1. Эхлээд охин байж байгаад хүү болсон Эмеральда Эндрюс /одоогийн нэр Арин Эндрюс/-ийн тухай толилуулъя.
Хөхөө авахуулсаны дараа Арин “Одоо би урьд нь өмсөж чаддаггүй байсан майкаа өмсөж, нүцгэн усанд сэлж, гадагш гарч, зүгээр л жирийн залуу байж чадахаар боллоо. Би хөхөө үзэн яддаг байсан, үргэлж л надад байх ёсгүй зүйл юм шиг мэдрэмж төрдөг байсан. Харин одоо би өөрийнхөө биеэнд их аз жаргалтай байна”- хэмээн ярьжээ.
“Одоо намайг бассейн юмуу фитнес клубт байхад хэн ч гайхахгүй, тренажёрын танхимд булчингаа томруулах гэж байгаа нэг туранхай залуу л гэж бодно”.
Арин нэртэй залуу болохоосоо өмнө Эмеральда Эндрюс авьяаслаг балетийн бүжигчин байсан бөгөөд гоо охин шалгаруулах тэмцээнд удаа дараа орж ялагч болж байжээ.
Эмеральда (одоо Арин), Люк (одоо Кети) хоёр бага байхдаа.
Эмеральда 11 нас хүрээд эрэгтэй хүүхэд болохыг хүсч байгаагаа мэдэгджээ. Түүний эх түүнд дааварын эмчилгээнд нь зориулан мөнгө өгч эхэлсэн төдийгүй, хөхөө авахуулах хагалгааны мөнгийг төлжээ. Тэр ч бүү хэл 11 настай Уэсли дүү нь эгчийгээ “ах” гэж дуудаж эхэлжээ.
“Ээж дүү нарынхаа хийсэн бүхнээр нь би маш бахархаж байна.”-гэж Арин хэлсэн байна.
Хосууд транссексуал залуучуудын уулзалтын үеэр танилцсан байна. Хүйсээ солиулсаны дараа тэд өөрсдийнхөө цамц, жинс, гутлаа солилцжээ. Урьд нь тэд эцэг эхийнхээ худалдаж авч өгдөг байсан хувцсанд маш дургүй байсан байна.
2. Харин одоо хүү байж байгаад охин болсон Люк Хиллийн түүхийг уншицгаая.
Дэд хурандаагийн хүү Люк Хилл (одоо Кети Хилл) 15-тайдаа Кэти нэртэй охин болсоноо мэдэгджээ.
“Транссексуалын тухай би интернетээс мэдэж авсан.”- гэж Кэти ярьсан юм.
Эцэг эх нь 15 настай Люк хүүдээ туслахыг маш их оролдож байсан бөгөөд хүүгээ ямар нэгэн буруу зүйлд орооцолдож гэдэгт итгэлтэй байжээ. Харин хүүгээ эмэгтэй хүн болохыг чин сэтгэлээсээ хүсэж байгааг эцэг эх нь ойлгоод туслахаар шийдсэн байна.
“Би үнэхээр аз жаргалгүй байсан. Интернетээс тухайн зүйлийг уншиж байхдаа миний тухай байна гэдгийг ойлгосон. Би амиа хорлохыг ч оролдож байлаа. Ээж маань намайг алдахаас айж, надад туслахыг зөвшөөрсөн. Ээж бид хоёр миний хийхийг хүсч буй зүйлийн жагсаалтыг гаргасан, жишээлвэл: хөхний даруулга, эмэгтэй дотуур хувцас, дааварын эмчилгээ хийлгэх, магадгүй нэг өдөр хүйс солиулахаар эмчид хандах гэх мэтээр... Хамгийн гайхмаар зүйл нь миний эмээ өвөө нар намайг дэмжсэн явдал юм. АНУ-ын тэнгисийн цэргийн дэд хурандаа аав маань эхлээд сэтгэлээр нилээд унасан. Учир нь анхны хүүгээ алдаж байна гэдгээ ойлгосон. Удалгүй тэрээр намайг хүлээн зөвшөөрч эхэлсэн бөгөөд одоо намайг “миний охин” гэж дууддаг болсон.”- хэмээн Кэти баяртайгаар ярьсан юм. Үл таних донор Кэтигийн түүхийг сонсоод үнэхээр их сэтгэл нь хөдөлж, түүний эмчилгээнд зориулж 40 мянган доллар өгчээ.
Видео.