Японд зарагддаг хамгийн сонирхолтой 10 зайрмаг

2013-08-03, 20:05
25,975

Олон зүйлээрээа алдартай ч гэсэн “зайрмаг нь сайхан шүү” гэж Японы тухай нэг их ярьдаггүй. Гэхдээ япончууд өөрсдөө дотоодын зайрмагтаа нугасгүй дуртай, үнэнч хэрэглэгчид нь гэнэ. Зуны улиралд зуу зуун сонголттойгоор борлуулагддаг бөгөөд Баскин Робинс, Бен & Жерри мэтийн сүлжээ компаниуд япон хэрэглэгчдийг татах шинэ амт, загварын зайрмагуудыг гаргадаг.

Японд зарагддаг хамгийн сонирхолтой 10 зайрмаг
 
Өнөөдөр бид та бүхнийг konbini aisu –аар дагуулан аялуулж, Япон зайрмагны хэд хэдэн төрлүүдтэй танилцуулъя. Бүгдээрээ маш их амттай бөгөөд хэдэн зуун Япон йенээр л худалдан авах боломжтой. Зуны халуун өдрүүдэд алийг нь ч идэхэд танд таашаалыг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

1. Бяцхан сахиусан тэнгэрүүд хүндэрдэг байсан бол өтгөн нь ингэж харагдах байх гэмээр.
Pinooooo! Жилийн аль ч улиралд зарагддаг Pino зайрмаг нь сүүн шоколадаар бүрэгдсэн байдаг. Амт нь олон янз байдаг ч зөөлөн ванильтай нь бараг дэлгүүрт бүрт түгээмэл байдаг ажээ. Энэхүү зайрмаг нь сугалаатай бөгөөд хайрцаг дотроос нь од хэлбэрийн зайрмаг олдвол азтан болдог байна.

www.caak.mn

www.caak.mn

Дундуур нь зүссэн хэлбэрийг та харж байна.

www.caak.mn

2. Миний таглааг хугал. “Papico”
Мөн л өвөл зунгүй зарагддаг, японы бүх насныхны дуртай зайрмагнуудын нэг болох Papico нь кофетой болон шоколад, ванильны шейктэй гэсэн хоёр төрлийн амтны сонголттойгоор зарагддаг. Гэхдээ зуны улиралд амтны сонголтыг нь илүү ихэсгэдэг байна. Хамгийн сонирхолтой нь энэхүү зайрмагны гаднах уутыг нээхэд хоорондоо хэлхээтэй хоёр хуванцар савтай байдагт оршино.

www.caak.mn

Дуртай амттанаа дэргэдэхтэйгээ хуваалцахаас татгалздаггүй, бас хурдан идэх дуртай хүмүүст Papico яг тохирно.

www.caak.mn

www.caak.mn

3. Шинжлэх ухааны нээлттэй дүйцэм – Suika Baa
Suika Baa-г шууд орчуулбал “зүсэмт тарвас” гэсэн утгатай. Халууны улиралд, цангаагаа мөстэй жимсний шүүсээр тайлах дуртай хүмүүст төгс тохирох сонголт юм. Цаасыг нь задалмагч харагдах байдал нь арааны шүлс асгаруулам, зуны жинхэнэ гайхалтай амттан ажээ.

www.caak.mn
 
Зүсэм тарвасанд иш зоочихсон гэж андуурмаар. Гэхдээ энэ нь жинхэнэ тарваснаас хавьгүй илүү гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Учир нь залгихад хэцүү, хаяхад хэцүү ясных нь оронд энэ зайрмаганд сүүтэй шоколаднуудыг суулгажээ. Байгаль эх энэ удаад зайрмагын үйлдвэрлэгчдэд ялагдсан гэлтэй.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

4. Үсэрхэг цээжтэй, жинхэнэ эрчүүдийн зайрмаг.
Хуурамч жимс, пластик савлагаа, сордог онцлог танд хэтэрхий энгийн санагдаж байвал жигнэмэг дунд хийсэн давхар зайрмаг ямар вэ? Зөөлөн вафлиар ваниль, шоколад, сүүтэй зайрмаган давхаргуудыг бүрсэн Jumbo нь дизайн болон амтны хувьд жинхэнэ ялагч юм. Зуны уйтгартай өдөрт жинхэнэ гэрэл нэмэгч ажээ. Энэхүү зайрмагийг зүсч, хуваагаад идэж болно, эсвэл зэрлэг араатан шиг л шууд хазалж ч болно.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

5. Өмнөдөөс мэндчилж байна: Shiro kuma
Бусдаасаа ялгаатай хэдий ч маргахын аргагүй амттай. Японы гол дөрвөн арлын хамгийн өмнөд хэсэгт орших Кюсю-д үйлдвэрлэдэг энэхүү зайрмаг нь мөстэй жимс шиг амттай боловч цөцгийн амтаар баяжуулж өгсөн нь илүү өвөрмөц мэдрэмжийг өгнө. Кюсю нь Хонсю-гаас ч илүү халуун газар. Тиймээс энэхүү зайрмаг нь маш сэрүүцүүлэх чанартай бөгөөд эрмэгээсээ ёроол хүртлээ олон төрлийн жимсний хэсгүүдийг агуулдаг учраас олон янзын амтыг мэдрүүлнэ. Ямар нэгэн ер бусын мэдрэмж амсахыг хүссэн, эсвэл олон янзын амтыг мэдрэхийг хүссэн хэн бүхний сонголт юм.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

6. Ахимаг насныханд зориулсан Azuki Bar
Azuki Bar бол самартай зайрмаг юм. Харахад хамгийн сайхан үзэмжтэй зайрмагнуудын нэг биш ч гэсэн энэхүү амттан нь хоолоо сайн идвэл, зайрмаг авч өгнө гэсэн ээжийнхээ үгээр байсан хүүхэд насыг тань санагдуулна. Тиймээс хөгшин хүмүүст, эсвэл хижээл насны уугуул Япончуудад сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүсвэл та энэхүү зайрмагийг сонгоорой.

www.caak.mn

www.caak.mn

7. Ice Box
Morinaga’s Ice Box зайрмаг нь хөргөгчин дотроосоо бусдынхаа адилаар нүдэнд шууд тусахгүй боловч зуны халуун өдөрт таныг дээд зэргээр сэргээх, ер бусын мөсөн амттан юм.

www.caak.mn
 
Энэхүү зайрмагны мөсний хэсгүүд нь аманд маш удаан хайлахдаа гайхалтай амтыг мэдрүүлнэ. Энэ зайрмагны ганц дутагдал нь хаа нэг тийшээ удаан авч явж болохгүй, бас заавал халбагаар идэх хэрэгтэй болдог. Тиймээс хэн нэгэнд уг зайрмагийг авч өгвөл шууд л томхон шиг нээгээд, амруу нь хийж өгсөн нь дээр.

www.caak.mn

8. Эртний “анд” Giant Cone.
Аварга эвэрхэн бол хатуу жигнэмэг нь гадаргатай, жигнэмэгэн ширхэгүүдтэй өтгөн зайрмаг юм. Giant Cone-ийг сонгосноороо та хэзээ ч буруудахгүй. Ердөө 126 йенээр л жилийн аль ч улиралд жигнэмэгний болон шоколадны амттай энэхүү зайрмагнаас авч болно.

www.caak.mn

Ёроолд нь хүртэл зайрмагийг харамгүй чихсэн нь бүүр ч аятайхан санагдсан.

www.caak.mn

www.caak.mn

9. Эцэг эхчүүдийн сайн найз Coolish
Coolish гэсэн хачин нэрийг нь үл харгалзвал энэхүү зайрмагны бүтээгч нь жинхэнэ суут ухаантан гэлтэй. Хувцас, гараа заваартуулах дургүй, бас зайрмагаа шингэн болтол нь хайлтал нь удаан идэх дуртай хүмүүст энэ зайрмагны савлагаа яг тохирно. Эцэг эхчүүд хүүхдүүддээ авч өгөхөд хамгийн тохиромжтой. Гэнэт хаа нэг тийшээ гүйх хэрэг гарвал шууд л таглаад, халаасандаа хийчихэж болмоор. Япон зайрмагнууд дундаасаа хамгийн амттай нь байж мэдэх Coolish нь Ваниль болон Бельги шоколад гэсэн хоёр амтны сонголттой байдаг.

www.caak.mn

www.caak.mn

10. Мөсөн галавын тэртээд: Garigari – kun
Ямар нэгэн сонин авианы дагуу Garigari-kun гэж нэрлэгдсэн энэхүү амттан японы классик зайрмагнуудын нэг юм. 60 йений үнэтэй энэхүү зайрмаг нь цангааг нэн чадмагаар тайлдагаараа онцлогтой. Халаасандаа бараг мөнгөгүй сургуулийн жаал хүртэл өдөр бүр худалдаж авах боломжтой энэхүү зайрмагнаас нэгийг авбал нэг үнэгүй дагалддаг байна.

www.caak.mn
 
Мэдээж энд Японы бүх зайрмагны талаар мэдээлэл багтаагүй. Гэхдээ таны урьд нь сонсоогүй десертнүүдийг танилцуулж чадсан гэж найдаж байна. Энд маш амттай “Yukimi Daifuku” зайрмагны талаар мэдээлэл багтаагүй байгаа. Учир нь зуны улиралд бараг зарагддаггүй юм байна.

www.caak.mn
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()