Маунт Богд Гольф Клаб нь Улаанбаатар хотоос зүүн урагш 13 км-ийн зайд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхээгийн аманд байралдаг ба Гольфын талбайн хувьд Шотландын линкс загварын талбайтай, монгол орны хувьд гольфын улирал жил бүрийн 6-р сараас 10-р сар хүртэл үргэлжлэх боломжтой. Манай орны зуны улирал Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн орнууд шиг хэт халуун, чийглэг биш учраас гольф тоглоход тохиромжтой байдаг байна.
Тоон үзүүлэлт:• 18 нүх, 72 пар /6443 м/
• 5 tee box, 76 банкер
• Driving range
• Putting green
• Golf academy /3 par 3 hole/
• PGA холбооны мэргэжлийн гадаад багш, монгол багш нар
Уг гольфын төслийг хэрэгжүүлэхийн тулд олон улсын туршлагатай баг, мэргэжилтнүүдийг урьж ажиллуулсан ба Гольфын талбайн зураг төсөл, талбайн ерөнхий дизайн, төлөвлөлт, гүйцэтгэлийг АНУ-ын 40 жилийн туршлагатай “GolfPlan” компани, усжуулалтын иж бүрэн төлөвлөлт, гүйцэтгэлийгАвстралийн “HydroPlan” компани, Ерөнхий гүйцэтгэгчээр М-Cи-Эс Проперти ХХК, орон нутгийн 143 туслан гүйцэтгэгч компаниуд тус бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэхэд оролцлоо.
Цаашид бид жил бүр дотоодын болон олон улсын тэмцээн зохиож, хүүхдүүд болон насанд хүрэгчдийг сургалтын тусгай программаар хичээллүүлж олимпийн төрөл болох энэхүү спортод амжилт гаргахуйц ирээдүйтэй гольфын тамирчдыг бэлдэх зорилгоор ажиллана.
Гольф академи, Driving range-д Мэргэжлийн дасгалжуулагч багш British PGA Golf Professional Kevin Brand болон Г.Мэндсайханнар гольф сонирхогчдод ганцаарчилсан болон группын сургалтыг зааж байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.