Шинэ жилээ хаана тэмдэглэх вэ?

Жилд ганцхан тохиох шинэ жилийнхээ баярыг ажлын хамт олон, гэр бүл, найз нөхөдтэйгөө хэзээ ч мартагдашгүй тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсч байна уу? Харин хаана хэрхэн тэмдэглэхээ хараахан шийдэж амжаагүй байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. “Зоог”-ийн хамт олон та бүхэнд дараах ресторануудыг санал болгож байна.

Шинэ жилээ хаана тэмдэглэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Номадсын" Сүлжээ Ресторанууд

Хамар цоргим мандарины үнэр, хамгийн гоё саа чимэглэл, хайртай дотны хүмүүстэйгээ уулзалдах инээд цалгисан мөчүүдийг нэг Шинэ жилийн баярыг тань илүү үнэ цэнэтэй тэмдэглэхэд 15 жилийн туршлагатай хамт олон та бүхнийг хүлээн авахад бэлэн болоод байгаа билээ. “Modern Nomads”-ийн салбарууд, “Salm Pub&Bar”, Америкийн анхны франчайз “bd`s Mongolian Barbeque”, нийслэлийн хамгийн том энтертайнмент төв болох “Crocus Event Hall”, “Double Shot Coffee&Cocktail”, ”Итали үндэстний “Felicita” ресторан, “Кавзаз” ресторан зэрэг Номадсын амтат хоол, найрсаг үйлчилгээ, шинэлэг олон төрлийн сонголттой меню, онцгой урамшууллуудыг авах боломжтой 30-1300 хүн хүлээн авах хүчин чадалтай танхимууддаа захиалга авч байна.

"Номадсын" Сүлжээ Ресторанууд

2 "Бадмаараг" Ресторан

“Бадмаараг” ресторан бүх төрлийн баяр ёслолын хүлээн авалтыг үйлчлүүлэгчдийнхээ хүсэлд бүрэн нийцүүлэн зохион байгуулдаг бөгөөд тэдний чадварлаг, туршлагатай хамт олон таныг урьж байна. 
Меню: 49’000, 59’000, 79’000 төгрөгний багц 
Урамшуулал:

  • Заал 4+1 цаг буюу 5 цаг
  • Угталтын халуун вино
  • Ширээ бүрт оргилуун дарс үнэгүй

Онцлог: Олон төрлийн амтат хоолноос өөрийн хүссэнээрээ менюгээ зохиох, сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж, LED дэлгэц, мэргэжлийн DJ-г санал болгож байна.
Хүчин чадал: 

  • Их танхим 150-350 хүн
  • Дунд танхим 100-150 хүн
  • Бага танхим 40-100 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 6-20 хүний VIP караокетай. Үүнээс гадна 150 автомашины зогсоолтой тул та бүхэн зогсоолд санаа зоволтгүй баяраа тэмдэглэх боломжтой.

"Бадмаараг" Ресторан

3 "Crocus Event Hall"

Crocus Event Hall нь 500-1200 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 15 жилийн туршлагатай мэргэжлийн хамт олон шинэ жилийн баярыг тань угталтын халуун коктейлээр хүлээн авч Номадс сүлжээний амтат хоол, LED дэлгэц зэрэг техникийн бүрэн хүчин чадлаар танд үйлчлэхэд бэлэн байна. Танай хамт олон 89’000, 99’000, 125’000 төгрөгний менюнээс сонгох бололцоотой аж.

"Crocus Event Hall"

4 "Salm Pub&Bar"

Salm Pub&Bar нь 200-250 хүн хүлээн авах хүчин чадалтай. Тайз, бүжгийн талбай, LED дэлгэц, гэрэлтүүлэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангадсан тохилог орчин та бүхнийг хүлээж байна. Үйлчилгээний эхний 3 цагийг танай хамт олонд бэлэг болгон угталтын халуун вино, коктейлоор үйлчлэн мэргэжлийн DJ баярын дугаралтыг бүрэн хариуцан ажиллах болно. Тус ресторанд 61000, 75000, 91000 төгрөгний 3 менюний сонголттойгоор та бүхэнд үйлчлэх аж. 

"Salm Pub&Bar"

5 "Bd’s Mongolian Barbeque"

Америкийн анхны франчайз “Bd’s Mongolian Barbeque” ресторан нь гэр бүл, анги хамт олны шинэ жилийн баярт зориулсан тусгай менюг санал болгож байна. Үнийн хувьд тун боломжийн бөгөөд 25’000, 57’000, 73’000 төгрөгний 3 менюний сонголттой аж. Тайз гэрэлтүүлэг, буфет хоол болон олон төрлийн хоолны сонголттойгоор үйлчлүүлэх боломжтой ба баярын урамшуулалд коктейль, халуун виногоор угтан авч заалны эхний 3 цагийг үнэгүй бэлэглэж байна. 

"Bd’s Mongolian Barbeque"

6 "Route 22 Restaurant & Wine Lounge"

Route 22 ресторан нь сүүлийн үеийн шинэлэг дизайнтай тохилог тав тухтай орчид албан байгууллага, хамт олон, найз нөхдийн шинэ жилийн захиалга авч эхэллээ. Тус рестораны мэргэжлийн тогооч нарын гарын хоолыг дэлхийн алдарт дарсны хамтаар багцлан бэлдсэн менюнээс сонгон баярын үдшээ мартагдашгүй өнгөрөөх боломжтой.

"Route 22 Restaurant & Wine Lounge"

7 "Bluefin The Steak House"

Bluefin The Steak House ресторан нь орчин үеийн Америк, Европ маягийн хэв загвартай, тав тухтай, 200-250 хүний багтаамжтай үндсэн заал болон 40 хүний багтаамжтай тусгай заал, 10-12 хүний багтаамжтай Вип өрөөнүүдтэй. Тус ресторан нь хамт олон, албан байгууллага, хувь хүмүүсийн баяр ёслолд зориулан тусгай менюгээр үйлчилдэг бөгөөд үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхолд нийцэх үйлчилгээг санал болгодог онцлогтой. Амьд хөгжмийн хамтлаг дуучид, тусгай хөтөлбөр, баярын чимэглэлийг ч мөн санал болгож байна.

"Bluefin The Steak House"

Эдгээрээс гадна шинэ жилийн захиалга авч буй ресторануудын жагсаалт, хаяг байршил, холбогдох утас зэрэг бүх төрлийн мэдээллийг "Зоог" аппыг суулгаж харах боломжтой байгаа. Шинэ жилээ тэмдэглэх ресторан хайх одоо асуудал биш боллоо! 

"Зоог" аппликейшнийг суулгах хаяг:

App Store: https://itunes.apple.com/app/zoog/id1286707424
Play Store: https://play.google.com/store/apps/details?id=mn.zoog.app

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.