73 жил үргэлжилсэн туршилт дуусчээ

2013-07-25, 00:45
20,220
Дэлхийн хамгийн урт хугацааны туршилт 1927 онд эхэлсэн бөгөөд туршлагын гол зорилго нь замын хар буюу хар лак ямар хурдтай дусалдаг болохыг мэдэх явдал юм. Энэ туршилтыг дэлхийн хамгийн урт хугацааны туршилт гэдгээр Гиннесийн амжилтын номд бүртгэн оруулжээ. Хэрвээ хар лак 2000 онд дусаж дуусаагүй байсан бол энэ туршилт одоо болтол үргэлжлэх боломжтой байсан байна.
73 жил үргэлжилсэн туршилт дуусчээ

1927 онд эхэлсэн энэ туршилтыг Австралийн Квинслендын Их Сургуулийн профессор Томас Парнелл (Thomas Parnell) “хатуу биет хайлж болдог” гэдгийг батлахын тулд эхлүүлсэн аж. Ингээд халаасан хар лакыг юүлүүрт хийж гурван жилийн турш үлдээсэн байна. 1930 онд юүлүүрийн амсарт байсан хар лак хоолой руу урсаж эхэлжээ. Ийнхүү дуслахдаа бөмбөлөг үүсгэж байсан бөгөөд нэг бөмбөлөг бараг л 10 жилийн дотор бий болж байсан байна. 8 дахь буюу сүүлийн дусал 2000 оны 11 сарын 28-нд унасан бөгөөд энэ нь хар лак, уснаас 230 тэрбум (2,3×1011) -аар их наалдамхай болохыг батлахад нөлөөлжээ.



Анхны дусал - 1938 онд
2 дахь нь - 1947
3 дахь нь – 1954
4 дэхь нь – 1962
5 дахь нь – 1970
6 дахь нь – 1979
7 дахь нь – 1988
8 дахь нь – 2000 онд тус тус дуссан байна.

2005 оны 10 сард туршилтанд оролцогчдыг Шнобелийн (Ig Nobel Prize) шагналаар шагнасан аж.













Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()