Тарган бүсгүйн эрс өөрчлөлт

31 настай Люси Дойл олон зуун хүмүүсийн өмнө зөвхөн усны хувцастай тайзан дээр гарахаасаа өмнө  хөнөөлт хоолноос татгалзаж, спортоор хичээллэснээр 30 кг туржээ. Тэрээр тарган байхаас гадна, бүрэг ичимхий байжээ. Ингээд энэ гайхалтай хөдөлмөрч, хичээнгүй бүсгүйн бяцхан түүхтэй танилцъя.
Тарган бүсгүйн эрс өөрчлөлт

 “Би өмнө нь шоколад, круассан, гэрийн цагаан талханд маш их дуртай байсан бөгөөд тэр ч бүү хэл өөрийн дуртай шоколадан зайрмагыг идэхийн тулд шөнө дэлгүүр лүү олонтой явж байсан” – хэмээн ярьжээ.







 “Энэхүү өөрчлөлт нь охидуудтайгаа илүү их цагийг өнгөрүүлэхэд төдийгүй бусад ээжүүдтэй харилцаагаа сайжруулахад тусалсан”-хэмээн тэрээр хэлсэн юм. 36 размер хүртэл тураад зөвхөн гадаад талаасаа төдийгүй дотор сэтгэл, зан байдал нь ч өөрчлөгджээ. Бүсгүй өөрийн архаг ичимхий зангаа ялж улмаар сайхан бүсгүйн тэмцээнд оролцох хэмжээний өөртөө итгэлтэй болсон байна.

Бүсгүй Английн Кроули хотод болж өнгөрсөн “Мисс фитнес” тэмцээнд оролцсон байна.





Иймэрхүү төрлийн тэмцээнд оролцогчид ялахын тулд хэдэн цагаар ядарталаа дасгал хийхэд хүрдэг байна. Люси 2011 онд өөрийгөө өөрчилөхөөр шийдэж эрүүл биш хоолноос татгалзан долоо хоногт 3 удаа спортын зааланд очдог болжээ. Тэмцээн болтол дасгал хийх өдрөө 5 болтол нэмэгдүүлсэн байна.







Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()