт тал хөндий харьяалагддаг.



ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ
ЭЭЖ ХАЙРХАН УУЛ

Ээж хайрхан уул нь боржин чулуун уул бөгөөд түүний зүүн өмнөд хажууд чулуулгийн гав судал дагаж цувран тогтсон ногоон хүрээтэй 9 чулуун тогоо бий.



ГОВЬСҮМБЭР АЙМАГ
ЧОЙРЫН БОГД УУЛ

Тус хайрхан нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн, амьтан ундаалдаг Уулзварын гол урсдаг. Ховор ургамал, аргаль, янгир, идлэг шонхор зэрэг ан амьтан элбэгтэй.



ХОВД АЙМАГ
ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙ

Агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, цацагт хяруул, тогоруу, тэмээ, арслан заан, хэрж зогссон том эвэртэй одос үхэр, шорон эвэрт оронго гөрөөс, могой, гацуур маягтай мод зэрэг дүрслэл байдаг. Агуйн зурагнуудыг цахиур цүүцээр цохиж, дараа нь улаан зос, шороон будгаар будсан байдаг ажээ.



ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
УЛААН ЦУТГАЛАН

Дайны үед Монголын цэрэг гамингуудад хөөгдөн хайрган дээгүүр гарахдаа нэгэн “номтой” цэрэг  "Улааны гол минь улаанаар урс" гэж орилоход, үер буун гамингийн цэргүүдийг аван одсон гэх домог бий. Үүнээс хойш  Улаан цутгалан  гэж нэрлэх болжээ.



ЗАВХАН АЙМАГ
ОТГОНТЭНГЭР УУЛ:

Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Отгонтэнгэр уулын ноён оргил далайн түвшнээс дээш 4021 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай.



ТӨВ АЙМАГ
ГҮНЖИЙН СҮМ

Богд дархан ван Дондовдорж  1697 онд Манжийн Энх-Амгалан хааны  гүнжийг хатнаа болгон авч, олон он жил ханилан суужээ. Хожим тэр хатныг нас барахад Манжийн хааны зарлигаар Гүнжийн сүм барьж ,тэр сүмийн хөлөмжид шарилыг нь оршуулжээ.



СЭЛЭНГЭ АЙМАГ
САЙХАНЫ ХӨТӨЛ

Эл хөтлийг өмнө нь Тэмээн хүзүүтийн хоолой хэмээн нэрийддэг байсан ч Д.Сүхбаатар жанжин үүгээр өнгөрөхдөө “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болжээ.



ӨМНӨГОВЬ
БАЯНЗАГ

Баянзаг нь Монголын, цаашлаад дэлхийн байгалийн түүх, археологи, шинжлэх ухааны нэн чухал дурсгал, ул мөр, олдворуудыг харьцангуй сайнаар хадгалан үлдсэн уудам хөндий юм.



СҮХБААТАР
АЛТАН ОВОО

Алтан овоо нь зөвхөн эрчүүдийн гараар боссон овоо тул эрчүүд л гарч сүслэн мөргөж, сархадын дээжээ өргөж, арц хүжээ аравнайлдаг. Харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гардаг байна.



УВС АЙМАГ
ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ

Гоожуурын хүрхрээ 17 метр өндрөөс унах ба том жижиг 108 нууртай. Мөн эндээс Вансэмбэрүү цэцгийг хамгийн ойроос харах боломжтой.



ОРХОН АЙМАГ
АЙРГИЙН ГОЗГОРЫН ХҮННҮГИЙН БҮЛЭГ ДУРСГАЛТ ГАЗАР

МЭӨ IV зуунд үүссэн Хүннү гүрэн нь Монголын газар нутаг дахь нүүдэлчдийн анхны хүчирхэг улс гүрэн байжээ. Хүннү гүрнийг анх Түмэн шаньюй үндэслэсэн гэж үздэг.Түүний хүү Модун шаньюй нь МЭӨ 209 онд эцгийгээ хөнөөж Хүннүгийн 24 аймгуудыг нэгтгэн Хүннү улсыг хүчирхэгжих эхлэлийг тавьжээ.

Сайхан Монгол орныхоо түүхэн, дурсгалт газруудыг Монгол хүн бүрт танин мэдүүлэх, бахархан дээдлэх, онгон дагшин байдлаар нь хадгалах зорилготойгоор Юнител группын зүгээс “Сайхан Монгол орноороо...” урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.          
      
 Та 21 аймгийн газрын зурагтай 21 цэнэглэгч картыг цуглуулан Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт болон дурсгалт газруудын талаарх мэдээллийг авахын сацуу Samsung Galaxy Ace II гар утасны эзэн болох боломжтой. Мөн 21 аймгийн газрын зурагтай 2000 төгрөг, 3000 төгрөгийн картаар цэнэглэх бүрт таны дансанд 10%-ийн бонус нэмэгдэж орох болно .

Та бүхэн  21 аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын талаарх дэлгэрэнгүй танилцуулга болон  “Сайхан Монгол орноороо...”  урамшууллын мэдээллийг  https://www.e-unitel.mn/promotion/show/24 –ээс авна уу?


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.